Бид химийн бодисын нөлөөнд маш ихээр өртөж байна! ДЭМБ хэрэглэхээс татгалзвал зохих хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ

2

Одооны хүнсний бүтээгдэхүүний ихэнх нь л эрүүл мэндэд хортой гэж хэвлэл нийтлэлээр бичигдэх болж. “Тэгээд одоо яалтай ч билээ дээ, одоо чинь амьдрахад ч аюултай болоод байна шүү дээ” гэж хэлэх хүн ч цөөнгүй. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага хэрэглэхээс татгалзвал зохих хүнсний бүтээгдэхүүний жагсаалтыг гаргажээ.

Үүнд хиам, гахайн утсан махан бүтээгдэхүүн дээгүүр бичигдсэн, мөн жагсаалтыг давсалсан, утсан бүтээгдэхүүн тэргүүлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага улаан болон боловсруулсан махны хэрэглээнээс татгалзахыг зөвлөж байна.

 

Хамгийн аюултай хүнсний бүтээгдэхүүнүүд

1. Утлагатай хиам

Харамсалтай өнөөгийн үйлдвэрлэгчид хиам утах жинхэнэ технологийг мартаж орхижээ. Үйлдвэрээс гарсан бүтээгдэхүүнийг дэлгүүрийн лангуун дээр богино хугацаанд хүргэхийг л хичээж байна. Гэсэн хэдий ч хадгалалт даах чадвартай болгохын тулд формальдегидийн агууламжтай шингэнийг хиамны орцод нэмэх болжээ.

 

2. Арахис самар

Хортон шавьжид идэгдсэн арахис самар харж байсан уу? Тийм ээ, хэзээ ч үгүй. Уг самранд петунийн ген нэмдэг, энэ бодисгүйгээр удаан хадгалагдахгүй. Тийм ч учраас хортон шавьж энэ самрыг иддэггүй юм. Та ч гэсэн битгий хэрэглээрэй.

 

3. Улаан түрс

Манай улс далай тэнгисээс алслагдсан. Аливаа загасны түрсийг газар дээр нь шинээр нь идэж байж л шим тэжээлийг нь авч чадна. Уг бүтээгдэхүүний хадгалах хугацаа маш богино байдгийг бүү мартаарай.

Хадгалах хугацааг нь уртасгахын тулд түрсийг давсална, хөлдөөнө, зарим тохиолдолд бүр уротропин ч нэмдэг. Энэ нь нэг ёсондоо формальдегид юм. Хэрвээ түрсний гаднах савлагаан дээр багахан давсалсан гэсэн бичилт байвал итгэх хэрэггүй, хор л гэж ойлгоорой.

 

4. Хатуу чихэр

Хуучны цагт мөсөн чихэр шиг цэвэр амттан байсангүй. Хүүхэд байхад барбарис энэ тэр гээд хатуу чихрээр эрхэлж л өссөн дөө. Харин одоо хүүхдүүдэд хатуу чихэр ихээр нь идүүлэх маш том алдаа болж байна.

Учир юунд оршино вэ гэвэл үйлдвэрлэгчид цэвэр байгалийн гаралтай чихэр хийх нь ашиггүй болжээ. Химийн аргаар гаргаж авсан хүчтэй эссенцээр хамаагүй хямд төсөр чихэр хийж болдог цаг шүү дээ.

 

5. Шпрот

Шпротны эх орон Прибалтийкийнхан хүртэл шпротны жинхэнэ амтыг мартаад байна… Энэ хүнсний бүтээгдэхүүн ихэвчлэн гадагшаа экспортод гардаг. Уг бүтээгдэхүүнд химийн гаралтай бодис агуулагддаг – бензпирен. Тийм учраас эргэлзээтэй бүтээгдэхүүний хэрэглээнээс татгалзаарай.

 

6. Урт хадгалалтын хугацаатай сүүн бүтээгдэхүүн

Задалсан дэлгүүрийн сүү хөргөгчинд долоо хоногийн дараа ч гэсэн гашлаагүй байж л байдгийг та сайн мэднэ. Ийм хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байсан нь зүйтэй. Сүүн бүтээгдэхүүний хадгалах хугацаа хоёр долоо хоногоос их байвал антибиотикийн орцтой гэж ойлгоно.

 

7. Тарвас

Өвлийн хүйтэнд ямар нэгэн химийн орцгүй тарвас идээд сууж байна гэж юу байх вэ дээ? Тиймээс хордлого авахаас өөрийгөө хамгаал.

 

8. Тахианы мах

Өнөө цагт өсөлтийн даавар ашиглахгүйгээр шувууны аж ахуй эрхлэх хэцүү гэж бизнес эрхлэгчид өөрсдийгөө зөвтгөдөг. Тийм учраас тэд дэгдээхий байхаас нь эхлээд л эмэгтэй даавар шахаж эхэлнэ. Ялангуяа ийм төрлийн шувууны мах эрэгтэйчүүдэд маш аюултай.

 

9. Хайлуулсан бяслаг

Хайлуулсан бяслагт хүүхдүүд маш дуртай байдаг учраас аав ээж нь их хэмжээгээр нь авч тэднийгээ эрхлүүлнэ. Ингэх огт хэрэггүй. Хайлуулсан бяслаг гэдэг чинь – муудсан хатуу бяслаг эсвэл өөр бусад бяслагийн хог хаягдлаар хийдэг бүтээгдэхүүн юм шүү дээ. Уг бүтээгдэхүүн хүний биед огт шингэдэггүй гэж судлаачид анхааруулж байна.

Хэрвээ та өөрийн болон ойр дотнынхныхоо эрүүл мэндэд анхаарал тавьдаг бол энэхүү нийтлэлийг бусдадаа түгээгээрэй.

15
ХарамсалтайХарамсалтай
7
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Эрдэв Цогточир

    Эрдэв Цогточир

    2019/04/23 at 16:18

    Үйлдвэрлэхгүй бол хүмүүс хэрэглэхгүй шүүдээ…

  2. Dovdon Batulzii

    Dovdon Batulzii

    2019/04/23 at 16:33

    Яг ямар бүтээгдэхүүнүүдэд ямар хэмжээтэй байгааг нь мэдээлж өгнө үү

  3. Saranchimeg Renchin

    Saranchimeg Renchin

    2019/04/23 at 16:43

    Үйлдвэрлэж байгаа юм чинь ямар нэг хяналт байгаа шүү дээ

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *