
Хүн төрөлхтний иргэншлийн хөгжил тоо томшгүй их. Бидний хувьд хамгийн аймшигтай бөгөөд сонирхолтой гэж санагдсан онолуудыг сонгож авч танд толилуулж байна.
1. Хуурамч вакум
Товчхондоо, шинжлэх ухааны онолоор манай гариг ертөнц гэдэг бол өөр агуу том гариг ертөнцийн өчүүхэн хэсэг, одоогоор нэгэн үе шатдаа явж байгаа. Агуу том гариг ертөнцийг нэг бүхэл зүйл гэж төсөөлөхөд – буцалж буй устай том сав, манай гариг ертөнц тэр буцалж буй том савтай усны ёроолд дөнгөж бий болж буй бөмбөлгүүдийн нэг юм. Эрт орой хэзээ нэгэн цагт бөмбөлөг усны гадаргуу дээр гарч ирэн (хэдэн тэрбум жил болж ч магад) ямар ч урьдчилгаа сануулгагүйгээр хагарахад бүх зүйл дууслаа л гэсэн үг, харамсалтай нь бид яаж ч чадахгүй.
2. Агуу шүүлтүүр
Робин Д. Хенсоны 1996 онд гаргаж ирсэн энэ онол дараах асуултын хариулт болж буй: хэрвээ хаа нэгтээ өөр амьдрал байгаа бол бид яагаад одоо болтол юу ч олж мэдээгүй байдаг байна вэ? Түүний нотолж байгаагаар, гариг хооронд нэгэн агуу том шүүлтүүр байх ажээ, тэр шүүлтүүр буюу үл мэдэгдэх хүчин зүйл нь гариг дээр ямар нэгэн амьдрал бий болоход саад учруулах, бий болсныг нь устгадаг байна. Үл мэдэгдэх хүчин зүйл гаригийг устгаж болно эвсэл үүн дээр үүссэн амьдралыг устгаж болно. Тэгэхээр хүн төрөлхтний хөгжлийн гурван сценари харагдаж байна:
– Бид – дүрмээс гажууд үлджээ – манай гариг агуу шүүлтүүрийг давж чадсан, ямар нэгэн шалтгаанаар амьдрал устаж үгүй болсонгүй.
– Бид анхных нь. Магадлал өндөртэй санагдаж байгаа юм. Манай гариг ертөнц одоо л амьдрал цэцэглэхэд таатай болж байгаа.
– Бид хараахан мангасын аманд ороогүй байгаа. Ингэж бодохоор маш гунигтай санагдаж байна. Марс дээр амьдрал оллоо гэсэн мэдээ сонсоод ямар ч хамаагүй болно, хэзээд л мангасын аманд очихоос нааш ялгаа юу байна.
3. Контейнер дэх тархи
Энэ онолыг бидний мэдлэг, бодит зүйл, үнэн-худал, ухаан, бодол зэргийг тусгайлан судлах туршилтуудад ашигладаг.
- Тархи бол бидний мэдлэгийн үүсвэр
- Тархи цахилгааны хүчээр ажиллана
- Гадаад нөлөө тархинд нөлөөлнө
- Гадаад нөлөө нь хиймэл байж болох бөгөөд тархи хиймэл эсвэл бодит нөлөө гэдгийг ялгах чадваргүй
Хамгийн сонирхолтой нь энэ онолоор та өөрөө “контейнер дэх тархи” болж болно. Ийм үед таны эргэн тойрны амьдрал хиймлээр бий болгосон ч бодит мэт л санагдах ажээ.
4. Өөр ертөнцийн хөгжингүй бүтээл
Амьдрал нь 2D форматаар өнгөрдөг онцгой хүн байсан бол гээд та төсөөл дөө. Тэр хүнийг бид дээрээс нь харахад тэр юу ч мэдэхгүй. 2D орон зайд дээрээс нь харах гэдэг ойлголт байх ч үгүй байсан биз.
За тэгвэл, 4D орон зайд амьдардаг гээд төсөөлье. Тэгвэл тэр хүн 4 зүг, 8 зовхист шууд харах биз, тэрийг нь бид ойлгохгүй. Тэр хүн бидний ард зогсож байхад бид мэдэхгүй. Бид 2D-ийг яаж мангартуулж байна, 4D-чүүд биднийг тэгж л мангартуулна гэсэн үг. 4D-чүүд өөрсдөө л хүсэхгүй бол тэдгээрийн тухай бид хэзээ ч олж мэдэхгүй.
5. Фермийн парадокс
Энэ тухай та урьд өмнө сонсож байсан байж магад. Ой дотор шоргоолжны үүр байлаа гэж бодье. Яг хажууд нь 10 эгнээ том автозам барьж эхэллээ. Асуулт: шоргоолжнууд 10 эгнээ автозам гэхээр ойлгох болов уу? Зам барих технологи, зориулалтыг шоргоолжнууд ойлгох уу? Тийм дээ, таны зөв. Өөрсдийгөө шоргоолжны оронд тавиад үзээрэй, бид Х гаригаас ямар дохио ирж байгааг, юу оршиж байгааг, юу хийж байгааг нь мэдэх боломжгүй. Автозам шоргоолжнуудад хол байгаатай адил бусад гариг ертөнцийн явдал бидэнд яг адилхан. Х гаригийнхан бидэнд өөрсдийн технологио заахыг хүсвэл бид шоргоолжнуудад интернэт заахтай л адил.
Франсико Писарро хэзээ нэгэн цагт Перу руу довтлох замдаа шоргоолжны үүрэнд саатан тэдэнтэй ярилцсан болов уу? Шоргоолжнуудад үүрээ засахад нь сайхан сэтгэл гарган тусалсан уу? Агуу их мөрөөдлөө түр зуур хойш тавин шоргоолжны үүрийг сүйтгэсэн үү? Шоргоолж Писаррогийн анхаарлыг хэрхэвч татаагүй. Бидний хувьд ч бас л адилхан түүх юм.








Зочин
2015/09/06 at 18:12
Medrel muutai huniiudriin temdeglel shig yamar pessimist yum bichee ve? Hun amitnii tarhi ugaagad. Yamar ch utga alga
Зочин
2015/09/06 at 20:48
Байж болох л онолууд байна шүүдээ. Хамгийн эхний онол бол боломжтой зүйл гэж бодож байна. Бид томроод галлактик жижгэрээд протон нейтрон гэдгээс цаашаа яваагүй байгаа биздээ? Цаашилбал юу ч байж болно
Seife
2015/09/06 at 21:04
Bi haayaa noir hurehgui bolohoor ene talaar bainga boddog bsan buur onol bdag bsan yum bna sonin yumaa
MegaTron
2015/09/06 at 21:28
Galactic t Transformers tiimerhu roboton garig baij bolhol ym tee dan Tumrum butetstei garig entr baij bolhol ym
MegaTron
2015/09/06 at 21:29
Transformers Dark Moon gedeg kino deer delhiiruu sonin tsagirglsan ym irdeg bi ter ueiig uzeed uneheer gaihaltai uzesgelentei ym be gej boddog bailee 1 onol ih tus bollo
Зочин *
2015/09/07 at 01:29
Сэтгэгдэл *bid erduu l svvn zamiin zahad orshidog uur neg hesegt amidral baihgui gej heleh chine ene zam hezee ch ergehgvi shuluun yavna gdgtei
adil oilgolt
Зочин
2015/09/07 at 11:33
хэмжээ хязгаар нь хаана байгаа болоо энэ гариг ертөнцийн
Зочин
2015/09/08 at 11:23
ewrewreior
Сэтгэгдэл *