Борооны дараах мандсан нар мэт сайхан сэтгэлийн илэрхийлэл болсон 15+ гайхалтай түүх. Таны энэ өдрийг гэрэл гэгээгээр чимэх болно

0

Сайн үйл олон байдлаар илэрч болно. Зарим хүмүүс хайртай хүндээ сайхан сэтгэл гаргадаг байхад бусад нь хэрэгтэй байгаа мөнгийг нь танихгүй хүнд өгч тусалдаг. Дараах гайхалтай түүхүүд хүн төрөлхтөнд сайхан сэтгэл оршин байгааг харуулах болно. Бидэнд урам зориг, итгэл үнэмшил өгөх хүн чанар, хүний мөстэй хүмүүс олон байгаагийн жишээ энэ юм.

Сайхан сэтгэл гаргадаг зүрх бүрийг хайрламаар…Бид хүмүүсийн онлайн орчинд бусадтай хуваалцсан гайхалтай түүхүүдийг фото зургийн хамтаар хүргэж байна.

1. Би 8 настай байхдаа 4 навчтай хошоонгор олоод түүнийгээ аз авчраг гээд аавдаа өгсөн юм. Аав маань бурхан болсны дараа би түүнийг миний өгсөн навчийг хэтэвчиндээ 20 жилийн турш хадгалж явсныг олж мэдсэн юм.

© STEELSTRING88 / reddit

 

2. 70 хөвгүүд ангийнхаа хорт хавдартай охинд зориулан үсээ хусжээ. Энэ бол жинхэнэ нөхөрлөл!

© TheRNCJr / reddit

 

3. Манай хөрш энэ баавгайг хажуугаар нь явж өнгөрөх хүүхдүүдийн сэтгэл санааг дээшлүүлэх зорилгоор тавьжээ. Тэд өдөр бүр баавгайн хувцсыг сольдог.

© eefuh / reddit

 

4. Хог хаягдал болон эрдэнэсийн хайгуул хийж, усанд шумбах үеэрээ 2 хавчны амь насыг аварлаа!

© Merman_Mike / reddit

 

5. Лас Вегас дахь орон гэргүй эр нэг номоо хэдэн сарын турш уншсаар байв. Тиймээс би түүнд зуу зуун ном суулгасан “Kindle” бэлэглэсэн юм. Өглөө бүр түүнийг номоо уншаад сууж байхыг нь би хардаг.

© unknown / imgur

 

6. Энэ амьтны хүрээлэнгийн ажилтан өнчирч хоцорсон тахийн унаганд зориулан өвөрмөц хувцаслажээ.

© Seldrick Wildlife Trust / Facebook

 

7. Би хөршийгөө чанга дуу чимээнээс болоод нэлээн гомдолтой байгаа байх гэж бодтол, тэд бидэнд санал тавив. Би цонхоо онгойлгочихоод хөгжим тоглодог юм. Сүүлийн үед алга ташилт сонсох болсон нь хөршүүдийнх маань байж. Үүнийг уншсанаас хойш миний сэтгэл бүр догдолчихсон. “Төгөлдөр хуурчид талархал илэрхийлье: Гайхалтай аялгуу байна!”

© internetsExplored / reddit

 

8. Түүний захирал нь ажилтандаа зориулан техникээ бага зэрэг өөрчилсөн тул, тэр ажлаа үргэлжлүүлэн хийж болохоор боллоо.

© winkysocks21/ reddit

 

 

9. Үл таних хүний чандрыг би голд шумбах үеэрээ олсон тул, жам ёсных нь дагуу цацаж байна. Хуванцар саван дотор хөвж явснаас илүү түүнд ингэх нь таалагдана гэж найдъя.

© Merman_Mike / reddit

 

10. 100 настай эмээ “Pearls of Wisdom” эшлэлүүдийн түүврийг 1 доллароор худалдаж байна. Учир нь тэр хүмүүст ухаарал хайрлах дуртай.

© feminazi-75 / reddit

 

11. Генерал жагсагчдад нэгэн хүсэлт тавьжээ. “Миний төрсөн өдрөөр битгий тэмцээч.” Тэмцэгчид түүнд хариу болгож, бялуу өгсөн байна.

© Imagens TVBA

 

12. Их сургуульд эзнээ хичээл орох болгонд нь дагаж ирж, тарахыг нь хүлээгээд суудаг байсан туслагч нохойд төгсөгчийн хувцас өмсгөж, мастерын цол хэргэм хүртээхээр болжээ.

© Burnsiah / imgur

 

13. Манай орон нутгийн амьтан хоргодох байранд байдаг муужгайны чих түүнийг аврахаас өмнө байхгүй болсон байв. Харин байгууллагын ажилтан түүнд зориулан хөөрхөн чихтэй малгай оёж өгчээ.

© thildreth1 / reddit

 

14. Барилгын ажилтан аварга том Waldo-г хийжээ. Тэгээд тэр үүнийгээ өдөр бүр эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүүхдүүдэд зориулан хаа сайгүй нуудаг бөгөөд хүүхдүүдэд хайж олох нь сонирхолтой санагддаг гэнэ.

© Heidi Prescott / Beacon Health System

 

15. Гудамжны нохой Цагдаагийн хэлтэс дээр ирээд ажилтай болжээ

© Puerto Rico Police

 

16. Наполи хотод хараагүй хүмүүст зориулсан харагдах орчныг дүрслэн тайлбарласан брайл үсгэн бичвэрүүд байдаг

© FrRobbieOCall / twitter

Таны бусдын амьдралыг гэрэлтүүлэхийн тулд хийдэг зүйл чинь юу вэ? Өөрийн мэдэх сайхан сэтгэлийг илэрхийлсэн түүхээ хуваалцаарай.

40
ГоёГоё
6
ХөөрхөнХөөрхөн
4
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
0
Ха ХаХа Ха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

9 Сэтгэгдэл

  1. Luvsansharav Saikhan-Olz

    Luvsansharav Saikhan-Olz

    2020/05/29 at 13:39

    Bayar Avirmed

  2. Zulgerel Zulaa

    Zulgerel Zulaa

    2020/05/29 at 20:26

    Эвий, эвий😢

    Зарим хүмүүс хорт хавдар тусаад, амьдрахын тулд өдөр хоногоор тэмцэж бхд.
    Зарим мулгуучууд нь өөрийн амийг хорлож, хэзээч олдошгүй хүний биеийг олж төрчөөд амиа тасалж бх ч гэж дээ.

  3. Tsegii Tsegii

    Tsegii Tsegii

    2020/05/29 at 20:31

  4. Avid Otgonbayar

    Avid Otgonbayar

    2020/05/29 at 22:26

  5. Ariunaa Enkhchimeg

    Ariunaa Enkhchimeg

    2020/05/29 at 23:01

  6. Tumee Deegii

    Tumee Deegii

    2020/05/30 at 09:34

    boon itgel yumdaa

  7. Bayr Batsukh

    Bayr Batsukh

    2020/05/30 at 22:59

  8. Sarangoo Enkhee

    Sarangoo Enkhee

    2020/05/31 at 10:34

  9. Zoloo Zolzaya

    Zoloo Zolzaya

    2020/05/31 at 23:19

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *