Хэрэв та ээжийгээ урт наслуулахыг хүсэж байгаа бол дараах 7 үйлдлийг хийхэд л болно!

7

Аз жаргал гэдэг бол гэр бүл болон найз нөхөд нь эрүүл саруул байж, амьдрах урам зориг дүүрэн байх явдал юм. Энэ бол тэр тусмаа ээжүүдэд хамаатай зүйл, бидэнд үргэлж сайн сайхныг хүсэж, үр хүүхдүүдтэйгээ уулзахдаа хэзээд баяртай байдаг.

Хэрхэн идэвхтэй болон аз жаргалтайгаар урт наслах вэ?

Хүмүүсийг урт наслахад нөлөөлж буй эм бэлдмэлийн хөгжилд талархах хэрэгтэй, олон улс оронд эмэгтэйчүүдийн наслалт улам нэмэгдэх болсон. Жишээ нь Японд л гэхэд, эмэгтэйчүүдийн дундаж наслалт 87.1 байгаа бол ирээдүйд 88.9 болох төлөвтэй байгаа юм байна. Их Британид 83.2 байгаа бөгөөд ойрын жилүүдэд 85.5 болж өсөх хандлагатай байгаа гэнэ. Харин АНУ-ын хувьд эмэгтэйчүүдийн дундаж наслалт 81 байгаа бөгөөд удахгүй 84.7 болох талаар эх сурвалжууд онцолжээ.

© bbernard / Shutterstock.com

Гэхдээ зөвхөн эм бэлдмэл эх хүнийг урт наслахад нөлөөлөхгүй. Түүнтэй хэн ойр байна, түүний сэтгэл санааг ямархуу байлгаж байна, яаж баярлуулж, хайрлаж, халамжилж байгаагаас их зүйл шалтгаална. Калифорнийн их сургуулийн хийсэн нэгэн судалгаагаар 60 болон түүнээс дээш настай хүмүүсийн 43% нь маш их ганцаарддаг болох нь батлагджээ.

© Monkey Business Images / Shutterstock.com

 

Ээжийгээ урт наслуулахад туслах 7 энгийн үйлдэл

1. Ээж дээрээ байнга зочлох

Ямар ч цаг завгүй ажиллаж байсан ч гэсэн 7 хоногт хэд хэдэн удаа ээж дээрээ очих талаар бодолцож, хийх зүйлсийнхээ жагсаалтад тусгах хэрэгтэй. Ингэснээр тэр ганцаардахгүй.

© Giphy

 

2. Кинотеатр эсвэл урлагийн танхим руу дагуулж явах

Урлагийн тоглолт эсвэл хошин шог нь хүнийг ганцаардах эрсдэлээс ангижруулдаг байна. Иймд ээжийгээ дагуулаад урлагийн ямар нэгэн тоглолт заавал үзэж байгаарай.

 

3. Компьютер эсвэл ухаалаг гар утас хэрхэн хэрэглэхийг зааж өгөх

Сошиал сүлжээний харилцаа, онлайныг хэрхэн ашиглах талаар ээждээ зааж өгснөөр та түүнд цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхах болон завгүй, ажилтай үедээ интернетээр дамжуулан хоорондоо харилцах боломжийг олгож байгаа хэрэг юм.

© NicoElNino / Shutterstock.com

 

4. Ач зээг нь үзүүлэх

Ач зээтэйгээ цагийг өнгөрөөх нь өвчин зовлон тусах болон уйтгарлахаас сэргийлдэг болох нь батлагджээ. Цагийн зугаатай өнгөрүүлэхээс гадна ач зээгээ харах тусам улам урт наслахыг эх хүн бодож эхэлдэг байна.

© Giphy

 

5. Найз нөхөдтэйгөө уулзахыг нь дэмжих

Нас дээр гарлаа гээд гэртээ байх ёстой гэсэн үг биш. Тиймээс хэрэв ээж чинь гадуур гарч найз нөхөдтэйгөө уулзах эсвэл амралтанд явах талаар хэлэх юм бол тэр дор нь зөвшөөрөөрэй. Нас ахих тусам гэртээ байхаас илүү олны дунд байх эрүүл мэндэд нь ач тустай юм шүү.

© Giphy

 

6. Амттай, эрүүл хоол хийж өгөх

Нас дээр гарч яваа ээжээрээ хоол хийлгүүлнэ гэдэг утгагүй зүйл. Эрүүл хоол хүнсээр эрүүл хоол хийж өгөх нь түүний сэтгэл санааны байдлыг дээрдүүлж, биеийг нь өвчлүүлэхгүй байхад сайнаар нөлөөлнө.

© Giphy

 

7. Цугтаа агаар салхинд гарах

Ой модтой, голтой гэх мэт байгалийн сайханд ээжийгээ дагуулаад тогтмол агаар салхинд гарч байгаарай. Түүнд үнэхээр сайхан амралт болох болно.

© Giphy

Таны ойлгосончлон, хамгийн чухал зүйл бол ээжийгээ уйдааж болохгүй. Түүнд уйдах, зовох, шаналах боломжийг бүү олго. Ээж чинь цонхоор гунигт автаж, үр минь хэзээ ирэх бол доо гэж харуулдаж зогсохын тулд чамайг төрүүлээгүй гэдгийг санаарай.

282
ХөөрхөнХөөрхөн
90
ГоёГоё
23
БахархмаарБахархмаар
15
Ха ХаХа Ха
14
ГайхмаарГайхмаар
9
ХарамсалтайХарамсалтай
8
БурууБуруу
8
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

20 Сэтгэгдэл

  1. П. Оюук

    П. Оюук

    2019/04/16 at 20:25

    Нямка Н.С Dek Dek

  2. Kh Togos

    Kh Togos

    2019/04/16 at 20:40

    Engule. Altjin Batlkham. Батлхам Мөнхжин

  3. Gerelmaa Gerelee

    Gerelmaa Gerelee

    2019/04/16 at 20:44

    Э. Сэндэрмаа

  4. Tsengel Sts Гүнжав Лувсан

  5. Erdenetogtokh Togii

    Erdenetogtokh Togii

    2019/04/16 at 20:50

    Bayasal Oldoshgui genee

  6. Haltar Shar

    Haltar Shar

    2019/04/16 at 21:17

  7. Haltar Shar

    Haltar Shar

    2019/04/16 at 21:17

  8. Dogi Ochiro

    Dogi Ochiro

    2019/04/16 at 21:59

    Hervee tsag hugatsaag uhraadag baisansan bol

  9. Dogi Ochiro

    Dogi Ochiro

    2019/04/16 at 22:00

  10. Gerel Gerel

    Gerel Gerel

    2019/04/16 at 22:33

    Nomuka Nmn

  11. Gerel Gerel

    Gerel Gerel

    2019/04/16 at 22:33

    B Shiny Shiny

  12. Mina Lee

    Mina Lee

    2019/04/16 at 22:42

    Narantsetseg Davaanym

  13. Enkhtsetseg Bold

    Enkhtsetseg Bold

    2019/04/16 at 23:55

  14. Enkhtsetseg Bold

    Enkhtsetseg Bold

    2019/04/16 at 23:55

  15. Enkhtsetseg Bold

    Enkhtsetseg Bold

    2019/04/16 at 23:55

  16. Б. Энэрэл

    Б. Энэрэл

    2019/04/17 at 00:41

    Battulga bolor saruul saruul

  17. Altaa Altanchimeg

    Altaa Altanchimeg

    2019/04/17 at 11:27

    Санаснаар болдог бол үхэн үхтлээхамт байх байлаа даа

  18. Battuya Batbayar

    Battuya Batbayar

    2019/04/17 at 13:37

    Batbayar Battulga

  19. Chimed Puje

    Chimed Puje

    2019/04/17 at 19:45

  20. Guruuchin Selenge

    Guruuchin Selenge

    2019/04/18 at 12:38

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *