Шинэ башё эхлэхийн өмнө коронавирусын эсрэг вакцин хийлгэхдээ сумо бөхчүүдийн гаргасан инээдтэй нүүрний хувирлууд

0

Японы мэргэжлийн сумо бөхчүүд өнгөрсөн сарын 23, 24-ний өдрүүдэд шинэ башё эхлэхийн өмнө дархлаажуулалтад хамрагдсан талаар Mainichi News агентлаг мэдээллэсэн юм. Энэ сарын башё нь 1 жил 4 сарын дараа нийслэл Токио хотоос гадуур зохион байгуулагдаж байгаа гэдгээрээ онцлогтой. Иймээс ч Сумо бөхийн холбооны олон нийттэй харилцах газрын дарга, сумо бөхийн их аварга асан Шибатаяама бөхчүүдийг эрсдлээс хамгаалах үүднээс дархлаажуулалтад хамруулах шийдвэр гаргасан хэмээсэн юм.

Харин цахим сүлжээнд сумо бөхчүүдийн вакцинд хамрагдаж байх үедээ гаргаж байгаа нүүрний хувирлыг харуулсан гэрэл зургууд олны анхаарлын төвд ихээр орох болсон байна.

aryaryagi/Twitter

 

aryaryagi/Twitter

Эдгээр зурагнуудыг харсан Япончууд цахим сүлжээнд, “Дараа жилийн хуанлины зургийг энэ зурагнуудаар хийвэл гоё болох нь ээ…”, “Сүүлийн зураг дээрх залуу яасан гунигтай харагдах юм бэ?” хэмээн хошигносон сэтгэгдлүүд их байв.

aryaryagi/Twitter

 

aryaryagi/Twitter

Түүнчлэн, “Сумо бөхчүүд маш их жинтэйгээс гадна, булчингийн масс томтой учир судас олж тaрина гэдэг тун хэцүү байдаг юм гэнэ лээ” зэрэг санаа нь зовнисон сэтгэгдэл ч мөн хөврөх ажээ.

17
Ха ХаХа Ха
4
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *