Гэртээ хялбархан ургуулж болох 8 төрлийн амтлагч ургамлууд

2

Хэрвээ та цэцэг ногоо тарих дуртай, үүнийгээ хобби болгон хөгжүүлэх сонирхолтой бол өдөр тутмын хоол хүнсэнд тань эрүүл амт нэмэх зарим нэгэн амтлагч ургамлуудыг гэртээ тариалаад үзээрэй. Танд хэрэгтэй зүйл бол нарны шууд гэрэл дор хаяж 4-5 цаг тусах цонх л юм. Гэрийнхээ бяцхан цэцэрлэгт, өөрийн гараар ургуулсан амттай, органик амтлагч ургамлуудаар хоол хүнсэндээ амт нэмэх нь талбайгаас хураагдсанаас хойш агуулах болон дэлгүүрийн лангуун дээр тодорхойгүй хугацаагаар хадгалагдаж шим тэжээлт чанараа ихээр алдсан амтлагч ногоонуудаас хавьгүй илүү бөгөөд эрүүл гэдэг нь эргэлзээгүй юм.

Ургамал ногооны төгс цэцэрлэгтэй болоход зориулсан зөвлөгөөнүүд:

Хангалттай гэрэл: Нарны шууд гэрэл 8 болон түүнээс дээш цагаар тусдаг байх эсвэл тод хиймэл гэрэл
Тохиромжтой хөрс: Хөрсөө сонгох, хэрхэн бордох нь та ямар ургамал тариалах гэж байгаагаас хамаарна.
Ургамал тарих тохиромжтой сав: Гэртээ тарьж байгаа болохоор ургамлын суулгасан савны хэмжээнд хязгаарлагдах нь гарцаагүй. Тиймээс ургамалд чинь нэмэлт тэжээл заавал хэрэгтэй. Мөн сав чинь илүүдэл ус гадагшлах нүхтэйн зэрэгцээ тарьж байгаа ургамлын хэмжээнд тохирсон хэмжээтэй байх ёстой.
Усалгаа: Хэт их усалгаа ургамлыг ялзруулдаг. Хэдийгээр илүүдэл ус гадагшлах нүхтэй ч хэтрүүлэн услахгүй байх хэрэгтэй.
10 хоногийн дараах бордоо: Ургамал тариалснаас эхний 10 хоногийн дараагаас эхлэн хоёр долоо хоног тутамд хэрэгцээт шим тэжээлт бодисыг ургамлын үндсэнд өгөх зорилгоор бордох хэрэгтэй.
Хэрэглээ буюу ургац хураалт: Голчлон 4-6 долоо хоногийн дараа ургамлын навч хангалттай хэмжээнд ургаж, хэрэглээнд зориулан тасалж авах боломжтой болдог. Харин ургацаа хураахдаа үлдэж байгаа хэсгийн ургалтанд сөргөөр нөлөөлөхгүй байхаар тасалж авах хэрэгтэй.

1. Ганга буюу Thyme

Гэртээ хялбархан ургуулж болох 8 төрлийн шидэт ургамал ногоонууд 1

Энэхүү ургамлын навч, цэцэг түүнчлэн тосыг дараах байдлаар ашигладаг.

– Ганга нь хоол боловсруулах эрхтэнд тустай. Гангыг эрт цагаас суулгалт, гэдэс дүүрэх, ходоод өвдөх зэрэгт эмчилгээний зорилгоор ашиглаж ирсэн.
– Хөхүүл ханиад, ханиалга, хоолойн өвчин гэх мэт амьсгалын дээд замын өвчнүүдийг анагаахад ашигладаг.
– Орондоо шээх, шээс хаагдах, хаван зэрэг эмгэгийг анагаадаг.
– Бичил биетний эсрэг чанар нь батга болон арьсны бусад халдваруудыг эмчлэхэд тустай.
– Цусны даралт ихсэх, бүдүүн гэдэс болон хөхний хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй.

2. Яншуй

parsley isolated on white background

C, B12, K болон A витаминаар баялаг энэ амтлаг ногоонд эрүүл мэндийн олон ашиг тустай чанар агуулагддаг.

– Яс, үе мөч, булчин, холбоос эдүүд, цусны судаснууд, захын мэдрэлийн судаснууд, уушиг, зүрх, бөөр зэрэг эрхтнүүдэд тустай ба цус өтгөрөхөөс сэргийлдэг.
– Яншуйн тос нь үс уналтын эсрэг шилдэг эм. Мөн хуурай арьсыг гайхалтай чийгшүүлж, зөөлрүүлдэг.
– Суулгалтыг анагаагаад зогсохгүй өөх тосны шингэцийг сайжруулдаг.
– Эстрогений ялгарлыг идэвхжүүлж, сарын тэмдгийн үеийн өвдөлтийг намдаадаг.
– Төмрөөр баялаг энэ ургамлын хэрэглээ цус багадалтаас сэргийлдэг.

3. Гаа

Гэртээ хялбархан ургуулж болох 8 төрлийн шидэт ургамал ногоонууд 3

– Таагүй үнэрийг дарж, хорхой шавьж, шимэгч хорхойг дайжуулдаг.
– Нусны алчуурандаа гааны тосны үнэрийг шингээвэл ханиадны эдгэрэлтийг түргэсгэдэг.

Дэвтээж зөөлрүүлсэн гааны навчаар өвчтэй хэсэгтээ иллэг хийхэд толгойн өвчин зэргийг намдаадаг.

4. Базилик

SANYO DIGITAL CAMERA

– Базиликын тос нь антибиотикт тэсвэртэй олон арван нянгийн өсөлтийг хязгаарладаг.
– Үрэвслийн эсрэг шинж чанартай учир остеартрит, үе мөчний үрэвсэл, хоол боловсруулах эрхтний үрэвсэлт өвчнийг анагаах байгалийн эм болдог.
– Базиликт агуулагдах А витамин нь цусны судсанд холестрол үүсэхийг саатуулж, магни нь зүрх судасны үйл ажиллагааг дэмжиж, цусны урсгалыг сайжруулдаг.
– Төмөр, кальци, кали, С витамин нь хүний биед олон талын ашиг тустай чанартай.

5. Үсүү буюу Coriander

Гэртээ хялбархан ургуулж болох 8 төрлийн шидэт ургамал ногоонууд 5

– Элэг болон хоол боловсруулах эрхтэнд тустай ер бусын антиоксидант агуулдаг.
– Синусит болон түүнтэй холбоотой толгойн өвдөлтөнд тустай.
– Мөн ханиад ханиалга, шээсний замыг халдварыг анагаах шинж чанартай.

6. Лимон грасс буюу Lemon grass

Гэртээ хялбархан ургуулж болох 8 төрлийн шидэт ургамал ногоонууд 6

– Хордлогын эсрэг үйлдэлтэйгээс гадна өвчин намдаах үйлчилгээтэй. Мөн вирусын эсрэг, мөөгөнцрийн эсрэг чанартай.
– Шээс болон хөлс хөөх үйлдэлтэй учир биеэс хорт бодисыг гадагшлуулах чадалтай.

7. Орегано

Гэртээ хялбархан ургуулж болох 8 төрлийн шидэт ургамал ногоонууд 7

– Вирусын эсрэг үйлдэлтэй ореганогийн тос нь антиоксидант чанартай. Энэ нь хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.
– Мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй.
– Үрэвслийн эсрэг чанар нь артрит, астма, синусит, хайрст үлд, элэгний үрэвсэл, ходоод гэдэсний өвчнийг анагаахад тустай.

8. Сармис

Гэртээ хялбархан ургуулж болох 8 төрлийн шидэт ургамал ногоонууд 8

– Сармисны ач тусыг мэдэхгүй хүн үгүй. Үрэвслийн эсрэг антибиотик чанартай энэ ногоог халуун чинжүү, цагаан гаа, хүн орхоодой, яншуй зэрэгтэй хослуулан хэрэглэхэд үйлчилгээ нь улам идэвхждэг.
– Цус шингэлж, элгийг хоргүйжүүлдэг.
– Толгойн хөнгөн өвдөлт, толгой эргэлтийг намдааж, цэр ховхлох, хөхүүл ханиад намдаах шилдэг эм. Зөгийн балтай хамт хэрэглэснээр ханиад хатгалгаанаас сэргийлдэг.
– Иод агуулдаг учир бамбай булчирхай томрохоос сэргийлдэг.
– Хөгшрөлтийн эсрэг үйлчилгээ үзүүлж, арьсны эд эсийг нөхөн төлжүүлдэг.

28
ГоёГоё
8
Ха ХаХа Ха
7
ГайхмаарГайхмаар
5
ХөөрхөнХөөрхөн
3
ТэнэглэлТэнэглэл
2
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

10 Сэтгэгдэл

  1. Зочин

    2015/07/30 at 13:13

    Tugsu Kenny

  2. Зочин

    2015/08/03 at 13:32

    Сэтгэгдэл *bayarlla saihan zuvulguu bn.ene urgamaluudin uriig haana zarj bn helj tus bolooch.

  3. Зочин

    2015/11/15 at 15:10

    Сэтгэгдэл Saihan zuvulguu bn. Yanshuinii uriig haanaad avch boloh ve?

  4. Зочин

    2015/11/16 at 13:23

    Сэтгэгдэл *баярлалаа.үр болон бордоог нь хаанаас авч болох вэ.бас бордооны тухай жаахан дэлгэрэнгүй тайлбар нийж өгөөч.

  5. Chrinstine

    2016/08/17 at 05:28

    Hello, i read your blog occasionally and i own a similar one and i was
    just wondering if you get a lot of spam remarks?

    If so how do you protect against it, any plugin or anything you can recommend?
    I get so much lately it’s driving me crazy so any support is very much appreciated. http://bing.org

  6. artesanato passo a passo

    2016/10/05 at 22:34

    Esse material deverá formar em direção a fita em si.
    Há mais opções a fim de que enfeites, já que esses não vão ficar rentes à carola da menino. https://musicstarsblog.wordpress.com/2016/06/04/classifica-airplay-italiana-settimanale/

  7. http://sindicatodechoferespichincha.com.ec/

    2016/12/16 at 03:22

  8. munh nar eej

    2017/01/17 at 21:22

    taakagdlaa heregtei medeelel bna

  9. Зочин

    2017/04/13 at 14:30

    Дээрх ногоонуудыг гэртээ таръя гэвэл үрийг нь хаанаас авч болох вэ

  10. Зочин

    2017/04/13 at 18:16

    Үсүү буюу Coriander. Ene yamar nogoo yum boloo mgl ner ni ch yumuu

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *