Анхдагчаа тэргүүлсэн шилдэг 10 кино

0

Хүн бүрийн сайшаалыг хүртсэн хуучны киног ахин бүтээх талаар ярилцахад: “Зүгээр байгаа юмыг дордуулах нь дээ” гэж бид дор бүртээ боддоггүй гэж үү? Гэхдээ заримдаа шинэчлэл гэдэг сайн руу хөтөлдгийг дараах 10 кино баталсан юм.

Twelve Monkeys, 1996 (АНУ)/ La Jefee, 1962 (Франц)

Анхдагчаа тэргүүлсэн 10 шилдэг кино уран бүтээл 1

Франц улсын La Jefee хэмээх богино хэмжээний киноны санааг дэлгэрүүлэн ахин бүтээсэн нь, найруулагч Тэрри Гилламын “12 сармагчин” нэртэй бүтээл болсон гэдгийг хүмүүс тэр бүр мэдээд байдаггүй. Брэд Питт, Брюс Виллис хэмээх алдарт жүжигчид тоглосон энэ киноны гол дүр, өнгөрсөн рүү буцаж, дэлхийн гадаргууг амьдрах нөхцөлгүй болгосон вирусын үүслийг урьтаж зогсоох ёстой байдаг. Хэрэв танд тулаан, дэлбэрэлт өрнөсөн зөгнөлт кино харагдаж байгаа бол та буруу бодож байна.

The Departed, 2006 (АНУ)/ Mou gaan dou, 2002 (Хон-Конг)

Анхдагчаа тэргүүлсэн 10 шилдэг кино уран бүтээл 2

Эх нутагтаа Mou gaan dou нэр хүндийг олж чадсан сайн кино болсон юм. Чадварлаг жүжигчид, түгшүүртэй нөхцөл байдал мөн нарийн сэтгэл зүйн ээдрээ гээд бүгдйиг энэхүү кино агуулж байсан нь үнэн болой. Гэхдээ түүний өв залгамжлагч өөрөөс нь илүү байсныг хэн ч үгүйсгэхгүй байх. Найруулагч Мартин Скорсез-ийн The Departed кино нь оддын цуглуулга (Леонардо Ди Каприо, Мэтт Дэймон, Жэк Николсон гэх мэт) байсан ба шилдэг найруулагчийн төрлөөр Оскар авч, 2006 оны шилдэг бүтээлүүдийн нэг болж чадсан юм.

Funny Games, 2007 (USA)/ Funny Games, 1997 (Austria)

Анхдагчаа тэргүүлсэн 10 шилдэг кино уран бүтээл 3

Михаэль Ханеке хачирхалтай хүн билээ. Учир нь тэр өөрийн бүтээлийг арван жилийн дараа давтаж бүтээгээд зогсохгүй Америк жүжигчдийг эс тооцвол, хэсэг бүрийг яг хэвээр үлдээсэн юм. Үүнд тэр хариу хэлэхдээ: “Америкчууд өөрт элгэн зүйлд дуртай байдаг болохоор” гэсэн хариулт өгсөн юм. Хүчирхийллийн сэдвийг хөндсөн энэхүү дэлгэцийн бүтээлд Наоми Ваттс болон Тим Рот нар тогложээ.

The Ladykillers, 2004 (USA)/ The Ladykillers, 1955 (Great Britain)

Анхдагчаа тэргүүлсэн 10 шилдэг кино уран бүтээл 4

Бид банк эсвэл казино дээрэмддэг кино үргэлж л үздэг, гэхдээ энэхүү бүтээл нь бидний мэдэх кинонудаас өөр юм. Харанхуй, хошигнолтой энэхүү кино нь ах дүү Коэн-ий бүтээл бөгөөд үхэл, инээдэм хоёрыг хослуулж чадах хүмүүсийн эхний сонголт мөн юм.

Scent of a Woman, 1992 (USA)/ Profumo di donna, 1974 (Italy)

Анхдагчаа тэргүүлсэн 10 шилдэг кино уран бүтээл 6

Аль Пачино уг кинонд сохор хурандаа Слэйдийн дүрийг бүтээж анхны Оскараа авсан юм. Тийм ээ, энэ кино тийм л сайн болсон. Хэдий Мартин Брэстийн бүтээлийг хэт гунигийн гэх боловч таны сэтгэлд мартагдашгүй мөчүүдийг үлдээнэ гэдгийг амлаж байна.

Shall We Dance? 2004 (USA)/ Shall We Dansu? 1995 (Japan)

Анхдагчаа тэргүүлсэн 10 шилдэг кино уран бүтээл 5

Заримдаа уйтгартай амьдралаас салах арга нь, хэзээ ч биелэхгүй хүслүүдээ гүйцэлдүүлэхийг оролдоход байдаг. Ричард Гийр – байдаг л нэг эр нөхөр, хүүхдүүдийн эцэг. Тэрээр нэгэн өдөр цонхны цаана бүжиглэж буй нууцлаг хатагтайг харан бүжиглэж сурахаар шийддэг. Японы 1995 оны киног шинээр хийсэн нь илүү өнгөлөг, илүү сэтгэл татам, яг л баяр наадам мэт болж чадсан юм. Гэхдээ мэдээж анхдагч нь олон шагнал, сайшаалыг хүртсэн гэдгийг хэлэх нь зүйтэй.

Vannila Sky, 2001 (USA)/ Abre Los Ojos, 1997 (Spain)

Анхдагчаа тэргүүлсэн 10 шилдэг кино уран бүтээл 7

Уг киноны Америк загвар мөн л анхдагчаа даван гарч чадсан юм. Гэхдээ сонирхолтой нь Пэнэлопа, Круз хоёр кинонд хоёуланд нь ижил дүрийг бүтээжээ.

Some Like it Hot, 1959 (USA)/ Fanfaren der Liebe, 1951 (Germany)

Анхдагчаа тэргүүлсэн 10 шилдэг кино уран бүтээл 8

1935 онд Францад, 1951 онд Герман улсад, харин 1959 онд Америкт энэхүү киног тус тус бүтээн шинэчилсэн юм. Эхний 2 киног тэнэглэл ихтэй, хөнгөн сэтгэлгээтэй гэж үзэж байсан бол сүүлийнхийг их л сайшаасан байдаг. Учир нь Билли Вайлдер энэхүү 2 эр мөнгө олохын тулд эмэгтэйчүүдийн найрал хөгжмийн хамтлагт орж байгаа тухай нь киног үнэхээр үзүүштэй болгож чадсан юм. Тэрнээс гадна гол дүрд Мэрилин Монро тоглосон учир үзэгчдийн тоо эрс нэмэгдсэн гэдэг.

The Talented Mr. Ripley, 1999 (USA)/ Plein Soleil, 1960 (France)

Анхдагчаа тэргүүлсэн 10 шилдэг кино уран бүтээл 9

Сахиусан тэнгэрийн дүрд хувилсан хэрцгий алуурчны тухай энэ киног 40 жилийн дараа ахин шинээр хийжээ. Гэхдээ энэ удаа кино илүү гүн утгатай болоод зогсохгүй, ноён Риплиг өрөвдөх сэтгэгдэл төрүүлж чадсан юм.

Ocean’s Eleven, 2001 (USA)/ Ocean’s Eleven, 1960 (USA)

Анхдагчаа тэргүүлсэн 10 шилдэг кино уран бүтээл 10

Хэрэв та энэ киног үзэж амжаагүй байгаа бол хурдан үзэхийг танд зөвлөж байна. Стивен Содерберг 40-өөд оны өмнөх, бага зэрэг уйтгартай киног 100 дахин сайжруулж чадсан юм. Сайн зохиол, гайхалтай дүрүүд гээд энэ бүтээл үзэгчдийн болоод шүүмжлэгчдийн хайр, хүндлэлийг хүртсэн юм. Хамгийн гайхалтай нь кинон дээр гарах жижиг хэсэг болгон нийлж эцэс сүүлд нь хэргийн учир тайлагдна. Ухаалаг гэмт хэрэг хүн бүрийг алмайруулдаг билээ.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

6 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/08/11 at 12:29

    Shall we dance ориг нь илүү дээр юм билээ шд

  2. Зочин

    2015/08/11 at 13:24

    Сэтгэгдэл *The Departed, 2006 (АНУ)/ Mou gaan dou, 2002 (Хон-Конг)
    YAJCH BSN GUITSEHGUI MYA BOLGOSON

  3. Зочин

    2015/08/11 at 14:01

    THE DEPARTED MOU GAAN DU GIIN HAANA NI CH HUREHGUI GARTSAAGUI UNEN

  4. Зочин

    2015/08/11 at 16:05

    Mou gaan dou buyu infernal affairs iig uzchihsen, buur dahin dahin uzdeg bolson blaa. getel holywooded departed sur duulaintai neeltee hiigeed, box officed heden ch 7 honog turuulsen um buu med. tegeheer ni tesen yadan huleej dvd garanguut ni uzsen chin yostoi tui cohort gej sanagdsan shu. tegeheer nairuulga hiits, kino zohiol zergeeree infernal affairs iin haana ch hurehgui. zuger mungu iluu olson bh

  5. Зочин

    2015/08/11 at 16:44

    shaa vanilla sky ilvv bishaa

  6. Зочин

    2015/08/11 at 16:58

    Departed хамаагүй илүү болсон шүү тэр хонг конг нь гошного

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *