Нуруу тэгшлэх болон биеийн байдал сайжруулах 5 зөвлөгөө

2

Бидний огт анхаарал хандуулдаггүй зүйл гэвэл – өдрийн турш биеэ авч явж байгаа байдал. Энэ нь бидний муу дадал зуршил болон хувирчээ.

Энэ бүгд бидний нуруу бөгтийхөд хүргэнэ:

  • Суугаа байдал
  • Компьютерийн ард суух
  • Гар утас барих
  • Мөрөндөө цүнхээ үүрэх
  • Бага насны хүүхэд тэврэх
  • Буруу байрлалаар унтах

Ийм л шалтгааны улмаас бид танд дараах зөвлөгөөг өгөхөөр бэлдлээ.

Нуруу тэгшлэх зөвлөгөө

1. Өвчтэй нуруу болон эргономикийн таатай орчны улмаас үүсэж байгаа нурууны өвчнийг тодорхойлох. Жишээ нь: компьютерийн ард удаан цагаар суусны дараа нуруу өвдөж байгаа эсэх, амралтын өдрүүдэд өвдөхгүй; хүзүүнээс эхлээд нуруу даган доош өвдөж байгаа эсэх; байрлалаа өөрчлөхөөр өвчин арилж байгаа эсэх. Шинэ ажил хийхэд нуруунд өвчин мэдрэгдэх, шинэ сандал эсвэл шинэ машины жолооны ард суухаар өвдөж байна уу; хэдэн сарын турш энэ таагүй өвчин нэг мэдрэгдэж нэг арилна.

2. Сандал дээр сууж байхдаа бас зогсож байхдаа нуруугаа тэгш байлга. Зогсож байхдаа та хүндийн жингээ зөв хуваарилах хэрэгтэй. Сууж байхдаа нуруу эгц, мөр, чих нэг шулуунд байрлана, гуяны байрлал ч гэсэн чухал. Тухтай байсан ч хамаагүй удаан суух нь ядрахад хүргэнэ. Үүнээс гадна сууж байхдаа хөлөө ачих, хажуу тийш далийх, мөр, толгойгоо унжуулахаас зайлсхий.

3. Байнга босож хөдөлж бай. Нэг байрлалд удаан байх тусам л нуруунд муугаар нөлөөлнө. Булчин хэт ачаалал авч байдаг тул ойрхон босож хөдөлж байхыг хичээгээрэй. Жишээ нь 30 минут тутамд босож алхах, сунгалтын дасгал хийнэ.

4. Ажлын байрны таагүй орчныг мэдэгдэх. Явж байхад, ямар нэгэн зүйл өргөхөд, утас барьж байхад зэрэг … Ажлын байрны орчныг сайжруул, гэр болон машиныхаа нөхцөл байдлыг ч сайжруулах хэрэгтэй. Цаг орох хэдий ч эмчилгээнд цаг, мөнгө үрэх хэрэггүй болохыг бодолцоорой.

Богино хугацаанд ажлын байраа сайжруулж бидний зөвлөгөөг дагана уу.

33
ТэнэглэлТэнэглэл
17
ХөөрхөнХөөрхөн
14
Ха ХаХа Ха
13
БурууБуруу
13
ГайхмаарГайхмаар
9
БахархмаарБахархмаар
7
ГоёГоё
7
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Boldbaatar Mijiddorj

    Boldbaatar Mijiddorj

    2018/04/24 at 11:11

    Б. Нинжболор

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *