5 настай Филиппин охин өдөр бүр хараагүй аавыгаа ажилд нь хүргэж өгч, очиж авдаг

2

Олон эцэг эхчүүд хүүхдийнхээ төлөө юу ч хийхэд бэлэн байдаг. Гэхдээ зарим нэг хүүхдүүд ээж эсвэл аавынхаа төлөө өөрөөсөө ахадсан эр зориг гаргаж бүхнээ зориулах ажээ.

Rubylyn Capunes / Facebook

Нельсон Пепе фермерийн аж ахуйд ажиллаж далдуу модны самар түүдэг байна. Хэдий хараагүй ч гэлээ тэрээр өдөрт 60 гаруй модноос ургац хураана. Ингэж гэр бүлээ тэжээдэг ажээ.

Rubylyn Capunes / Facebook

Нельсоны 5 настай охин Женни өдөр болгон аавыгаа фермерийн ажилд нь хүргэж өгөөд дараа нь ажлаас нь авч гэртээ ирнэ. Охин хараагүй аавынхаа мэлмий нь болжээ.

Rubylyn Capunes / Facebook

Нельсоны охин Женни аавыгаа фермерт хэрхэн хүргэж өгч байгаа бичлэг олон хүний зүрх сэтгэлийг хөдөлгөсөн байна. Одоогоор 3 сая гаруй хүн уг бичлэгийг үзжээ.

THE QUEST( the blind farmer-laborer)

This is the story of blind man named ''DODONG" together with his 5-year old daughter, at her young age she keeps on helping her father to guides his way to the farm and way back home. Please try to helped them by sharing this video. This is an inspiration to all.

Posted by Rubylyn Capunes on Thursday, June 9, 2016

Энэхүү түүхийг олж мэдсэн ABC-CBN телекомпанийн төлөөлөгчид сан байгуулж Нельсоны эмчилгээний зардлыг босгохоор шийджээ.

Залууг Филиппиний нийслэлд авчирч эмнэлэгт үзүүлсэн байна. Эмч нар Нельсонд нүдний бүрхүүл салсан, пигментийн ретинит гэдэг онош тавьсан.

Сангийн хуримтлалыг мөн Пепе болон түүний гэр бүлийнхнийг илүү аюулгүй орчинд нүүлгэхэд ч зарцуулахаар төлөвлөсөн байна. Нельсоныг дахин мод руу авирч амь насаа эрсдэлд оруулахгүйн тулд дэлгүүр нээх мөнгө гаргаж өгчээ.

Rubylyn Capunes / Facebook

Бид өмнөх нэгэн нийтлэлээрээ 6 настай Хятад охиныг танилцуулж байсан – ээж нь гэр бүлээ орхиж явснаас хойш хөгжлийн бэрхшээлтэй болсон аавыгаа 2 жил халамжилж байгаа бяцхан охиныг та санаж байгаа биз ээ.

South China Morning Post / YouTube

Энэ бүх түүхүүдээс харахад хүүхдүүд ч гэсэн хамгаас үнэ цэнэтэй ойр дотны хайртай хүмүүсээ хайрлаж халамжлахын тулд бүхнээ зориулж чаддаг болохыг ойлгоно.

24
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
4
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *