Ганц бие байхдаа заавал хийж үзэх ёстой 10 зүйлс

1

Ингэхэд та ганц бие үү? Та харилцаагаа дуусгавар болгоод удаагүй байгаа ч юм уу эсвэл удаан хугацаанд ганцаараа байгаа ч байна уу, аль нь ч ялгаагүй ганц бие байна гэдэг нь өөрийн давуу болон сул талуудтай. Та өөрийн ганц бие байдлаас юу мэдэрч байгаа чинь чухал биш. Энд байгаа ганц үнэн зүйл бол та эрх чөлөөтэй байгаа явдал юм. Хэзээ нэгэн өдөр таныг хайрлах хэн нэгэн гарч ирнэ. Харин тэр хүртэлх хугацаанд ганцаараа байгаа үедээ заавал хийх ёстой 10 зүйл таныг хүлээж байна.

1. Гурван сарын турш ганц бие бай.
Ганц бие байхдаа заавал хийж үзэх ёстой 10 зүйлс 4
Энэ нь харилцаагаа таслаад удаагүй байгаа хүмүүст хамаарна. Танд өөрийнхөө амьдралаас баяр баясгаланг мэдрэх цаг хэрэгтэй. Өөрийгөө аз жаргалтай байлгах зүйлсийг олж, хэн нэгэн ач холбогдолтой хүнд цаг зарцуулалгүйгээр түүнийгээ өөрийнхөө хүссэнээр хий. Хүсвэл болзож болно, гэхдээ үүндээ ямар нэгэн зорилго агуулах хэрэггүй. Юунд дуртай, юунд дургүйгээ ойлгож, өөрийгөө ганц бие байлгах хатуу чанд цагийн хуваарь гарга. Ганц бие байх хугацаандаа өөрийгөө ойлгож авснаар буруу, тохиромжгүй харилцаа үүсгэхгүй байж чадна.

2. Сайн найзтайгаа аял.
Ганц бие байхдаа заавал хийж үзэх ёстой 10 зүйлс 2
Найзуудтайгаа эргэн холбогд. Хуучин найзуудтайгаа төрөлх хотдоо эсвэл шинэ хотод очих 7 хоногийн аялал хий. Хамгийн сайн мэддэг хүмүүстэйгээ дуртай зүйлээ хийхэд цагаа зарцуул.

3. Гэрлэсэн хосуудтай амралтын өдрийг өнгөрүүл.
Ганц бие байхдаа заавал хийж үзэх ёстой 10 зүйлс 3
Өөрийнхөө насны сайхан харилцаа үүсгэж чадсан хосуудыг олж, амралтын өдрийг тэдэнтэй өнгөрөө. Тэднээс суралц. Гэрлээд удаагүй байгаа эсвэл бал сарын аялалдаа явж байгаа хосуудыг харахад сайхан байдаг ч тэдний харилцаа дөнгөж эхэлж байдаг. Харин удаан хугацаанд хамт байсан хосуудын харилцаанд жинхэнэ үнэ цэнэтэй зүйлс оршдог.

4. Гадаад орон руу аял.
Ганц бие байхдаа заавал хийж үзэх ёстой 10 зүйлс 5
Хайртай хүнтэйгээ хамт байна гэдэг гайхалтай ч томоохон аялал хийнэ гэдэг хоёр хүний хувьд асуудалтай байдаг. Тиймээс үүнийг ганцаараа байхдаа хий. Үүргэвчээ үүрээд Европ руу, Төв Америк руу, Австрали руу, Египетийн пирамид руу аял. Эндээс та эрх чөлөө, адал явдал магадгүй бүх амьдралын туршид тань ганцхан олдох боломжийг ч олж авч болно. Мөн анхны болзооныхоо үеэр гайхалтай түүхийг ярьж чадна.

5. Шаардлага өндөртэй бай, бүү хурдан сөгд.
Ганц бие байхдаа заавал хийж үзэх ёстой 10 зүйлс 6
Үгүй гэж хэлж сур. Тасалсан харилцаагаа сэргээх амархан ч цаг үрсэн, дэмий харилцааг таслах амаргүй. Өөрөөрөө байгаад чинь татагдаж, жинхэнэ харилцаа үүсгэж чадах нэгнийг олох хүртлээ бүү бууж өг.

6. Өөрийгөө хайж ол.
Ганц бие байхдаа заавал хийж үзэх ёстой 10 зүйлс 7
Аз жаргалтай, эрүүл харилцаа үүсгэх хялбар зам нь өөрийн дуртай зүйлээ, юу таныг аз жаргалтай болгодгийг ойлгох. Ганц бие байхдаа л өөрийгөө олох цаг гаргах хэрэгтэй. Юунд дуртай, чиний зорилго юу болох, чиний давуу тал зэргээ тодорхойл. Ямар ч харилцаа байсан таныг үгүйсгэж, зорилгодоо хүрэхийг чинь зогсоож, таныг өөрөөрөө байхыг чинь хориглох ёсгүй. Харилцаа нь өгөх авах дээр тогтдог ч хаана шугам татахаа мэддэг байх хэрэгтэй.

7. Хуучин найзуудтайгаа эргэн холбогд.
Ганц бие байхдаа заавал хийж үзэх ёстой 10 зүйлс 8
Ганц бие болсон бол хуучин найзуудтайгаа эргэн холбогд. Мөн утга учиртай, харилцааны статус ямар ч болсон бай хэвээр байх, удаан үргэлжлэх харилцааг тэдэнтэйгээ тогтоо. Найзуудыгаа хэн нэгэнтэй тасалсан харилцааныхаа нөхөөс болгож битгий ашигла.

8. Өөрийн бие галбирыг хөгжүүл.
Ганц бие байхдаа заавал хийж үзэх ёстой 10 зүйлс 9
Ганц бие байхдаа өөртөө анхаарч, биеийн тамирын заал руу яв. Төгс, эрүүл бие галбир нь хүний өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, дараагийн харилцаанд зөв алхам хийхэд тусалдаг. Теннис, гольф, сагсан бөмбөг гэх мэт спортоор хичээллэх нь эрүүл мэндэд тустайгаас гадна хүсэл сонирхол нэгтэй хүнийг олоход тусална.

9. Шинэ хүмүүстэй идэвхтэй танилц.
Ганц бие байхдаа заавал хийж үзэх ёстой 10 зүйлс 10
Өдөр бүр шинэ хүмүүстэй танилцаж, мэддэг хүмүүсийнхээ тухай илүү их зүйл мэдэхийг хичээ. Амьдралд чинь чухал нэгэн байхгүй болох үед урвайж, сэтгэлээр унах амархан. Онлайн болзооноос айх хэрэггүй, хүмүүстэй холбогдон танилцаж болох бүх боломжуудыг ашигла. Ажил дээрээ, дэлгүүрт, биеийн тамирын зааланд хаана ч бай дуугүй зогсолгүй хүмүүстэй ярилцах нь нийтэч байх хялбархан арга. Энэ нь хэн нэгэн шинэ хүнийг хайхдаа биш харин илүү нийтэч, дур булаам нэгэн болох боломж юм.

10. Зугаац.
Ганц бие байхдаа заавал хийж үзэх ёстой 10 зүйлс 11
Ганц бие байна гэдэг хөгжилтэй. Үүнийг сорилт гэж хүлээж ав. Өөрийгөө нээ, өөрчлөлт хий, аялалд яв. Ганц бие байхыг ганцаардаж эсвэл үдэш орой хүртэл бааранд суух гэж битгий бод. Энэ нь өөрийнхөө тухай болон бусдын тухай илүү ихийг мэдэх, мөрөөдлийнхөө хүнийг олох цагийг өөртөө олгох үе юм.

8
ГоёГоё
2
БахархмаарБахархмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. htamir

    2014/05/09 at 14:40

    vnenlde
    te : > gants bie bna gedg chin shn zvilshde

  2. zakusk

    2014/05/09 at 21:12

    yeah single freedom!

  3. Odnoo

    2014/05/10 at 21:44

    Bas coxor bolzoond yavah heregtei zaaval

  4. хосууд

    2014/05/11 at 00:41

    Өөртөө л цаг их гаргаж хэрэгтэй юманд цагаа зарцуулж өөрийгөө л улам төгөлдөржүүлэх хэрэгтэй дээ
    гостой болуул тэгээл хог дээр үсэрж байгаам даа хаха

  5. хэн нэгэн

    2014/05/13 at 10:34

    ганц бие гэдэг уйтгар гуниг гэхдээ эрх чөлөө
    энэ үедээ зөвхөн өөртөө хайртай байж өөрийгөө зугаацуул
    тэгээд хүнтэй суу

  6. kkk

    2016/05/26 at 12:26

    gants bie gedeg jargal sh deee, uuriinhuuruu duraarai hen negnii aya taliig harahgui, sanaa onoog n hargalzaj uzne gehgui saihan daaa

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *