Сексээс ч илүү аз жаргалыг мэдрүүлэх 16 зүйл

3

Хүмүүс сайхан зүйлийг мэдрэхийг хүсдэг. Тиймдээ ч бүх л цаг хугацаанд сайхан зүйлийг мэдрэхийн тулд хичээдэг. Хүмүүсийн ихэнх нь энэ мэдрэмжийг хобби эсвэл сексээс авдаг нь нууц биш. Гэвч сексээс ч илүү аз жаргалыг мэдрүүлдэг зүйлс байдаг гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй.

1. Цалин нэмэгдэх

Цалингаа нэмүүлэхийг хүсдэггүй хүн гэж үгүй. Цалин нэмэгдэх үед хүн бүр аз жаргалтай байдаг. Таны захирал үүнийг уншина гэж найдъя.

 

2. Сугалаанд хожих

Гар утсанд та сугалаанд хожлоо гэсэн мессеж ирэх үед баярлаж хөөрөхгүй хүн тун ховор биз ээ.

 

3. Удаан хугацаанд тэвчсэний эцэст давсгаа суллах

Давсгаа суллахын хэрэгтэй болох үед заримдаа боломж олдохгүйгээс болж, удаан хугацаанд тэвчих шаардлагатай болдог. Харин давсгаа сулласны дараа бие тавирч, сайхан мэдрэмжийг авдаг билээ.

 

4. Урт өдрийн дараа өндөр өсгийтөө тайлах

Гоё сайхан харагдах нь чухал ч гэлээ, бүх л өдрийн турш өндөр өсгийт өмсөнө гэдэг амаргүй. Харин эцэст нь өндөр өсгийтөө тайлах үед хөл амарч, эмэгтэйчүүдийн нүүрэнд өөрийн эрхгүй инээмсэглэл тодордог байна.

 

5. Тослог амттай хоол

Зүгээр л төсөөлөөд үз. Бяслагаар арвин пицца эсвэл бургер идэхэд танд аз жаргал мэдрэгддэггүй гэж үү?

 

6. Таалагддаг бүсгүй/залуу тань болзох саналыг хүлээн зөвшөөрөх

Энэ хорвоо дээрх хамгийн сайхан мэдрэмж. Яг л жигүүр ургаад нисэх гэж буй мэт мэдрэмж төрдөг.

 

7. Бяцхан нохойн гөлөг

Бяцхан нохойн гөлөг ямар ч хүний хайрыг булааж, аз жаргал авчирна.

 

8. Эсвэл муужгай

Эгдүүтэй бяцхан муужгайнууд ч гэсэн танд аз жаргалыг мэдрүүлнэ.

 

9. Санамсаргүй зурагтаа асааж, сувгаа солих үед таны үзэх дуртай шоу нэтрүүлэг гарч байх

Аз гэх үү? Эсвэл тохиолдол гэх үү? Аль нь ч байсан, амьдралд тохиох сайхан мөчүүдийн нэг яах аргагүй мөн.

 

10. Интернетэд хэн нэгний талаар шүүмж бичихэд тэр нь бусдын санал бодолтой адил байх

Хэдийгээр бусдын хэрэг танд төдийлөн хамаатай биш байж болох ч, тантай ижил санал бодолтой хүмүүс байгааг харахад сайхан санагдах нь мэдээж.

 

11. Навчсын дундуур алхах

Навчсын дуугарах чимээ танд сайхан мэдрэмжийг төрүүлэх нь дамжиггүй.

 

12. Анхны үнсэлт

Анхны үнсэлт бүхэн төгс байдаггүй ч гэлээ, хэзээ ч мартагдашгүй сайхан мэдрэмжээс гадна дурсамж болон үлддэг нандин зүйл билээ.

 

13. Хошин яриа өрнүүлэх

Хошин шогийн мэдрэмжтэй байх нь одоогийн нийгэмд хувь хүнд байвал зохих зан чанаруудын нэг юм.

 

14. Хүндрэх

Онцгүй санагдаж байж болох ч, хүндрэх ямар ч хүнд сайхан санагдахаас гадна, хүндэрсний дараа бие хөнгөрдөг билээ.

 

15. Онлайн тоглоомд ялах

Кибер спортод дурлагсдын хувьд онлайн тоглоомд ялалт байгуулах нь аз жаргалын гормон ялгарах хамгийн том хүчин зүйл нь байдаг.

 

16. Үзэх дуртай анимэ шинэ ангиа гаргах

Зарим анимэ хүүхэлдэйн кинонууд үнэхээрийн үзүүштэй байдаг ч дараагийн ангийг нь гаргах гэж нилээдгүй хугацаа зарцуулдаг. Энэ нь үзэгчдэд асар өндөр хүлээлт үүсгэдэг бөгөөд удаан хүлээсний эцэст дуртай анимэ-ийнхээ шинэ ангийг үзэх сайхан мэдрэмжийг төрүүлдэг.

52
Ха ХаХа Ха
25
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
8
БурууБуруу
5
ХарамсалтайХарамсалтай
4
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. HEHE

    2018/07/01 at 18:28

    Bas neg ym bdii shdee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *