
Үс бол яах аргагүй гадаад төрхөнд чухал нөлөө үзүүлдэг биеийн нэг хэсэг билээ. Үсний төрөл болон бүтцийг мэдэж байх нь чухал бөгөөд ингэснээр тохирох арчилгааг хийж чадах юм. Ер нь бол арчилгаа хийж байж л сайхан харагдана гэж ойлгож болно. Стилист Андре Уолкер (Andre Walker) үсийг дотор нь 10 төрөлд хуваажээ.
Үсний төрлүүд:
1 – Шулуун шингэхэн
2а – Шулуун дундаж
2b – Шулуун бүдүүн
2b – Долгионтой шингэхэн
3a – Долгионтой бүдүүн
3b – Долгионтой задгай
3c – Буржгар задгай
4a – Буржгар ширүүн
4b – Долгионтой буржгар ширүүн
4c – Долгионтой буржгар биш ширүүн

Үсний төрлөөс хамаарч хэрхэн арчилгаа хийх вэ?
Таны харж байгаачлан 10 төрлийн үс бий, эдгээр нь нийтдээ 4 үндсэн ангилалд багтана: шулуун, долгионтой, буржгар болон долгионтой буржгар. Аль ангилалд таны үс багтаж байгаагаас хамаарч, үсэндээ тохирох арчилгааг нь хийх хэрэгтэй. Бидэнд итгээрэй, ялгааг нь мэдэж байх ёстой шүү!

Шулуун үс
Энэ төрлийн үсийг тогтмол угааж байхгүй бол маш амархан тослогтдог. Хэрэв танд бүрэн дүүрэн угаах боломж хомс байгаа бол хуурай шампуниар үсээ угаагаарай. Шампунь болон ангижруулагчаа сонгохдоо аль болох үс ургуулах үйлчилгээтэйг нь сонгох хэрэгтэй. Үсээ хатааж самнахын тулд дугуй сам ашиглаарай. Хэрэв та дундаж эсвэл өтгөн шулуун үстэй бол үелсэн шатлал бүхий үс засалтаар үсээ засуулах нь тохиромжтой. Хэрэв таны үс шингэхэн бол шулуун үсний засалт тохирно.

Долгионтой үс
Таны хамгийн чухал даалгавар бол үсээ болох шулуун болгож, буржгар болохоос сэргийлэх хэрэгтэй. Танд чийгшүүлэх үйлчилээтэй шампунь болон ангижруулагч хэрэг болно эсвэл 7 хоногт нэг удаа маск хэрэглээрэй. Үснийхээ чийгшлийг алдахгүйн тулд тос эсвэл цэлцэнг үснийхээ дунд хэсэг түрхэж, сайтар тараана. Үсээ сайтар хатаасны дараа самнахгүй бол буржийх эрсдэлтэйг санаарай. Үсний засалтын хувьд үсээ богиносгох тусам улам буржийна гэдгийг санаарай. Хэрэв таны үс шингэхэн бол хагас үелсэн шатлал бүхий засалт яг тохирно. Таны үсийг илүү шулуун болгоно.

Буржгар үс
Даалгавар яг ижилхэн – үсээ чийглэг байлга. Буржгар үсэнд зориулагдсан шампунь болон ангижруулагч ашиглах ёстой. Үсээ чийгтэй байхад нь самнах хэрэгтэйг санаарай. Ингэснээр таны үс бүр ч илүү буржгар болох болно. Үс засалтын хувьд богиносгож авахуулбал илүү буржийна.

Долгионтой буржгар
Дээр дурдсан 2 төрөлтэй адил чийгшүүлэх хэрэгтэй. Тохирох шампунь болон ангижруулагчийг хэрэглэ. Шүршүүрт орсны дараа алчуураар үсээ арчаарай. Сэнс бусад үс хатаагч ашиглах хэрэггүй, эс бөгөөс хэтэрхий буржийна. Хэрэв та яарахгүй байгаа бол өөрөөр нь хатаах бүр ч илүү сайн. Үсээ богиносгох тусам улам задгай болно. Үснийхээ салааг үргэлж авч байх ёстой гэдгийг бүү мартаарай.

Одоо та үсний төрлүүдийг маш сайн мэдэж авлаа. Бидний зөвлөгөөг хэрэгжүүлж, үсээ зөв арчилж сураарай.







