Таныг илүү ухаалаг болоход туслах энгийн боловч ашигтай 11 дадал зуршил

2

Нейробиологич Жо Тзин нь оюун ухааны томьёолол гаргасан бөгөөд энэ нь N = 2i — 1, N-тодорхойгүй, i нь хязгааргүй боломж юм. Энэ нь таны IQ түвшинг тодорхойлох биш харин хоёр чухал зүйлийг ойлгоход тусална. 1-рт эрдэмтэд хүний тархины нууц нөөц бололцоог одоог хүртэл тодорхойлж чадаагүй явдал юм. 2-рт оюун ухаан гэдэг бол байгаль эхээс заяасан тогтмол зүйл биш бөгөөд үүнийг хөгжүүлж болох ба энэ нь ч бодож байгаагаас илүү амархан юм.

Энэ удаа таны тархины ажиллагааг илүү үр дүнтэй болгох 11 энгийн боловч үр дүн нь шууд үл харагдах аргын тухай танилцуулъя.

1. Ширээ товших

Зөв шийдвэр гаргахын тулд хагас минут гаруй хуруугаараа ширээ болон бусад гадаргуу товших хэрэгтэй. Энэ нь бодлогогүй, яарсан шийдвэр гаргахаас хамгаалж таны тархи дахь бодол санааг цэгцлэхэд тус болно. Мөн боломжтой үе болгондоо сонсогдох хөгжмийн ритмийг дагаж байх нь чухал. Нейробиологич Теодор Занто нь аливаа нэгэн ритмийг мэдэрч байх нь таны тархийг хөгшрөхөөс сайн хамгаална гэж үздэг байна.

 

2. Аливаа зүйлийг санах гэж хичээх

Тархиа аль болох ажиллуулах гэж оролдох хэрэгтэй ба тархинд ч гэсэн бэлтгэл хэрэгтэй. Худалдаж авах зүйлсийнхээ жагсаалтыг гаргаж түүнийгээ хэд дахин уншаад тэдгээр нэрсийг тогтоож авах төдийгүй, дэлгүүрт очоод авах дарааллаа бас бодно. Юмаа авч төлбөр хийхээр хүлээж байхдаа толгойдоо нийт хичнээн төгрөг болсон тухай бодох гэж оролд. Хэрвээ зөв бодсон байвал өөрийгөө ямар нэг амттан мэтийн жижиг зүйлээр шагнаж болох юм.

 

3. Тархиа зөв тэжээ, хоолло

Тархи нь ходоодтой адил тогтмол, хэрэгтэй тэжээл шаарддаг эрхтэн боловч яаран био нэмэгдэл авах  хэрэггүй. Таны тархи, оюун ухаанд хэрэгтэй олон янзын энгийн хүнс их бий. Өөрийн хоол хүнсэнд өдөрт 5 самар нэмэх нь тархины ажиллагаанд сайн бол 100 гр загас нь эрч хүч өгөх, хулуу нь сэтгэн бодох чадварт, буйцаа нь хурдан хариу үйлчлэл үзүүлэх зэрэгт хэрэгтэй юм.

Мөн анарын шүүс уухыг эрдэмтэд их зөвлөдөг бөгөөд хоолондоо бас куркума хэрэглэх нь таны ой тогтоолтыг сайжруулж Альцгеймерийн өвчнөөс урьдчилан сэргийлнэ.

 

4. Бусдыг сургах

Эйнтштейн хэлэхдээ “хэрвээ чи өөрийнхөө томьёог 6 настай хүүхдэд тайлбарлаж чадахгүй бол чи өөрөө юу ярьж байгаагаа мэдэхгүй байна” гэсэн байдаг. Та өөрийнхөө сурсан зүйлийг сайн ойлгож байгаагаа шалгаж бусдад тайлбарлаж бай. Ингэснээр та хоёр амжилтад зэрэг хүрнэ: туршлага солилцоно, материалаа ч сайн мэддэг болно.

 

5. Амрах болон юу ч хийхгүй суух

Та хичнээн их ажилтай байсан ч ажлын дундуур 2 цаг тутамд хэсэг амарч байх хэрэгтэй. Ямар нэг энгийн дасгал хийх юм уу ойрхон цэцэрлэгт алим идэх гэх мэт. Ийм байдлаар таны тархи мэдээллийг илүү сайн боловсруулна. Сэтгэл судлаач Адам Грант хүн аливаа зүйлийг хойшлуулах болон хүний ажлын бүтээх чадварын хооронд шууд хамаарал байдаг гэсэн ажиглалт хийсэн байна.  Тиймээс хариуцлагатай, томоохон ажлын өмнө бага зэрэг залхууран суух нь дараа нь өвөрмөц шийдэл гаргахад тус болох болно.

 

6. Салса бүжиглэх

Бүжиг гэдэг бол бас нэг чухал эмчилгээ бөгөөд энэ нь таны бие болон тархинд нэгэн зэрэг үйлчилдэг байна. Хэмнэл бүхий хөгжим нь тархины цусан хангамжийг сайжруулан окситоцин дааврыг ихээр ялгаруулах ба энэ нь нейроны үйл ажиллагааг эрчимжүүлдэг. Ер нь илүү их хөдөлгөөний эвсэл шаардсан бүжгийг сайн сурах хэрэгтэй. Энэ нь хурдан реакцтай болох, анхаарал төвлөрүүлж сурах, ой тогтоолтыг сайжруулж бүр зөв шийдвэр ч гаргахад тусална.

 

7. Видео тоглоом тоглох

Видео тоглоом нь тархины нөөцийг ажиллуулан бодит ертөнцөд хөлөө олоход нь тус болдог гэж олон судалгаа нотолсон байдаг. Долоо хоногт хэдэн цагийг компьютер тоглоом тоглож өнгөрүүлдэг хүн нэгэн зэрэг олон зүйлийг хянаж, жижиг зүйлд анхаарал сайн хандуулан, нүдний харцаар хүлээн авах мэдээллийг илүү сайн боловсруулдаг байна.

 

8. Гар урлал

Сайхан ороолт нэхэж, хүүхэдтэйгээ лего эвлүүлэх, өөрийнхөө нэрийг ханийнхаа дэрэн дээр оёх, ядаж товчийг нь хадаж өгч байх хэрэгтэй. Иймэрхүү жижиг боловч хэрэгтэй гар урлал зэрэг зүйл нь мэдрэлийг тайвшруулж, анхаарал төвлөрүүлэхэд сайн бөгөөд бүр оюун ухааныг идэвхтэй болгоно. Бас гэрийн энгийн ажлыг бүр өөр арга зарчмаар хийх хэрэгтэй ба жишээ нь товч хадахдаа хэдийгээр баруун боловч солгой гараар хадах гэх мэт нь илүү ашигтай үр дүнтэй байна.

 

9. Чухал шийдвэрийн өмнө анхаарал, хариуцлагатай байх

Сэтгэл судлаач Жозеф Форгас нь хүний сөрөг бодол санаа нь эерэг бодол санаатай адил хүний оюун ухааны хөгжилд хэрэгтэй бөгөөд анхааралтай, хариуцлагатай зүс царайтай хүн илүү сөргөөр, дүгнэх арга барилаар ханддаг гэж үзэж байна. Инээх гэдэг бол тархины жинхэнэ амралт бөгөөд уйтгар гуниг, меланхолик байдал нь илүү буурьтай хандлага бий болгодог гэнэ. Тиймээс та бодол болон санаашран сууж чухал шийдвэр гаргахад бэлдэж болох ба харин дараа нь заавал инээх хэрэгтэй юм шүү.

 

10. Үзэсгэлэн, жүжиг үзэх

Оюун ухааныг үнэлж цэгнэдэг хүмүүс нь янз бүрийн үзэсгэлэн, жүжиг зэргийг их үзэж гэртээ суудаг хүмүүсээс оюун ухааны хөгшрөлт, ой санамж муудах зэргээс илүү хамгаалагдсан байдаг гэж эрдэмтдийн явуулсан судалгаагаар тогтоожээ. Тархи нь ямар нэг зүйлийг харьцуулах, дүгнэх зэргийг хийх хэрэгтэй бөгөөд үүний нэгэн сайхан үр ашиг нь сэтгэл зүйн ханамж авах явдал юм.

 

11. Шар цамц өмс

Шар өнгө нь тархины ажиллагааг сайжруулан мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг байна. Мөн таны оюун ухаанд улаан болон, улбар шар өнгө нь маш их эрч хүч бий болгоно. Тиймээс та ямар нэг өвөрмөц шийдвэр гаргах хэрэгтэй бол аль болох гэгээлэг хурц өнгө бүхий хувцас сонгоорой.

 

Бонус: Таны анхаарал, ой тогтоолт хэр сайн хөгжсөн бэ?

Энэ нийтлэлийн 2-р хэсэгт дэлгүүрээс авах ёстой 10 янзын зүйлийн нэр бичигдсэн байсан. Та одоо эдгээрийг санаж чадах уу? Хэрвээ та 7-10 барааны нэрийг хэлж чадсан бол танд баяр хүргэе – та маш анхааралтай, таны ой тогтоолт онцгой байна.

Эдгээрээс ямар арга танд хамгийн их таалагдсан, сонирхолтой байсан бэ? Жишээ нь би аливаа зүйлийг бага зэрэг хойш тавих нь сайн гэдгийг мэдээд их л баярлаж байна.

23
ГоёГоё
7
ТэнэглэлТэнэглэл
6
БахархмаарБахархмаар
6
ХөөрхөнХөөрхөн
5
БурууБуруу
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Гэрэлтзул Гэка

    Гэрэлтзул Гэка

    2018/04/25 at 01:57

    Chiiden, oliv, coffee, baitsaa, ketchup, talh, nimbeg,

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *