Ард иргэдийнх нь хувьд энгийн л зүйл мэт санагдах боловч, бидний хувьд гайхмаар санагдах дэлхийн улс орнуудын супермаркетуудын 18 онцлог

0

Супермаркет тухайн улс орны ард иргэдийн талаар их зүйлийг өгүүлнэ: юу ууж иддэг, ямар бараа бүтээгдэхүүн түлхүү хэрэглэдэг, олон нийтийн газар биеэ хэрхэн авч явдаг гэх мэт. Дэлгүүрүүд нь үйлчилгээний түвшинг ил тодоор харуулна, харин лангуун дээр нь ард иргэдийн соёлыг харуулсан бараа бүтээгдэхүүн өрөөстэй. Энэ бүгдийг аяллаар явж буй хүмүүс заавал үзэх ёстой.

Бид дэлхийн улс орнуудын супермаркетуудаар “зугаалж” тэндээс олж харсан сонирхолтой зүйлсийг тантай хуваалцахаар энэхүү нийтлэлээ бэлдлээ.

Британичууд үнэхээр ширүүн улс бололтой. Ямар сайндаа л супермаркетийнхан хямдралтай бараа өрж байгаа ажилтнаа худалдан авагчдаас ингэж хамгаалах вэ дээ?

© DoggyWoggyWoo / Reddit

 

Японд ариун цэврийн хэрэглэл худалдаж авсан юм. Эрэгтэй хүний эмзэг сэтгэл зүйг найдвартай хамгаалжээ

© ureternalflame / Twitter

 

Харин энэ бол японы жирийн л нэг супермаркетад зардаг сүши

© iamdumd / Reddit

 

Зарим нэг дэлгүүрийн тэргэнд ийм тавиур байгааг харж болно. Жижигхэн хэмжээтэй (бал, зай гэх мэт) эд бараа хийх зориулалттай

© geimryk / Reddit

Харин тэр гурвалжин буланд нь баглаа цэцэг эсвэл багет талх хийдэг гэсэн.

 

Финийн супермаркетуудад Finnair компанийн нислэгийн үеэр үйлчилдэг хоол зардаг

© Euronymous316 / Reddit

 

Германы нэг дэлгүүрт талхаа ийм машинаас зардаг юм байна

© kevin_cg1 / Reddit

 

Бас сүүг ч мөн адил. Шилэн савыг худалдаж аваад фермийн цэвэр сүүгээр дүүргээрэй.

© chestertravis / Reddit

 

Израилд төлбөрийн баримтын ард элдэв оньсого, үгийн сүлжээ хэвлэсэн байдаг

© NotTooSpecial / Reddit

 

Шведийн зарим нэг дэлгүүрүүд өөрсдөө ногоон навчит ногоогоо тарьж шууд зардаг байна

© SempiternalMuffin / Reddit

 

Финляндын нэг супермаркет зарагдаагүй жимсээрээ шүүс хийж борлуулдаг ажээ

© EduKehakettu / Reddit

 

Дэлгүүрт уутгүй ирчихсэн үү? Австралийн дэлгүүрүүдээс нэгийг зээлж болно. Хамгийн гол нь буцааж өгөхөө мартав.

© asinine_qualities / Reddit

 

Зарим нэг газар тэргээ тайван гэгч нь орхиж болно, энэ удаад амттаны тасгаар зочилжээ

© goldentrunk / Reddit

 

Италийн энэ дэлгүүрт цагаан хоолтнуудад зориулсан супермаркетийн өөрийн нэрийн бүтээгдэхүүний лангуу байдаг

© AzzurriG1G1 / Reddit

 

Харин энд хөргөгчийг тохойгоороо онгойлгодог ажээ

© Samzkeeh / Reddit

 

Эстонийн жирийн л нэг супермаркет. Хүүхдүүдэд зориулсан үнэгүй жимс – “Хүүхэд бүрд шинэхэн жимс” уриатай

© Vadim Shabarov / Facebook

 

Дэлгүүрийн энэ зурагт хуудсыг хараад эгээтэй л уйлчихсангүй. 6 ширхэг ганцаардсан-гадил авлаа шүү дээ

© oh_oscar42 / Twitter

#БаярлалааГадил

Ганцаардсан зуун калори

Худалдан авагчид тасдаж салгасан гадилыг ер нь худалдаж авдаггүй юм, яагаад гэвэл тэд муудчихсан гэж боддог бололтой.

Гэхдээ муудаагүй юм шүү – зүгээр л ганцаардчихсан байгаа нь тэр.

Ганцаардсан гадил худалдаж авснаар та түүнийг устгалаас аварч ухамсартай хэрэглээнд нэг алхам ойртож байгаа хэрэг.

 

Хэрвээ танай гэр бүлийн хүн шоппингийн үеэр танаас төөрчихсөн бол энэ дэлгүүрийн хаанаас олох нь тодорхой

© FinnKnight / Reddit

“Хөлдөөсөн тахиа, төмс, хөлдөөсөн ногоо, хөлдөөсөн оройн хоол, зууш, алдагдсан гэр бүлийн гишүүн”

 

Шведийн энэ дэлгүүрээр үйлчлүүлэхээр орж ирсэн хүн болгон нэг бөмбөлгийг авч өөрийнхөө тэргэнд хийх ёстой. Энэ байдлаар дэлгүүрийн захиргаа хэдэн хүнд үйлчилж байгаагаа тодорхой мэддэг ажээ

© petterssonxD / Reddit

Эдгээр аргуудаас алийг нь та байнга үйлчлүүлдэг дэлгүүртээ байгаасай гэж хүсч байна вэ?

8
ГоёГоё
3
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *