Таны мэдэхгүй ч байж болох 10 сонирхолтой баримт

1

Хүн төрөлхтөн бидний оршин амьдарч буй дэлхий ертөнцөд та бидний бодож байгаагаас ч илүү их гайхамшгууд нуугдаж байгаа нь эргэлзээгүй зүйл. Эрдэмтэн судлаачдын эцэс төгсгөлгүй судалгааны үр дүнд өдөр бүр ямар нэгэн шинэ зүйл бидэнд танил болсоор байгаа ч цаана нь үй түмэн мэдэхгүй зүйлс байсаар байгаа. Тэдгээрийн өчүүхэн нэг хэсэг болох сонирхол татам гайхалтай 10 баримтыг та бүхний өмнө дэлгэж байна.

Олон сар өдрийн турш задгай сансарт байсан зарим сансрын нисгэгчид эх дэлхийдээ эргэн ирснийхээ дараа удаан хугацаагаар жингүйдлийн нөхцөлд байсны улмаас эд юмсыг агаарт хөвнө гэж бодон санамсаргүйгээр хий тавьчихдаг.

Таны мэдэхгүй ч байж болох 10 гайхалтай баримт 2

Ray’sSausage компани тэдний бүтээгдэхүүнээс өмхий үнэр үнэртээд байна гэсэн үргэлжилсэн гомдлын улмаас зайдас үйлдвэрлэх процессоо сайжруулах ажилд 20,000 доллар зарцуулжээ. Гэтэл дараа нь тэрхүү өмхий үнэр нь зайдасны үйлдвэрээс бус хажуугийн хаалганд амьдардаг байсан цуврал алуурчин Anthony Sowell-ын хохирогчдын ялзарсан цогцоснуудаас гардаг байсан нь тогтоогдсон байна.

Таны мэдэхгүй ч байж болох 10 гайхалтай баримт 3

1812 онд Оттоманы эзэнт гүрэн байгуулагдах дайны үед Туркийн гарнизон эртний Парфенонд бүслэлтэнд орсон байна. Туркчуудын сум дуусаж, тэд сум хийх саваа гаргаж авахын тулд алдарт байгууламжийн баганануудыг сүйтгэж эхэлжээ. Харин энэ үед Грекчүүд тэдэнд өөрсдөө сум илгээсэн ба “Та нарт хэрэгтэй зэр зэвсгийн нөөц энд байна, зөвхөн багануудыг зүгээр орхи” гэсэн захиаг хамт илгээсэн байна.

Таны мэдэхгүй ч байж болох 10 гайхалтай баримт 5

Суугдмал биеэ хамгаалах чадваргүйтэл хэмээх эмгэг байдаг аж. Энэ нь удаа дараалсан бүтэлгүйтэл, алдаа, ялагдалд өртсөн хүмүүст тохиолддог эмгэг бөгөөд ийм хүмүүс хүнд нөхцөлд орсон бол юу ч өөрчилж чадахгүй гэсэн итгэлтэй болсон байдаг байна.

Таны мэдэхгүй ч байж болох 10 гайхалтай баримт 4

Америкийн сансрын нисгэгчдийн сургалтанд зайлшгүй тавигддаг шаардлагуудын дунд Орос хэл сурах багтдаг байна.

Таны мэдэхгүй ч байж болох 10 гайхалтай баримт 1

1982 оны Poltergeist киноны зураг авалтын үеэр жинхэнэ араг яс ашиглаж байсан. Учир нь жинхэнэ араг яс хиймэл хуванцар араг яснаас илүү хямдхан байжээ.

Таны мэдэхгүй ч байж болох 10 гайхалтай баримт 6

Хорватын иргэн 85 настай Фране Селак эхлээд 17 хүн амь үрэгдсэн галт тэрэгний осол, дараа нь 19 зорчигч нас барсан нисэх онгоцны ослоос амьд үлдсэн нэгэн. Мөн түүний сууж явсан автобус гол руу унаж, 4 хүн нас барахад л мөн л Фране Селак амьд үлдэж байсан. Түүнчлэн хоёр удаагийн автомашины аймшигт ослоос амьд үлдэж байсан. Амь насанд халтай ослуудаас амьд гардаг ер бусын азтайгаас гадна тэрээр хонжворт сугалаа худалдан аваад гол шагналыг нь авч байжээ.

Таны мэдэхгүй ч байж болох 10 гайхалтай баримт 7

Алдарт “Үнсгэлжин”-гийн шидэт үлгэрийн Вьетнам хувилбар болох Там-Кам-ын төгсгөлд хорон санаат хатныг хэсэглэн хувааж, тогоонд хийн чанаад хойд эх рүү нь илгээдэг ба тэрээр тогооны ёроолоос охиныхоо толгойг олж харах хүртлээ шөлийг амтархан идэж байгаад охиныхоо толгойг үзмэгц ухаан алдан үхэж байгаагаар гардаг.

Таны мэдэхгүй ч байж болох 10 гайхалтай баримт 8

2000-2008 онуудад Чукоткын захирагчаар ажиллаж байхдаа Роман Абрамович өөрийн халааснаас 1,3 тэрбум долларыг тус бүс нутгийн хөгжилд зориулан гаргажээ.

Таны мэдэхгүй ч байж болох 10 гайхалтай баримт 9

1140 онд Германы 3-р Конрад хаан өөрийн бүслэн авсан цайзаас бүх эмэгтэйчүүдийг амьд гаргах болно, тэгэхдээ тэд бүгд өөр өөрсдийн хамгийн үнэтэй гэсэн бүхнээ дааж чадах хэмжээгээр авч гарахыг зөвшөөрчээ. Харин цайзад байсан эмэгтэйчүүд огтхон ч эргэлзэлгүйгээр өөрсдийн турьхан мөрөн дээрээ эр нөхрүүдээ үүрэн гарсан байна. Хаан хэлсэн үгэндээ хүрч тэднийг ‘ачаа’-тай нь суллан явуулсан байна.

Таны мэдэхгүй ч байж болох 10 гайхалтай баримт 10

2
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. user

    2015/07/27 at 11:26

    Suuliinh ni l taalagdlaa busad ni shal balai yum bna.

  2. Mgl

    2015/07/28 at 04:29

    Chi taalaad yadiin

  3. Зочин

    2015/07/29 at 05:33

    svvliinh goy yumaa gehdee xopom iin buh niitlel goy shvv xxe amjilt Сэтгэгдэл *

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *