Ресторан, зоогийн газарт баримтлах ёстой 22 энгийн дүрэм

1

Орчин үед аливаа нэг дүрэм зарчмыг ямар нэг хуучирсан зүйл мэт тооцдог болжээ. Гэхдээ эдгээр дүрэм, зарчим нь ямар нэг маяглал биш харин нөгөө хүн маань хэн байхаас үл шалтгаалан хүндэтгэлтэй, эелдэг хандах хандлагыг тодорхойлдог билээ. Францын зохиолч-ёс суртахуунч Жан де Лабрюйр хэлэхдээ “Эелдэг байх гэдэг нь бидний ойр дотныхон болон найз нөхөд бидэнтэй байхад сайхан, чөлөөтэй байх нөхцлийг бүрдүүлэхийг эрмэлзэх явдлыг хэлнэ” гэсэн байдаг.

Энэ удаа ширээний ард олон хүний хамт эсвэл болзоон дээр ямар байх ёстой тухай дүрэм зарчмуудыг түүвэрлэн хүргэж байна. Эдгээр зарчмыг баримтлан хамт байгаа хүмүүс болон танд үйлчилж байгаа бусад хүнд өндөр сэтгэгдэл төрүүлээрэй.

Албан ёсны хүлээн авалт дээр баримтлах зарчим

  • Зочдыг суулгах. Хэн хаана суух тухай ерөнхий төлөвлөгөө үгүй, зочид хаана суухыг нь зааж өгөхийг хүлээн байх үе бий. Ийм нөхцөлд үйл явдлын гол баатар хамгийн дээр суун, түүний хажуугаар хамгийн нэр хүндтэй, настай хүмүүс сууж, залуучууд болон хүүхдүүд ширээний нөгөө өнцөгт суухыг уламжлалт ёс гэнэ.
  • Хатагтай нар ширээнд эхэлж суух ёстой ба эрчүүд нь эмэгтэйчүүд суудлаа эзэлтэл суух ёсгүй. Эрчүүд нь эмэгтэйчүүдэд суухад нь тусалж сандлыг нь дөхүүлж өгнө.
  • Хоцорсон хүнийг 20 минутаас илүү хүлээлгүй хоол ундаа идэж эхэлнэ. Хэрвээ та хоцорсон бол уучлал гуйж орчин тойрныхны яриа хөөрөөнд шууд оролцох хэрэгтэй.
  • Хэрвээ ямар нэг хоол унд нь танд янз бүрийн шалтгаанаар таарахгүй бол энэ тухай чангаар зарлаад байх хэрэггүй ба энэ нь баяр наадмын эзнийг гомдоож болно. Ердөө л битгий ид.
  • Сонирхолтой нь шүдний мод гал тогоонд биш ариун цэврийн өрөөнд байдаг байна. Тиймээс та тэнд шүдээ цэвэрлэж, дуслаа хийж, эмээ ууж, усээ янзлах зэрэг ажлаа хийнэ.

Хоолны хэрэгслийг хэрхэн ашиглах

  • Хэрвээ та санаандгүй халбага сэрээгээ унагасан бол ширээн доогуур орж хайх хэрэггүй. Үйлчлэгчийг шинэ хэрэгсэл авчирч өгөхийг эелдгээр хүс.
  • Нэгэнт хэрэглэж эхэлсэн хэрэгсэл нь дахиж ширээнд хүрэх ёсгүй. Аяга тавагны өнцөгт тавих болохоос ширээний бүтээлэг дээр дахиж тавьдаггүй.
  • Тавган дээрх махыг тэр чигээр нь жижиглэн хэрчих нь буруу. Ингэснээр амархан хөрч, амтаа алддаг гэж үздэг билээ. Жижиг хэрчиж аваад шууд амандаа хийх нь зөв юм.

  • Хэрэгслээ хэрхэн зөв барих. Сэрээг тахийсан шүд нь доош харж байхаар барьж иднэ. (нухаш мэтийн хоолноос бусад үед халбага байдлаар ашиглаж болохгүй) Долоовор хуруу сэрээний болон хутганы их биеийг даган байрлах бол бусад хуруу уг хэрэгслийг ороох байдлаар барьсан байна. Энэ нь “нууц хурууны арга“ хэмээх барилт юм. Бас нэг их дэлгэрээгүй америк барил гэж бий бөгөөд энэ нь сэрээг үзэг барьж байгаа адил гурван хурууны завсраар барих юм.
  • Ер нь хоолны хэрэгсэл ашиглах хоёр янзын арга байх ба энэ нь европын (эх газрын) болон Америкийн гэсэн арга юм. Эхнийх нь хутга сэрээг хоол идэх үеийн турш гараас салгахгүй. Хутга хэрэглэхээ больсон байсан ч хураадаггүй байна. Америк хэлбэр нь хутгаа хэрэглэхгүй үед тавагны захад тавьж сэрээг баруун гартаа авч хоолоо идэж болно.
  • Хэрвээ таныг ямар нэг хэрэгсэл дамжуулахыг хүсвэл та хэрэгслийн төв хэсгээс барьж үзүүртэй талыг нь өөр лүүгээ харуулж өгч байгаарай.

  • Тогтсон заншлаар бол эмэгтэй нь эхэлж хоолоо сонгоно. Хамгийн их таарах алдаа бол эмэгтэй нь эрэгтэйгээ ямар нэг сонголт хийхийг хүсдэг явдал юм. Түүний оронд ”Ямар сонголт хийх нь дээр талаар зөвлөөч” гэх маягаар асууна. Захиалгыг үйлчлэгчид эрэгтэй нь хэлж өгөх ёстой.
  • Эмэгтэй нь хамгийн хямдхан хоол захиалж болохгүй ба энэ нь эрэгтэйгээ хөрөнгө чинээний хувьд тааруу гэсэн үнэлэлт мэт харагдаж болно. Мөн хамгийн үнэтэйг ч захиалж хэрэггүй ба энэ нь мөн л буруу ойлголт төрүүлж болох юм.
  • Үйлчлэгч дарс авчрах үед эрэгтэй нь түүнийг задалж аягалах нь буруу бөгөөд үүнийг үйлчлэгч хийх ёстой. Харин хоёр дахь удаагаа аяганд хийх бол заавал үйлчлэгч дуудах хэрэггүй юм. Эхлээд хатагтайн аяганд хийгээд дараа нь өөрийн аяганд хийнэ. Шилэн аяганы талаас дөнгөж дээгүүр гарахаар хийгээрэй.
  • Эрэгтэй нь эхэлж тооцоогоо хийнэ. Эмэгтэй нь энэ үед “хэд гарсан” талаар асуух, мөнгө халаас руу нь шургуулах зэрэг зүйл хийх хэрэггүй. Хэрвээ та санхүүгийн хувьд биеэ даасан хүн гэдгээ харуулах сонирхолтой байгаа бол бүр урд нь үйлчлэгчээс тооцоог тусад нь хийх талаар сануулах эсвэл үйлчлэгчид цайны мөнгө өөрөө өгөхийг эрэгтэйдээ сануулах зэргийг хийж болно.
  • Хэрвээ эрэгтэй, эмэгтэй зүгээр л найзууд бол төлбөрөө хувааж төлж болох юм. Ийм нөхцөлд эрэгтэй нь хуудсаа харж эмэгтэйгийнхээ төлөх хэмжээг хэлж цайны мөнгөө хэрхэн өгөх талаар тохиролцоно.

Цайны мөнгөний соёл

  • Цайны мөнгө өгөх соёл нь газар болгон ихээхэн өөр байна. АНУ-д цайны мөнгө өгөх нь заавал хийх ёстой зүйл бол Азийн зарим оронд энэ нь доромжлол мэт харагдана. Америк болон Европод нийт захиалгын 10-15%-тай тэнцэх мөнгийг цайны мөнгө хэмээн өгдөг билээ.
  • Энэ мөнгийг өгөх нь сайн дурын хэрэг юм. Үйлчилгээ танд үнэхээр таалагдсан үед өгөх хэрэгтэй. Зарим ресторанд энэ мөнгө нь үйлчилгээний хөлсөнд орж бодогдсон байдаг ба ийм нөхцөлд «Service included» юм уу «Tips included» гэсэн бичигтэй байна.
  • Цайны мөнгийг үйлчилгээ дууссаны дараа өгдөг. Эхлээд төлбөрөө хийгээд үйлчлэгч хариулт авчрах үед нь та энэ мөнгөө өгнө. “Хариулт хэрэггүй” гэж ярих нь дэмий бөгөөд их зантай, дээрэнгүй мэт сонсогдоно.
  • Энэ бол зөвхөн мөнгө биш юм. Энэ нь таны инээмсэглэл, үйлчлэгчийн үйлчилгээнд үнэнхүү талархсан сэтгэл байх ёстой.
  • Түрийвчнээс баахан задгай мөнгө гаргаж өгөх нь буруу юм. Энэ нь эвгүйгээс гадна үйлчлэгчийн ажилд саад болно.
  • Олон хүн картаар мөнгө төлж байгаа үед яах вэ гэж гайхдаг. Зарим газар цайны мөнгөө ерөнхий тооцоонд оруулж болох ч газар болгон тийм биш юм. Нэг арга нь үйлчлэгчийн карт руу цайны мөнгө шилжүүлэх. Гэхдээ энэ нь ч гэсэн тэр болгон амжилттай болохгүй байж болох учир урьдчилан тодорхой хэмжээний бэлэн мөнгө бэлдсэн байх нь зөв юм шүү.

Та ямар зарчмыг нь хэрэгтэй, ашигтай гэж бодож байна вэ?

28
БахархмаарБахархмаар
11
ГоёГоё
6
БурууБуруу
5
ТэнэглэлТэнэглэл
5
ХарамсалтайХарамсалтай
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *