Хайр дурлал, үерхлийнхээ талаар найз нөхдөдөө ч ярьж болохгүй 8 нууц

2

Хайр дурлалд баримтлах нэгэн чухал зарчим байдаг нь энэ хайрын тухай бусдад илүү зүйл ярихгүй байх явдал юм.

1. Секс

Та өөрийн бэлгийн амьдралаар гайхуулмаар юм уу сэтгэл дундуур байдаг бол энэ тухайгаа найз нөхдөдөө ярих хэрэггүй. Найз нөхөд тань таны хосын өөдөөс урьдын адил тайван харахыг хүсэх болохоос түүний сексийн үеийн айхтар зан төрх, эмзэг газар байх шивээс зэрэг янз бүрийн зүйлийг санаж, төсөөлж байх хэрэггүй бөгөөд энэ нь та хоёрын хооронд л үлдэх нууц юм.

Хосын тань хурдан дуусгадаг тухай таны яриа түүнд хүрэхэд их л эвгүй байх болов уу

2. Таны хос таныг хуурсан, та үүнийг нь уучлахад бэлэн байгаа тухай ярих

Таныг хуурсан хүнийг та хаяж байгаа бол энэ тухайгаа ярихад ичих зовох зүйл үгүй. Гэтэл та харилцаагаа хэвээр үлдээх гэж хүсэж байгаа бол энэ тухай хэнд ч, юу ч бүү ярь. Магадгүй та хосынхоо энэ алдааг уучлах хүч чадлыг олж болох юм. Харин таны найз нөхөд үүнийг уучилж чадахгүй ба энэ тухай таны алтан хурим хүртэл санаж явах болно.

3. Хуурч байгаа тухай сэжиглэж байгаагаа ярих

Хос тань хэн нэгэнтэй нууцаар харилцаж, ажлаасаа өөр газар оройтох зэрэг нь танд сэжигтэй санагдаж болно. Гэхдээ энэ хардалтынхаа тухай найз нөхдөдөө ярих хэрэггүй бөгөөд одоогоор тэрхүү хууралт нь зөвхөн таны толгойд л болж байгаа зүйл билээ. Таны сэжиг утгагүй зүйл байх магадлал маш өндөр. Гэхдээ таны тэр үгс найз нөхдөд чинь таны хосыг хуурамч амьтан, үгүйдээ л хуурахад бэлэн хүн мэт харагдуулах болно.

4. Хосынхоо хувийн бэрхшээлийг ярих

Та хоёрын харьцаа ямар ч байдаг байлаа гэсэн та хоёр тусдаа хүмүүс. Хосод тань учирсан бэрхшээл зовлон бол түүний л хэрэг. Та түүнийг дэмжиж болох ч энэ тухай бусдад ярих нь утгагүй бөгөөд тэд хосод тань тусалж чадах байсан ч ингэх хэрэггүй.

Энгийн нэг илүү үг таныг хайртай хүн биш хов зөөгч болгож харагдуулна

Хос тань өөрийн янз бүрийн бэрхшээлийн тухай хэнд ярихаа өөрөө мэдэг. Энэ нь зөвхөн одоо тулгарч байгаа бэрхшээл төдийгүй өмнөх явдалтай ч хамаатай юм шүү.

5. Таны найз нөхдөд хандах хосынхоо хандлагын тухай ярих

Таны хос тань хэн нэг найз нөхдөд чинь дургүй байдаг тухай ярих огт хэрэггүй юм. Ердөө л өөрийнхөө найзтай уулзаж учирч байхад хосод тань эвгүй байхгүй байх тийм л нөхцөл бүрдүүл.

Хэрвээ та хэн нэгэнд бодит байдлыг яривал та аль алиныг нь тун эвгүй байдалд оруулж болох юм. Магадгүй та үүний дараа хоёр замын аль нэгийг сонгох хэрэгтэй болж болно.

6. Хэрүүл, гомдлын тухай ярих

Танд найз нөхөд гэдэг чухам ийм л зовлонгоо хуваалцахад хэрэгтэй хүмүүс гэж бодогддог байж болно. Гэхдээ та өөрийгөө тэдний оронд тавиад үз. Хэн нэг нь нэгэн үл бүтэх хосынхоо тухай байнга ярьж гомдоллож байвал тэр харилцааг цаашид үргэлжлүүлэх ямар хэрэг байна гэж танд бодогдох нь лавтай.

Найз нар тань зөвхөн таны ойлголтыг сонсож байгаа учир байдал ихээхэн хүнд сонсогдох ба тэд удалгүй таныг аврахаар зүтгэж эхэлнэ. Эсвэл таны тэр зовлонтой яриаг сонсохгүйн тулд зугтааж магадгүй.

Хосуудын хоорондох зөрчилд найз нөхөд тус болж чадахгүй. Хэрвээ та хосоо хайрлаж байгаа бол элдэв бэрхшээлээ зөвхөн дотроо л ярилц.

Гэхдээ энэ бүхэн нь үл ялих гэмээр ахуйн асуудалтай л холбоотой юм шүү. Хэрвээ та ямар нэг нөлөөнд орж, хамааралтай болох зэргээр эрүүл бус харьцаанд хүчээр орж байгаа бол харин ч найз нөхдөөсөө тусламж гуйх хэрэгтэй ба танд хамгаалагч, гэрч хэрэгтэй болох билээ.

7. Захиа болон зураг

Мессенжерийн хүчээр та найз нөхөдтэйгөө зөвхөн ярилцаад зогсохгүй зарим нэг зүйлийг үзүүлж болох билээ. Хэрвээ та хосынхоо зураг эсвэл түүнтэй харилцаж байсан ямар нэг хөгтэй, инээдтэй зүйлийг найз нөхдөдөө сонирхуулах гэсэн бол эхлээд хосоосоо асууж зөвшөөрөл авах хэрэгтэй. Өөрийнхөө хувийн амьдралыг бусдад дэлгэх дургүй хүн маш их байдаг билээ.

8. Хосынхоо сул талыг ярих

Сул тал бол биднийг эмзэг болгож байдаг зүйл. Өөрийн хосын сул талын тухай ярьж байгаа нь та түүнийг бусдын өмнө эмзэг болгож байгаа хэрэг юм. Магадгүй бусад хүмүүс энэ давуу талаа хэзээ ч ашиглахгүй байлаа ч гэсэн энэ нь эвгүй зүйл бөгөөд хэн нэг нь энэ тухай олны өмнө ярих вий гэж айж байх нь ямар олигтой зүйл байв гэж.

Та айж ичдэг зүйлийнх нь тухай, хачин зуршил, дутагдал зэргийнх нь тухай, түүнээс болж инээдтэй зүйл тохиолдсон тухай ярих магадлал өндөртэй юм. Гэхдээ та ингэж ярьснаараа хосоо инээдтэй байдалд оруулж байгаа юм шүү. Тиймээс эхэлж бодоод дараа нь ярих нь амьдралын нэгэн зөв зарчим билээ.

21
ГоёГоё
8
БахархмаарБахархмаар
6
ТэнэглэлТэнэглэл
5
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Ochirpurev Banzragch

    Ochirpurev Banzragch

    2018/05/11 at 15:48

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *