Машин түрээслэхэд хэрэг болох ашигтай санаанууд

0

Гадаадад аялал зугаалга, томилолтоор явж байхад машин түрээслэх хэрэг гардаг. Тэгвэл таны ажлыг хөнгөвчлөх үүднээс буюу бага үнээр сайн машин түрээслэж авахын тулд ямар алхам хийхийг дараах зөвлөгөөнөөс уншиж сонирхоно уу.

1. Даатгалд хамрагдахын тулд төлбөрийн картаар төлбөрөө хийгээрэй

Өнөө үед ихэнх төлбөрийн карт түрээсийн машины даатгалыг төлдөг болсныг санаж яваарай. Гэрээний жижиг үсгээр бичсэн хэсгийг сайн уншиж танилцвал ямар даатгалд хамрагдахыг олж мэдэх болно.

Машин түрээслэхэд хэрэг болох ашигтай санаанууд 1

2. Түрээсийн газрын ажилтны санал болгож байгаа машиныг л аваарай

Ажилтантай тайван ярилцаж, машинуудтай танилцаад түүнд түрээсэнд яаралтай өгөхийг хүсч байгаа машин бий эсэхийг лавлаж асуугаарай. Таны түрийвчид хэмнэлттэй санал хэлэх магадлалтай юм.

3. Хамгийн хямдхан машиныг захиалаад ид ажлын цагаар аваарай

Тэнэг юм шиг санагдаж магадгүй, гэхдээ та даваа эсвэл баасан гаригийн өглөө эрт (ажлын өдрийн орой байсан ч болно) захиалга өгөхөд танд ашигтай санал ирүүлэх болно. Хямдавтар үнэтэй машинуудыг түрээслээд дууссан байж болох талтай ч өндөр зэрэглэлийн автомашиныг өөрт тохиромжтой үнээр түрээслэх боломж бий болж байгаа юм.

Машин түрээслэхэд хэрэг болох ашигтай санаанууд 2

4. Өөр түрээсийн газрын үнээр тохиролцож машинаа аваарай

Машин авахаар ярилцаж байхдаа өөр түрээсийн газрын үнийг оролцуулж тохиролцоход та түрээсийн машинаа хамаагүй хямд үнээр авах боломж бий болно. Зарим ажилтнууд таны хэлсэн үнэ дээр тодорхой хувийн хямдрал хүртэл санал болгож магадгүй.

5. Шинэ машин түрээслэхийн тулд онгоцны буудлаас аваарай

Аливаа улсын онгоцны буудлын түрээсийн машины парк баялаг байдаг.

6. Машины сонголт ихтэй түрээсийн газар олоорой

Үнийг үл харгалзан машины сонголт ихтэй түрээсийн газар сонгох нь танд ашигтай, үнийг хэлэлцээрийн ширээний ард тохиролцож болно. Урьдчилан машинаа захиалаагүй, цаг хугацаа бага байгаа бол сонголт ихтэй парк руу явахаас өөр арга байхгүй.

Машин түрээслэхэд хэрэг болох ашигтай санаанууд 3

7. Таалагдахгүй бол захиалгаа өөрчлөхийг хүсч байгаагаа хэлээрэй

Автомашины ангилал танд таалагдахгүй бол захиалгаа өөрчилж хямдхан машин сонгож болно. Түрээсийн газрын ажилтны зорилго бол үнэтэй машинаа түрээсэнд өгөх гэдгийг мартаж болохгүй, иймд захиалгаа сольж болох эсэхийг дандаа урьдчилан асуугаарай.

8. Урт хугацаагаар түрээслээрэй

Хэрвээ түрээсийн машиныг хугацаанаас өмнө буцаасан гэж танаас нэмэлт төлбөр авахгүй бол илүү урт хугацаагаар түрээслэх нь танд ашигтай. Хугацааг тооцож хямдрал өгдөг юм.

9. Явахаасаа өмнө цагийн хөнгөвчлөл байгаа эсэхийг асуугаарай

Ихэнх түрээсийн газрууд цагийн хөнгөвчлөлтэй (голдуу хоёр цаг хүртэл) байдаг тул үүнийг урьдчилсан асуусан байхад л болно.

Машин түрээслэхэд хэрэг болох ашигтай санаанууд 4

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2015/09/08 at 11:27

    en

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *