Шорлогны махны тухай бидний мэдэх ёстой зүйлс

2

Зуны улирал бол гарцаагүй амралт зугаалгын үе. Нар шарж, бороо орсон зуны эдгээр өдрүүдэд хүн бүр л гэр бүл, найз нөхдөөрөө цугларч, агаар салхинд гарч, амарч зугаалахыг хүсдэг. Мэдээж хэрэг аялал зугаалгын гол зоог бол хорхог шорлог гэх мэт махан хоол байдаг. Арааны шүлс асгармаар энэ амттай хоолнуудыг хийхэд хамгийн нэгдүгээрт анхаарах зүйл нь амттай шорлог хийхэд тохирох сайн мах сонгох юм. Хэрхэн шорлогны мах сонгох хийгээд өөр бусад юуг анхаарах хэрэгтэй болохыг харцгаая.

Шорлогны махны тухайд бидний мэдэх ёстой зүйлүүд - ХАМГИЙН СҮҮЛД БАЙГАА ХҮНИЙ ЗУРАГ ХЭРЭГГҮЙ ШҮҮ 1

Юуны түрүүнд шорлог хийх мах шинэ бөгөөд залуу малын мах байх ёстой. Түүнчлэн махыг хөргүүрт хөргөсөн эсвэл ганцхан удаа хөлдөөсөн байх ёстой юм.

Шорлогны махны тухайд бидний мэдэх ёстой зүйлүүд - ХАМГИЙН СҮҮЛД БАЙГАА ХҮНИЙ ЗУРАГ ХЭРЭГГҮЙ ШҮҮ 2

Шорлог хийх мах гахайны мах байвал тун сайн. Гахайн махнаас хүзүүний мах шорлогонд хамгийн тохиромжтой бөгөөд хүзүүний махаар хийсэн шорлог маш зөөлөн бөгөөд шүүслэг болдог. Мөн гол мах, хавирганы махыг ч ашиглаж болно. Ер нь аль болох өөх багатай мах сонгох хэрэгтэй.

Шорлогны махны тухайд бидний мэдэх ёстой зүйлүүд - ХАМГИЙН СҮҮЛД БАЙГАА ХҮНИЙ ЗУРАГ ХЭРЭГГҮЙ ШҮҮ 6

Шорлогны махаа дундаж хэмжээтэй хэрчиж бэлтгэнэ. Хэт жижиг хэрчвэл мах шарагдах явцдаа хэт хуурай болдог. Хэт том хэрчвэл гадна тал нь түлэгдэж, голдоо түүхий болдог. Шорлогны махыг дөрвөлжин хэрчдэг гэсэн ойлголт хүмүүсийн дунд байдаг ч хамгийн төгс хэлбэр нь конус хэлбэрийн хэрчилт юм.

Шорлогны махны тухайд бидний мэдэх ёстой зүйлүүд - ХАМГИЙН СҮҮЛД БАЙГАА ХҮНИЙ ЗУРАГ ХЭРЭГГҮЙ ШҮҮ 3

Шорлогны мах амттай, зөөлөн, сайхан үнэртэй болох нь хэрхэн дарж амталснаас мөн хамаардаг. Махыг дарж амтлах сав нь шил, шавар эсвэл паалан сав байх нь тохиромжтой. Амталгаанд хамгийн гол анхаарах зүйл нь яг шарахын өмнө давс хийсэн мах гайхалтай амттай болдог. Эрт давс хийснээр мах хуурай, шүүслэг бус болдог.

Шорлогны махны тухайд бидний мэдэх ёстой зүйлүүд - ХАМГИЙН СҮҮЛД БАЙГАА ХҮНИЙ ЗУРАГ ХЭРЭГГҮЙ ШҮҮ 4

Исгэсэн бүтээгдэхүүнд суурилсан байдлаар амталснаар мах зөөлөн болдог. Мөн махандаа ханборгоцойн шүүс хийж, 1 цагийн турш байлгаад шарвал аманд ороод л уусах мэт сайхан амттай, зөөлөн болдог. Манайхны дунд шорлогны мах амтлахдаа цагаан цуу ашиглах явдал цөөнгүй байдаг. Гэвч энэ нь маш буруу юм. Цагаан цуу нь махны амт үнэрийг үгүй хийдэг. Махаа амталж дарах хугацаа аль болох урт байвал сайн. Шар айраг нь махыг маш сайн зөөлрүүлдэг төдийгүй үр тарианы өвөрмөц таатай амтыг нэмдэг. Эрдэмтэд махыг шар айргаар амталж дарснаар шарсан махан дахь карцероген буюу хорт хавдар үүсгэгч чанарыг багасгадаг болохыг олж тогтоосон.

Шорлогны махны тухайд бидний мэдэх ёстой зүйлүүд - ХАМГИЙН СҮҮЛД БАЙГАА ХҮНИЙ ЗУРАГ ХЭРЭГГҮЙ ШҮҮ 5

11
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГоёГоё
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
0
Ха ХаХа Ха
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *