Нэгэн эмэгтэй хэтэрхий их витамин, хүнсний нэмэлт тэжээл хэрэглэж байснаасаа болж элгээ гэмтээжээ. Тэр өөрийнхөө алдааг бусад хүмүүс бүү давтаасай гэж хүсчээ

2

Одоо цагт маш их амин дэм хэрэглэх болжээ, өөрийнхөө бие махбодийг тухайн амин дэмийн дутагдалд орсон, үгүйг ч мэдэхгүй байж хамаагүй ууна. Ихэнх тохиолдолд мөнгөө дэмий үрэхээс гадна эрүүл мэндээ эрсдэлд оруулж байгааг анхаарах хэрэгтэй.

1989studio / Shutterstock.com

Орчин үед амин дэмийн дутагдалд орох нь тун ховор тохиолдол болсон, бид ямар нэгэн байдлаар тэнцвэртэй бөгөөд эрүүл хоолны дэглэм барих гэж дор бүрнээ л хичээж байгаатай холбоотой болов уу. Харин амин дэмийн илүүдэл гэх асуудал олон хүнд тулгараад байна. Ямар нэгэн хараа хяналтгүйгээр төрөл бүрийн амин дэм дур мэдэн хэрэглэх нь эрүүл мэндэд ашиг тус авчрахаасаа илүүтэй хор болж байгааг анзаарахгүй байна. Ялангуяа элэгний эрүүл мэндэд маш их муугаар нөлөөлөх ажээ.

Emily frost / Shutterstock.com

 

Бодит тохиолдол

Өрх толгойлсон Энни Гилберторп гэх эмэгтэй нэмэлт хүнс болон амин дэм хэрэглэж эхэлжээ. Үүнд С амин дэм, эхинцея түлхүү хэрэглэж стресстэйгээ тэмцэхэд тусална гэж найдсан бололтой. Эдгээр бэлдмэлүүд нь хаана ч зарагдана, жоргүйгээр авч болох тул хүссэнээрээ авч ууж байхдаа эрүүл мэндээрээ хохирно чинээ бодоогүй нь мэдээж.

Нэг удаа нүдний цагаан нь нэг л шаргал өнгөтэй болсон байхыг анзаарав гэнэ. Тэр өдрөө эмчид үзүүлж, эмч түүнийг цусны шинжилгээ өгөхийг хүссэн байна.

Нэг өдрийн дараа Гилбертроп элэгний өвчлөлтэй байж болзошгүй гэсэн оноштойгоор эмнэлэгт хэвтэхээс өөр аргагүйд хүрэв. Эмч нар Эннид элэг шилжүүлэн суулгах шаардлага гарч болзошгүй гэж анхааруулсан байна. Туд удалгүй эмэгтэй комд оров. Түүний гэр бүлийнхэнд салах ёс гүйцэтгэхэд буруудахгүй гэж эмч нар зөвлөжээ.

Аз болж элэг шилжүүлэн суулгах мэс засал амжилттай болж Гилбетроп хөл дээрээ босож чаджээ. Эннигийн эрүүл мэнд яагаад ингэж муудав? Эмч нарын дүгнэснээр тоо томшгүй хүнсний нэмэлт тэжээл хэрэглэсэнтэй нь холбоотой гэжээ.

 

Зөв амин дэмийг хэрхэн сонгох вэ?

Lallapie / Shutterstock.com

Амин дэм сонгохдоо дараах зүйлүүдийг анхаарахад илүүдэхгүй:

  • Өдрийн хэрэглээний амин дэм, эрдэс бодисыг 100% хангана гэсэн бүтээгдэхүүн хэрэглэхээс татгалзана
  • Тухайн бүтээгдэхүүнд орсон ургамлын орц ашиг тус өгөхөөсөө илүүтэй үнэ нэмэгдэхэд л нөлөөлнө
  • А амин дэмийн хувьд олон улсын нэгж болох МЕ-ээр хэмжигдсэн, 3000-3500-аас ихгүй хэмжээтэйг хэрэглэхийг зорино.
  • Цэвэршилтийн дараах үе явагдаж байгаа эмэгтэйчүүд 50%-тай поливитамин эсвэл өдрийн хэрэгцээний төмрийг бага хувиар авахыг зөвлөж байна.
kubais / Shutterstock.com

Ямар ч амин дэм, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн авахаасаа өмнө мэргэжлийн эмчтэй заавал зөвлөхийг хүсэж байна.

Мөн их байх тусам сайн гэсэн ойлголт буруу шүү. Зарим нэг төрлийн хүнсний нэмэлтүүд нь өөр бусад амин дэм, эрдэс бодисыг шимэгдэх үйл явцад сөргөөр нөлөөлдгийг ч мэдэж байх хэрэгтэй. Поливитамин хэрэглэхээс илүүтэй моно бүтээгдэхүүн хэрэглэх нь илүү үр дүнтэй гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй болов уу?

7
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
5
ГайхмаарГайхмаар
3
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

8 Сэтгэгдэл

  1. Мөнгөншагай Мөнхбат ‼️

  2. Vandag Battsetseg

    Vandag Battsetseg

    2019/04/23 at 20:39

    Хүнсний нэмэлт хамгийн сайныг нь сонгож идэх хэрэгтэй би 15 жил идэж бна одоогоор өвдөж хавдаж эмнэлэг хэсээгүй харин их эрүүл гэж шинжилгээгээр гардаг шүү удахгүй тэтгэврийн хүн болно доо

  3. Jakk Jargalan Jakk

    Jakk Jargalan Jakk

    2019/04/23 at 20:43

    Н. Цэнд- Аюуш хха

  4. Goomaral Sukhbaatar

    Goomaral Sukhbaatar

    2019/04/23 at 21:15

    Tumurkhuu Chuluun

  5. Bazarsad Gantomor

    Bazarsad Gantomor

    2019/04/23 at 21:18

    aimaar yumaa hymyysee anhaaral tai ynshaad tsaash tygee olon hymyys iig abarch hamgaalaarai

  6. Vandag Battsetseg

    Vandag Battsetseg

    2019/04/24 at 00:17

    Өндөр хөгжилтэй бүх орнууд хүнсний нэмэлтээ маш их хэрэглэдэг тийм учраас эрүүл урт насалдаг япон хятад солонгос гэх мэт олон орон

  7. Erdenesukh Nyamsuren

    Erdenesukh Nyamsuren

    2019/04/24 at 15:07

  8. Zochin

    2019/04/25 at 04:56

    Tuilsrah hereggui bas ch bodoh l zovolgoo

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *