2015 оны 9-р сард дэлгэцнээ гарах сонирхолтой кинонууд

0

Үзэх киногоо урьдчилан төлөвлөмөөр байна уу? Тэгвэл энэ 9-р сард дэлгэцнээ гарч үзэгчдийн сонирхолыг татахаар амлаж буй киноны танилцуулгыг уншина уу.

1. Maze Runner: The Scorch Trials

2015 оны 9-р сард дэлгэцнээ гарах сонирхолтой кинонууд 4

Төөрдөг зам дууссан ч адал явдал дуусаагүй. Энэ удаад өсвөр насныхан оюун ухааныг нь хэн арчиж аварга том төөрдөг зам дээр хаясныг мэдэхийн тулд шинэ адал явдалтай учирна. Киноны нэрээс харахад залуучуудын адал явдал ямар газар үргэлжлэх нь ойлгомжтой мэт – элсэн цөлд. Тэдний хувьд өдөржингөө наранд шарагдаж явах нь жирийн хэрэг болж … Киноны зохиолыг Жеймс Дэшнерийн “Maze Runner” гурвалсан зохиолоор сэдэвлэсэн бөгөөд Уэс Болл найруулсан байна. Гол дүрүүдэд Дилан О’Брайен, Томас Броуди-Сангстер болон Кайла Скоделарио тоглож, хоёрдугаар зэрэглэлийн дүрийг Жанкарло Эспозито, Патрисия Кларксон нар бүтээсэн байна.

2. Everest

2015 оны 9-р сард дэлгэцнээ гарах сонирхолтой кинонууд 5

Эверестэд авирна гэдэг бол зугаатай аялал биш, туршлагатай уулчдын ур чадварыг шалгах амь сөрсөн туршилт. Хүн болгон энэ туршилтыг давж чадахгүй … 1996 оны 5-р сарын 10-ны өдрийн Эверестийн авиралт бол олон улсын экспедицийн хувьд цусаар бичигдсэн түүхт өдөр, энэ үйл явдлыг Исландын найруулагч Бальтазар Кормакур өөрийн уран бүтээлээрээ олон нийтэд хүргэхийг зорьжээ. Киноны баатруудын хэн нь замын төгсгөлд хүрч чадахыг бид хэлэхгүй нь мэдээж. Дүрүүдэд хэн тоглосныг нь дурдья: Жейсон Кларк, Жейк Жилленхол, Жош Бролин, Сэм Уортингтон, Робин Райт, Кира Найтли болон Эмили Уотсон. Одод тоглосон зүгээр нэг кино биш гэдгийг онцлох хэрэгтэй болов уу. Эверест хэнийг хороох нь Эверестэд чухал биш. Киноны зарим зураг авалтыг Балбад авсан тул Кормакурын кино үнэхээр Эверестэд бүтсэн гэж хэлж болно.

3. Cooties

2015 оны 9-р сард дэлгэцнээ гарах сонирхолтой кинонууд 6

9-р сар бол сургуулийн сэдэвтэй кино үзэхэд тохирсон сар. Энэ кино яг л сургуулийн тухай кино. Муу дүнгийн ч юм уу, анхны хайрын тухай гарахгүй. Найруулагч Жонатан Милотт болон Кэри Мернион нар бага сургуулийн сурагч нар зомби болж сурагч, багш нар руугаа дайрч байгаа тухай аймшгийн кино бүтээжээ. Хөөрхий багш нар дэггүй сурагч нарт эрдэм мэдлэг түгээхээс гадна бас амьд гарах хэрэг гарч байгаа юм. Шинээр ирсэн багш асуудлыг шийдвэрлэх арга замыг олно, шинэ багшийн дүрийг Мордор хүрэх аялалыг даван туулсан, “Их сургууль” руу дайрсан харь гаригийнханы дайралтыг давж чадсан жүжигчин Элайжи Вуд бүтээжээ. Туршлагатай нэгэн багш юм. Амьд үлдэхээр тэмцэж буй багачуудын дүрийг Рэйн Уилсон, Элисон Пилл болон Жека МакБрайер нар бүтээжээ. “Saw” киноны Ли Уоннел мөн энэ кинонд оролцсоныг онцлох хэрэгтэй байх.

4. Dark Places

_DSC9624.NEF

Сэтгүүлч байсан Гиллиан Флинн ганцхан детектив романтай (“Gone Girl”) гэж бодож болохгүй, түүний дараагийн уран бүтээлийг дэлгэцийн бүтээл болгон гаргаж байна. Золгүй явдлын улмаас ээж, эгч нь нас барж өөрөө азаар амьд үлдсэн нэгэн бүсгүйн тухай өгүүлэх кино юм. Либби бүсгүй аймшигт хэргийг ах нь үйлдсэн гэх бодлыг 25 жил дотроо тээж явна, ах нь шашны тэрслүү үзэлтэй нэгэн тул бяцхан Либбигийн мэдүүлгээр ялаа эдэлнэ. Нэгэн өдөр ахынх нь хэргийг судалж үзсэн детектив сонирхогч нар бүсгүйд хандаж ахыг нь буруугүй байсан байж болох хувилбаруудыг гаргаж ирэхэд бүсгүй олон жилийн өмнө мартсан зүйлээ дурсах гэж бүгдийг эхнээс нь эхэлнэ. Гол дүрийг Шарлиз Терон бүтээж, францын найруулагч Жиль Паке-Бреннер найруулжээ.

5. The Transporter Refueled

2015 оны 9-р сард дэлгэцнээ гарах сонирхолтой кинонууд 7

Жейсон Стэт одоо тээвэрлэгч биш, харин Фрэнк Мартин тоглоомоос гараагүй. Английн рэпер, жүжигчин Эд Скрейн дүрийг бүтээжээ. Хэдийгээр Стэтийн хэмжээнд хүрээгүй ч гэлээ эмэгтэйчүүдийн сонирхолыг татах зүйл гарна, тэгэхээр найз бүсгүй, эхнэртэйгээ цуг үзэхэд тэд уйдахгүй. Уянгын кино биш, шилдэг цэрэг байсан нөхөр хөлсний жолооч болж байгаа тухай өгүүлдэг энэ кинонд Оросын мафи гарна. Сайхан бүсгүй гаргахаа ч тэд мартаагүй.

6. The Intern

2015 оны 9-р сард дэлгэцнээ гарах сонирхолтой кинонууд 8

Цаг хугацаа ямар хурдан өнгөрнө вэ? Энн Хэтэуэй саяхан л өөрөө ажилд туршилтын хугацаагаар ажиллаж байсан (The Devil Wears Prada) бол өнөөдөр Нэнси Майерсийн инээдмийн кинонд шаардлага өндөртэй даргын дүрийг бүтээж байна. Түүний удирдлага дор хэн нэгэн залуухан бүсгүй биш харин Роберт де Нирогийн бүтээсэн тэтгэвэрт гарсан нэг хөгшин ажиллах юм. Тэтгэврийн хөгшин Бен дэмий уйдаж суухын оронд ажилдаа эргэж орохоор шийдэж бүр доод төвшнөөс эхлэхээр болжээ.

7. Kletka

2015 оны 9-р сард дэлгэцнээ гарах сонирхолтой кинонууд 9

Федор Михайлович Достоевскийн зохиолоор бүтээсэн киног анхлан 1960, 1992 болон 2000 онуудад дэлгэцийн бүтээл болгон гаргаж байжээ. Энэ удаад арт-хаус найруулагч Юрий Арабов дэлгэцийн бүтээл болгон олны хүртээл болгож байна. Азгүй гэр бүлийн тухай өгүүлэх энэ кинонд Даниил Спиваквский («Утомленные солнцем 2»), Елена Радевич нар гол дүрийг бүтээжээ.

8. De Surprise

kinopoisk.ru

Голланд киног зөвхөн Пол Верховен төлөөлдөг гэж бодож байна уу, үгүй ээ найруулагч Майк ван Дим 1998 онд “Зан араншин” киногоороо Оскар авч байсан удаатай юм. Тэрээр 17 жил уран бүтээлийн завсарлага авч энэ жил шинэ бүтээлээ танилцуулж байна. Амьдралын утга учрыг ойлгож чадахгүй амиа хорлохоор завдаж буй саятан “гэнэтийн” үхэл бэлдүүлэхээр нууц байгууллагыг хөлслөн авна. Тэр өдрөө нэгэн сайхан бүсгүйтэй таарч амьдрал нь утга учиртай болж эхлэх ажээ. Харамсалтай захиалсан “гэнэт”-ийн үхлийг хүчингүй болгох боломжгүй тул хосууд зугтаахаар шийднэ.

9. Orlean

2015 оны 9-р сард дэлгэцнээ гарах сонирхолтой кинонууд 11

Бид Оросын “хар” кинонд дургүй хэдий ч гүн ухааны сэдэвтэй Юрий Арабовын киног шимтэн үзэх болов уу. Орчин үеийн Оросын амьдралын ээдрээ, нэг үгээр хэлбэл “Мастер, Маргарита хоёр”-ын орчин үеийн үйл явдал.

10. Taxi

kinopoisk.ru

Ираны засгийн газар өөрийн үндэстэн нэгнийгээ гадаадад кино хийхэд тийм ч дуртай биш, тэр бол алдар найруулагч Жафар Панахи юм. Кино зураг авах, зохиол бичих, ярилцлага өгөх, Ираныг орхин явахыг 2010 онд албан ёсоор хорьсон юм. Өнгөрсөн жил тэрээр хагас баримтат киног бүтээжээ, таксины жолооч зорчигчидтойгоо дэмий зүйл ярьж, нийгмийн олон давхаргын хүмүүсийн санаа сэтгэлийг буулгаж авсан байна. Эхэндээ өөрөө таксины жолоочийн дүрийг бүтээж, гар утасныхаа камерт дүрсийг бичиж байжээ. Нэгэн зорчигч дурамжхан хандсан тул зорчигчдын ярьсан зүйлийг уран сайхны аргаар буулгах санаа төрж киногоо бүтээв.

11. Mia madre

Shots from "Mia Madre"

Италийн алдарт найруулагч Нанни Моретти 2001 онд гэр бүлийн сэдэвтэй киногоороо Канн-ын шагнал авч байсан удаатай. Энэ удаа ч мөн, гэр бүлийн сэдэвтэй кино бүтээжээ – кино найруулахаар хичээж буй найруулагч бүсгүйн хувийн амьдралд хүндхэн асуудал тулгараад байлаа. Түүний ээж нь үхэж байгаа. Зарим нэг шүүмжлэгч нар, инээдмийн ч юм шиг, уянгын ч юм шиг киноны үйл явдал нэгдэж өгөхгүй байна хэмээн шүүмжлээд амжсан. Бүтэлгүй найруулагч эмэгтэй дүрийг Маргерита Буй бүтээжээ.

12. Going Clear: Scientology and the Prison of Belief

2015 оны 9-р сард дэлгэцнээ гарах сонирхолтой кинонууд 13

Баримтат кино үз гэж тэр болгон санал болгоод байдаггүй ч энэ удаад танд санал болгохоос өөр аргүйд хүрлээ.

13. Legend of A Rabbit: The Martial of Fire

2015 оны 9-р сард дэлгэцнээ гарах сонирхолтой кинонууд 14

2011 онд анхны ангийг хийсэн боловч дэлхийн дахинд олны анхаарлыг татаж чадаагүй. Хятаддаа бас ч гэж багагүй амжилт үзүүлсэн тул зодооны урлагаа ахиулсаар байгаа бүжингийн тухай өгүүлэх хүүхэлдэйн кино найруулагч нар дахин хийхээр шийджээ. Зөвхөн зодооны урлаг эзэмшээд зогсохгүй эвтэй найртай амьдарч буй амьтдыг муу санаатнаас хамгаалах үүргийг хүлээх ажээ. Киноны трейлерийг үзэхэд хурц үйл явдалтай, сонирхолтой хүүхэлдэйн кино болсон шиг сэтгэгдэл төрүүлсэн тул та бүхэнд санал болгож байна.

14. Contracted

2015 оны 9-р сард дэлгэцнээ гарах сонирхолтой кинонууд 15

Гаж донтнуудын гарт тамлагдахдаа хурдан үхлээр үхдэг аймшгийн киноны баатрууд амар байх болов уу. Киноны гол дүрд тоглодог бүсгүй хурдан үхлээр үхдэг баатруудад атаархахаас өөр аргагүй. Ижил хүйстэн бүсгүй гаж донтонд хүчиндүүлж нэгэн аймшигтай өвчин тусч хүмүүсийн нүдэн дээр илт муудна. Аймшгийн кино тул насны хязгаартайг мартаж болохгүй.

 

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/07 at 14:55

    Legend of A Rabbit: The Martial of Fire yg kung fu panda bna shdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *