Бие махбодид асуудал үүссэнийг илтгэх 12 далд шинж тэмдэг

3

Таны бие махбодь өөрт асуудал үүссэнийг илтгэх өөрийн гэсэн арга барилтай. Үнэндээ өвчин газар авч хүндэртэл зарим нэг илт шинж тэмдэг өгөхгүй байх талтай. Гэхдээ үл анзаарагдам зарим нэг шинж тэмдгийг хүн өөрөө анхаарвал эрүүл мэндэд асуудал тулгарсныг эрт мэдэх бүрэн боломжтой ажээ.

Та бүхэндээ зарим нэг өвчний шинж тэмдгийг танилцуулахаар бэлдлээ, гэхдээ тэд далд хэлбэрээр илэрдэг шинж тэмдгүүд юм.

Бие махбодь асуудал үүссэнийг илтгэх 12 үе

Анхаарлаа хандуулаарай

1. Шалтгаангүйгээр жин хасагдах эсвэл жин нэмэгдэх

Хоолны дэглэмд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байхад жин хасагдах эсвэл нэмэгдэж байгаа бол таагүй шинж тэмдэг гэж үзнэ. Жин нэмэгдэх – бамбай булчирхайн өвчлөлийн түгээмэл шинж тэмдэг, харин жин хасагдаж байгаа нь дараах төрлийн өвчнийг илтгэж байж болзошгүй: бамбай булчирхайн хэт идэвхжилтээс эхлээд хавдар байж болзошгүй.

 

2. Цус алдалт

Цус алдалт нь ямар нэгэн бэртэл гэмтэлтэй холбоогүй бол цус бүлэгнэл эсвэл дотор эрхтний өөр бусад өвчлөлтэй холбон үзнэ. Хамраас байнга цус гарах, хөхнөөс цусархаг шингэн гарах, цустай ханиалгах, өтгөнд цус үзэгдэх, сарын тэмдгийн дундуур цус ялгарах, цустай бөөлжис, онцын шалтгаангүйгээр энд тэнд хөхрөх – энэ бүгд яаралтай эмчид үзүүлэх шалтгаан болно.

 

3. Шээс ялгаруулалт өөрчлөгдөх

Шээсний ялгаруулалт (ихэнх тохиолдолд ихээр шээх) өөрчлөгдөх нь чихрийн шижингийн шинж тэмдэг байх магадлалтай, гэхдээ өөр бусад өвчний шинж тэмдэг байж болохыг үгүйсгэхгүй. Мөн ходооодны өвчлөлөөс болж өтгөн хатах эсвэл гүйлгэх зэрэг нь бүдүүн гэдэсний хорт хавдрын шинж тэмдэг байж болно. Үүнээс гадна ходоодны шарх байж болохыг анхаараарай.

 

4. Арьсан дээр тууралт үүсэх

Өвдөг, тохой, толгойн үстэй хэсэг, нуруу болон өгзгөөр экземийг санагдуулам тууралт гарах нь хоол боловсруулах эрхтний өвчлөлийг илтгэдэг. Уг өвчлөлийн үед таны дархлааны систем хурдан хариу үйлдэл үзүүлж байна гэж үзнэ. Жишээ нь, та багахан хэмжээний цавуулаг авлаа гэхэд л тууралт гарна. Тиймээс хоолны дэглэмдээ өөрчлөлт хийж үзэх хэрэгтэй буюу цавуулгийн хэрэглээнээс татгалзсан тохиолдолд тууралт багасах эсвэл арилж байвал эмчид үзүүлж зохих шинжилгээг өгөх хэрэгтэй.

Гэрийн эмчилгээгээр арилахгүй байгаа тууралтыг заавал эмчид үзүүлэх ёстойг анхаараарай.

 

5. Амтлах, үнэрлэх мэдрэмж өөрчлөгдөх

Амтлах болон үнэртэх мэдрэмжээ алдах эсвэл хэт мэдрэг болж байвал хэд хэдэн өвчинтэй холбоотой байж болно: жирийн ханиаднаас эхлээд тархины бэртэл гэмтэл хүртэл. Хэрвээ амтлах, үнэртэх мэдрэмжийн өөрчлөлт явагдаж байгаа бол мэргэжлийн эмчид хандан үзүүлнэ үү.

 

6. Тархи манарах

Ой санамж муудах, бодлоо цэгцэлж чадахгүй байх зэрэг нь депресс, гипотиреоз, тэр ч бүү хэл галзуурлын анхны шинж тэмдэг байхыг үгүйсгэхгүй. Хэрвээ таны оюуны чадвар буурч байгааг анзаарсан бол ичиж зоволгүй мэргэжлийн эмчид яаралтай үзүүлэх хэрэгтэй.

 

7. Хумс хугарах, үс унах

Хэврэг хумс, үс унах нь тэнцвэргүй хоол хүнс хэрэглэж байгаатай шууд холбоотой. Гэхдээ өөр бусад өвчний шинж тэмдэг байж болохыг анхаарна уу. Жишээ нь, гипотиреоз буюу бамбай булчирхайн дутагмагших өвчлөл. Хэрвээ та бамбай булчирхайн өвчлөлийн өөр бусад шинж тэмдэг өөртөө анзаарсан бол эмчид үзүүлж бамбай булчирхайн ялгаруулдаг дааврын шинжилгээ өгөх хэрэгтэй.

 

8. Нүдний өнгө өөрчлөгдөх

Нүдний цагаан хэсэг улайсан бол элэгний өвчлөлийг илтгэнэ. Солонгорох эвэрлэгт цагаан цагираг үүссэнийг холестерины хэмжээ их байгааг илтгэж байгаа юм. Улайсан, ус гүйсэн, загатнасан нүд – харшлын үндсэн шинж тэмдэг. Хамгийн аюултай шинж тэмдэг дундаас хүүхэн хараа хэмжээгээрээ адилгүй болох явдал юм – цус харвалтын шинж тэмдэг гэдгийг анхаарна уу.

 

9. Хурхирах

Нойрон дундаа хурхирах нь зүрх-судасны өвчлөлтэй холбоотой, тийм учраас хэрвээ та сүүлийн үед хурхираад байгаа бол эмчид очиж үзүүлээрэй.

 

10. Бичгийн хэлбэр өөрчлөгдөх

Сандрах, уур уцаартай үед таны бичгийн хэлбэр өөрчлөгдөх нь хэвийн үзэгдэл, бас удаан хугацаанд гартаа үзэг, бал бариагүй байж байгаад бичихэд нэг хэсэгтээ л бичгийн хэлбэр эвдэгдсэн байдаг. Гэхдээ дээрх тохиолдлуудаас бусдад нь бичгийн хэлбэр өөрчлөгдөөд байвал эмчид шууд үзүүлээрэй. Уг шинж тэмдэг нь Паркинсон өвчний анхны шинж тэмдэг (мөн гар чичирч салгалж байгааг анзаар) болно.

 

11. Хавагнах

Биеийн аль ч хэсгээр хавагнаж байвал (ихэвчлэн хөл, заримдаа, нүүр, гар болон хэвлийгээ) тоохгүй орхиж огт болохгүй. Энэ бол чухал эрхтний хэвийн үйл ажиллагаа доголдож байгаатай холбоотой юм, жишээ нь бөөр эсвэл элэг.

 

12. Сэтгэл санаагаар унах

Сэтгэл санаагаар унах явдал нь эмэгтэйчүүдийн хувьд дааврын тэнцвэрт байдал алдагдаж байгаатай холбоотой. Сэтгэл санаагаар огцом унах нь сэтгэл зүйн гэмтэлтэй холбож үзнэ. Үүнээс гадна эрчүүдийн хувьд ч гэсэн депрессийн шинж тэмдэг болж өгдөг байна. Эмэгтэйчүүд депрессийн үед уйтгарлах, амьдралын сонирхлоо алдаж эхэлдэг байна.

24
ГайхмаарГайхмаар
6
БахархмаарБахархмаар
5
Ха ХаХа Ха
5
ХарамсалтайХарамсалтай
5
ГоёГоё
3
БурууБуруу
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Batsaikhan Nyamdash

    Batsaikhan Nyamdash

    2018/10/07 at 18:54

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *