Хүчилтөрөгчийн талаарх 7 буруу ойлголт болон түүний бие организмд нөлөөлөх нөлөө

4

Ямар үед хүчилтөрөгч аюултай, ямар үед ашигтай байдаг вэ? Хүчилтөрөгч дутагдана гэж байх уу?

1. Хүн амьсгалж байхдаа хангалттай хүчилтөрөгч авч байдаг

Хүчилтөрөгчийн дутагдал хүний биеийн бүх л эрхтэн, системд муугаар нөлөөлдөг: амьсгалын,  зүрх судасны, дархлааны, төв мэдрэлийн систем гэх мэт. Хэрвээ та чөлөөтэй амьсгалж байвал энэ нь хангалттай хүчилтөрөгч авч байгаа хэрэг хараахан биш. Хүчилтөрөгчийн дутагдал хэд хэдэн зүйлээс шалтгаална.

  • Тамхи татах. Тамхи татдаггүй хүнтэй харьцуулахад тамхичин хүний тархи хүчилтөрөгч бага авч байдаг байна. Бас тамхинаас гарах үед тархи бүр ч бага хүчилтөрөгч авах ба бодисын солилцоо нь эхний 12 цагт 17%-иар буурна.
  • Экологийн хүнд нөхцөл бүхий орчинд амьдрах. Шатахууны утаанд байх нүүрстөрөгчийн давхар исэл нь хүний биеийг хордуулдаг зүйл. Энэ нь цусны гемоглобинтой нэгдсэнээр хүн хүчилтөрөгчийн дутагдалд орох ба хордолтын шинж болох толгой өвдөх, дотор муухайрах, сулбагар болох, толгой эргэх зэрэг шинж илэрнэ.
  • Үрэвслийн өвчин. Эд эсийн хүчилтөрөгчийн дутагдал нь үрэвсэл үүсэх нөхцөл болдог бөгөөд жишээ нь зарим халдварт өвчин, хорт хавдрын зарим төрөл гэх мэт.

2. Хүчилтөрөгч ямар ч хэмжээтэй байсан хэрэгтэй

Бидний амьсгалж байгаа агаарт хүчилтөрөгч ердөө 20,9 %-ийг эзлэх бөгөөд бусад нь азот (78%), нүүрстөрөгчийн хий (0,03%), аргон (1%) байдаг.

Хүчилтөрөгч дутагдах нь эрүүл мэндийн янз бүрийн бэрхшээл үүсэх нөхцөл болдог бол илүүдэл нь ч бас аюултай. Хулганыг 30 минутын турш 100%-ийн хүчилтөрөгчөөр амьсгалуулахад тархи гэмтэж, орчин тойрноо таних, тэнцвэрээ хадгалахад хүнд болсон байна. Мөн их хэмжээний хүчилтөрөгчөөр амьсгалах нь биед чөлөөт радикалууд үүсч, биеийн эд эсийг гэмтээх болно.

Хүчилтөрөгчийн хэмжээг багаар нэмэгдүүлэх нь ашигтай юм. 30%-ийн хүчилтөрөгч бүхий агаарыг 10-20 минут амьсгалахад хүний бодисын солилцоо хэвийн хэмжээнд орж, цусан дахь глюкозын хэмжээ багасан жин хасахад тус болдог байна.

Хүчилтөрөгчийг хүчилтөрөгчийн коктейл маягаар авч болно. Түүнд хүчилтөрөгчийн хэмжээ их, 90% байх боловч энэ нь аюулгүй юм. Учир нь хүчилтөрөгч уушгиар дамжилгүй ходоод, бүдүүн гэдэсний ханаар шимэгддэг учраас тэр. Хүчилтөрөгчийн коктейл нь цадсан мэт мэдрэхүй төрүүлдэг учир жин хасахад хэрэгтэй.

Хүчилтөрөгчийн коктейл уух үед дархлаатай холбоотой эд эсийн солилцооны үйл ажиллагаа хурдасдаг.

3. Хүчилтөрөгчийн коктейл бол эм

Хүчилтөрөгчийн коктейлийг төрөх газар ихээхэн хэрэглэх ба дархлаа бэхжүүлэх зорилготой байна. Гэхдээ энэ нь эм биш бөгөөд түүнийг худалдааны төв, фитнест хүртэл зардаг.

4. Хүчилтөрөгчийн коктейлийг гэртээ бэлтгэж болно

Хүчилтөрөгчийн коктейлийг гэрийн нөхцөлд тусгай концентрат ашиглан хийж болно. Ийм багаж нь нэг минутад 5 литр хүртэл хүчилтөрөгчийн холимог хийх ба ямар нэг арчилгаа шаардахгүй зай эзэлдэггүй байна. Жишээ нь нэг литрийн “Армед” загварын багаж нь талх шарагчаас томгүй учир ямар ч гал тогоонд тавьж болно.

Дуу чимээний хувьд жирийн яриатай адил (45 дБ) чимээ гаргах боловч хүчилтөрөгчийн эзлэх хувь нь  илүү өндөр хүчин чадалтай аппаратын гаргасан гаргасан холимогтой адил 90% байна. Гэрийн ийм аппартын арчилгаа нь кофе чанагч арчлахтай адил төвөггүй, хагас жилд нэг удаа шүүлтүүрийг нь сольж, хэрэглэж дууссаны дараа усаар угааж байх хэрэгтэй.

Хүчилтөрөгчийн коктейлийн холимог нь бэлэн байдлаар янз бүрийн амт үнэртэйгээр зарагддаг.

5. Хүчилтөрөгч харшил өгч болно

Хүчилтөрөгч нь харшил үүсгэхгүй бөгөөд харин хүчилтөрөгчийн коктейлд байх зарим бодис харшлын шалтгаан байж болох ба жишээ нь хөөс үүсгэх зорилготой желатин гэх мэт.

Өндөгний нунтаг цагаан нь бас харшил үүсгэж болох ба зарим зүрх судасны өвчтэй болон бөөрний өвчтэй хүнд таарахгүй байх явдал бий. Хүний ус-содын тэнцвэр нь алдагдсан, бөөрний өвчтэй хүнд желатин тохирохгүй учир хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй.

Мөн коктейлийн үндэс болох янз бүрийн шүүс, өвсний ханд, сүү зэрэг нь харшлын эх үүсвэр байж болно. Тиймээс коктейл уухын өмнө бүтцэд нь юу орж байгааг сайн асууж харшил үүсгэх бодис байгаа эсэхийг шалгах хэрэгтэй.

6. Хүчилтөрөгчийн коктейль нь салст бүрхэвчийг түлж болно

Хүчилтөрөгчийн коктейлийг жирэмсэн эмэгтэйчүүд, хүүхдэд уулгадаг учир аливаа аюул бага юм. Үндэс болгон шүүс, өвсний ханд зэргийг ашигладаг учир ямар нэг цочрол өгөхгүй. Гэхдээ ямар нэг эрсдэл бий болгохгүйн тулд зөв уух хэрэгтэй.

“Хүчилтөрөгчийн ундааг зөв уусан нөхцөлд л ач холбогдолтой. Тиймээс эмч нар уух биш харин цайны халбагаар идэхийг зөвлөдөг. Мөн өлөн ходоод дээр идэх, хурдан идэх зэрэг нь салст бүрхэвчийг цочроож, түлэх магадлалтай юм.”

7. Өндөр концентрац бүхий хүчилтөрөгч нь осолтой, дэлбэрэх аюултай

Хүчилтөрөгчийн сав нь ил галтай харьцах үед дэлбэрэх аюултай боловч орчин үеийн концентратад түүнийг ашиглахаа больсон билээ. “Армед”-ийн жижиг концентратад феолит адсорбент буюу байгалийн гаралтай эрдэс хэрэглэх бөгөөд үүнийг хүнсний үйлдвэр, согтууруулах зүйлгүй ундаа зэрэгт ашигладаг байна.

Циолет нь адсорбент байдлаар ажиллана: орж ирсэн агаарыг шүүж, азотыг нь үлдээн цэвэр хүчилтөрөгчийг шүүж авдаг байна. Азот нь буцаж агаарт цацагдах ба хэмжээ нь маш бага учир агаарт ямар нэг муухай үнэр зэрэг сөрөг нөлөө үзүүлэхгүй. Хэрвээ концентрат ашиглах бүх л зарчмыг нь зөв баримталбал танд болон таны эргэн тойронд ямар ч аюулгүй билээ.

9
ГоёГоё
4
ХөөрхөнХөөрхөн
3
БахархмаарБахархмаар
3
ГайхмаарГайхмаар
2
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
0
Ха ХаХа Ха
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *