Эдгээр хүчирхэг 4 бүтээгдэхүүн таны арьсыг уян хатан болгохын зэрэгцээ сорви, үрчлээ, өө сэвийг арилгахад туслах болно

1

Нүүрэндээ тос түрхэхээр арьсны нүхийг бөглөж улам тослог болгодог гэдгийг сүүлийн хэдэн жилд сонсож ирлээ. Бодит байдал дээр үгүй ажээ. Цэвэр байгалийн гаралтай тос арьсанд сайнаар нөлөөлдөг байна. Тос шим тэжээл өгч арьсыг зөөлрүүлнэ. Арьсанд гүн шингэсэн шим тэжээлтэй бодис нь арьсны өнгийг сэргээн эрүүлжүүлдэг. Өөртөө анхаарал халамж тавьцгаая, цэвэр байгалийн гаралтай тос хэрэглэж байгаарай.

Маш олон төрлийн тос бий, гэхдээ бид энэ удаад эмчилгээний үйлчилгээгээрээ бусдаас илүү үр дүнтэй цөөн хэдийг нь танилцуулахаар бэлдлээ.

Нохойн хошууны тос

Энэ тос арьсанд гүн сайн шингэнэ, арьсны эд эсийг сэргээж коллагены ялгаруулалтыг идэвхжүүлдэг. Уг тос нь С амин дэм, омега-3, омега 6-аар баялаг, арьсны үрэвслийг дарж, сорви арилгах үйлчилгээтэй. Мөн ретинийн хүчлээр баялаг тул жижиг болон гүн үрчлээг багасгадаг. Нохойн хошууны тос нь наснаасаа эрт хөгшрөх шинж тэмдгийг арилгаад зогсохгүй мөн өөрт их хэмжээгээр агуулах линилийн хүчлийн ачаар гүн сорви, үрэвслийг арилгаж нөхөн төлжүүлж өгдөг байна.

Дараах үйлчилгээг үзүүлнэ: Арьсны гадаргууг жигдрүүлнэ, үрчлээ, өө сэвийг дарна, арьсыг залуужуулна, батга, үрэвслийг дарна.

 

Кокосын тос

Кокосын тос эмзэг арьсанд нэн тохиромжтой. Бактери, вирус болон үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тос, арьсны бүтцийг зөөлрүүлж толигор болгож өгнө. Уг тосонд агуулагдах тосны хүчлийн гинжин холбоо нь арьсанд чийгийг удаан хадгалахад нөлөөлдөг, тиймээс арьсны төрөл бүрийн өвчний үед түлхүү хэрэглэдэг, жишээ нь экземийн үед. Жилийн турш кокосын тосыг хэрэглэж үзээрэй, арьсыг хүйтэн болон салхитай улиралд тайвшруулж хамгаална. Харин зуны халуунд нарны хэт ягаан туяанаас арьсыг хамгаалдаг.

Кокосын тосонд агуулагдах лаурины хүчил нь арьсны гадна давхаргыг хамгаалдаг тул хуурай, эмзэг арьсанд илүү тохиромжтой.

 

 

Оливын тос

Оливын тос нь гүн чийгшүүлэгч хэмээгддэг, яагаад гэвэл тосны хүчил, А болон Е амин дэмээр баялаг тос юм. Арьсны уян хатан чанарыг хангаж өгдөг ажээ. Оливын тосонд агуулагдах антиоксидант нь арьсны хорт хавдраас урьдчилан сэргийлнэ. Шүршүүрт орж байгаа үедээ эсвэл дараа нь чийгтэй арьсанд түрхэхийг зөвлөдөг. Эсвэл ваннтай усанд орохоосоо өмнө ч түрхэж болно гэжээ. Бүлээн ус арьсанд илүү их чийг хадгалахад нөлөөлдөг байна.

Хуурай болон хуурайших хандлагатай арьсанд илүү тохиромжтой.

 

Гүнждийн тос

Уг тосыг зөвхөн хоол хүнсэнд түлхүү хэрэглээд зогсохгүй мөн дэлхий дахинаа гоо сайханд ч ашиглах болоод удаж байна. Энэ бол өөгүй арьсны нууц! Гүнждийн тос нь нарнаас хамгаалах тостой адилхан үйлчилгээ үзүүлдэг. Нарны хэт ягаан туяаны хорноос арьсыг хамгаална (хорт туяаны 30%-иас хамгаалдаг гэж үздэг). Ил шарханд гүнждийн тос түрхвэл хурдан эдгэрч аньдаг, яагаад гэвэл уг тос бактерийн эсрэг үйлчилгээтэй ажээ.

Мөн арьсны өвчний үед ч үр дүнтэй, жишээ нь, псориаз, экзем. Арьсыг чийгшүүлж, шим тэжээл өгнө, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлнэ.

Уг тосонд агуулагдах сезамол, Е амин дэм зэрэг өөр бусад антиоксидантууд нь чөлөөт радикалтай тэмцдэг. Гүнждийн тос арьсанд хурдан шингэж арьсны гүнд гэмтсэн эд эсийг нөхөн төлжүүлэх үйлчилгээ үзүүлдэг байна. Арьсыг дотроос нь шим тэжээлээр хангах тос хэмээн дүгнэжээ.

4
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
1
Ха ХаХа Ха
1
ГоёГоё
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *