Сингапурын Marina Bay Sands цогцолбор амралтын газар [17 зураг]

0

Сингапурын Marina Bay Sands цогцолбор амралтын газар [17 зураг]


Сингапурын Marina Bay Sands хэмээх цогцолбор амралтын газрын гурван өндөр цамхгийн оройд байрлах завь хэлбэрийн SkyPark хэмээн нэрлэгдсэн уран барилгын байгууламжийн тухай фото мэдээллийг бид та бүхэнд хүргэж байсан билээ. Тухайн үед хагасчилсан хэлбэрээр нээлтээ хийгээд байсан тус амралтын газар энэ оны 2-р сард албан ёсны их нээлтээ хийжээ. Америкийн Las Vegas Sands хэмээх казино, ресортын компаний эзэмшлийн тус амралтын газар нь зочид буудал, хурал-үзэсгэлэнгийн танхим, худалдааны төв, зоогийн газар, музей, элсний театр, хөвөгч танхим, казино зэргээс бүрддэг байна.Тус амралтын газрын гурван цамхгийн оройд 3900 хүний багтаамжтай, 340 метр урттай SkyPark байрлаж байгаа нь цогцолборын хамгийн сонирхол татам хэсэг бөгөөд дэлхийн хамгийн том нээлттэй хөндлөвчин тавцан болох энэ тавцан дээр 150 метр хэмжээтэй, зах нь үл харагдах усан сан байрлаж байгаа аж. Энэхүү гайхамшигтай цогцолборын загварыг Израйль гаралтай уран барилгачин, хотын зохион бүтээгч Moshe Safdie гаргажээ. Дэлхийн хамгийн үнэтэй казино, амралтын газрын цогцолбор болох энэ газрын нээлтийн ажиллагаанд долоон алдартай тогооч уригдан ирж оролцсон байна.


Marina Bay Sands цогцолборын 55 давхар өндөртэй гурван цамхгийн оройд SkyPark байгууламж байрладаг байна.
2010 оны 6-р сарын 24-нд нээгдсэн SkyPark-ын урт 340 метрт хүрэх ба завь хэлбэрийн энэ байгууламжийн хошуу хэсэг хамгийн хойд талын цамхгаас даруй 67 метрээр илүү гаран байрлажээ.


Казинод 1000 тоглоомын ширээ, 1600 мөнгөний машин байрлуулжээ.


200.000 м.кв талбайг эзлэн орших цогцолборын загварыг нэрт архитекторч Moshe Safdie Сингапурын Aedas уран барилгын пүүстэй хамтран гаргажээ.


Marina Bay Sands цогцолбор амралтын газар 2561 зочид буудлын өрөө болон казино, үзэсгэлэнгийн танхим, музей, хоёр театр, долоон зоогийн газар, хоёр усан сантай.


Цогцолборын хамгийн онцгой хэсэг болох Sky Park нь дэлхийн хамгийн урт, өндөрт өргөгдсөн усан сан бөгөөд 146 метр урттай энэ усан сан газрын гадаргаас 191 метрийн өндөрт оршдог байна.


Энэхүү усан сангийн загвар нь зах хөвөө нь харагдахгүй байдлаар бүтээгдсэн ба ус нь яг л тэнгисийн ус мэт зах хязгааргүй мэт харагддаг байна.


Энэхүү усан сан 1424 куб метр ус агуулдаг.


Усан сангийн захаар дал модод тарьжээ.


Sky Park нь Сингапур хотын өнгө үзэмжийг тольдонгоо хооллох, зугаацах боломжийг олгох хэд хэдэн зоогийн газар болон шөнийн клубуудтэй.


82470 кг ган төмрөөр хийгдсэн усан сан бүхий Sky Park-ын тулгуур болох гурван цамхаг салхины нөлөө болон бусад байгалийн нөхцлөөс шалтгаалан хагас метр хүртэл далайцаар тогтмол савлах боловч энэ нь байгууламжийн дотор байгаа хүмүүст огт мэдрэгдэхгүй ажээ.


Marina Bay Sands цогцолбор нь бүрэн хүчин чадлаараа ажилласан үедээ 45.000 хүртэлх тооны зочдыг хүлээн авах бололцоотой юм.


Marina Bay Sands нь анх 2009 онд нээлтээ хийхээр төлөвлөж байсан хэдий ч үнийн өсөлт болон санхүүгийн хямралаас үүдэн нээлт нь хойшилсон байна.


2010 оны 5-р сарын эхээр тус цогцолборын хурлын танхимд худалдаа бизнесийн олон улсын хуульчдын байгууллагын (IPBA) хурал болсон ч техникийн саатал болон цахилгааны тасалдлаас үүдэн тус хурлын үйл ажиллагаа саатсан байна.


Дээрх үйл явдлын улмаас IPBA үйлчилгээнийхээ төлбөрийг хойшлуулснаар Marina Bay Sands болон худалдаа бизнесийн олон улсын хуульчдын байгууллагын хооронд шүүхийн хэрэг явдал эхэлсэн байна.


2010 оны 6-р сарын сүүлээр нээлтийн тов тавигдсан бөгөөд энэ үеэр тус цогцолборын хоёр театр нээгдэхэд бэлэн болсон байжээ. 2010 оны 11-р сарын 30-нд Riverdance хэмээх алдарт бүжгийн шоу тус цогцолборт тоглогдсон байна. 2011 оны 2-р сарын 17-нд шинжлэх ухаан, урлагийн музей нээгдэж, 2011 оны 3-р сарын 3-нд Lion King хэмээх мюзикл тоглогдсон байна.


Энэхүү агуу цогцолбор 10.000 хүнийг ажлын байраар хангаж байгаа юм.

0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

29 Сэтгэгдэл

  1. Зочин

    2011/09/05 at 15:09

    onGiroo naasn kkk

  2. Зочин

    2011/09/05 at 16:20

    yo yo drn evguu yum bna da

  3. hackTJ

    2011/09/05 at 16:32

    архитектураа гэж cool!!!!! :242:

  4. btcrew

    2011/09/05 at 16:57

    GOY YM BN SHD ochij amrah ymsan

  5. Зочин

    2011/09/05 at 17:35

    haha amartsaan BTcrew

  6. Amraa_lola

    2011/09/05 at 18:01

    Sn bnuu nzuudaa bi xopomiin shine gishuun bhgui yu tgd avatar xiix gexeer boloxgui yum yaw xee

  7. pilguun

    2011/09/05 at 18:45

    surtei ain bassen ntr bol

  8. Зочин

    2011/09/05 at 19:07

    gazar hodolchoosoo end te zaluusaajavascript:justReturn()

  9. 24c_Pl4yBoy

    2011/09/05 at 19:09

    nice Mongold hezee …?

  10. Suiton

    2011/09/05 at 19:23

    usan san edr bol crazy2

  11. Зочин

    2011/09/05 at 20:29

    uneheer saihan

  12. SoL0

    2011/09/05 at 20:29

    w000w

  13. Dx555

    2011/09/05 at 22:01

    tasarhai

  14. TG_RR

    2011/09/05 at 22:23

    aimshigta goy :p

  15. Зочин

    2011/09/05 at 22:29

    hairtaigaa ene basseind n ochhiim bnda. plan gargaj ugsund bayarllaa xopom.com

  16. tuulaixan

    2011/09/05 at 23:44

    хмм

  17. BeCk2112

    2011/09/05 at 23:52

    Пээх АРХИТЕКТУР хүн ийм л байх ёстой. Гайхалтай шилдэг шийдэл. Өөр хэлэх үг ч алга

  18. CrEEeeZZZ

    2011/09/06 at 00:21

    yooooo tasarhai ain

  19. Зочин

    2011/09/06 at 14:51

    dajguil ym b.na ganhdag ni muuhai ym

  20. SoL0

    2011/09/06 at 18:48

    aa sunga ch nice ym shig bnada

  21. coralqq

    2011/09/06 at 20:24

    аймаааар. усан сан нь бүр гоё ювмааа

  22. capaa7g

    2011/09/07 at 20:28

    goy yumaa ;-)

  23. Зочин

    2011/09/12 at 23:12

    Үнэхээр тансаг гайхамшигтай
    "Marina bay sgn;s"

  24. Зочин

    2011/09/12 at 23:16

    Үнэхээр тансаг гайхамшигтай
    "Marina bay sgn;s"

  25. Зочин

    2011/09/17 at 14:18

  26. Sfile

    2011/09/18 at 16:31

    Laitai yumaa neereee

  27. Зочин

    2012/01/16 at 21:25

    estoi goyo yum bn

  28. Зочин

    2012/07/08 at 15:04

    wooow

  29. Зочин

    2014/07/24 at 16:39

    arhitektur bish arhitektor za yu boojgoi mini

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *