Тэр 50 орчим настай, гэхдээ хөл нь яг л 20 настай залуу бүсгүйнх шиг байдаг… Учир нь тэр хөлөндөө байнга ийм арчилгаа хийдэг

2

Хөлнийхөө залуу төрхийг удаан хадгалж бас байнга хөнгөн шингэн алхахыг хүсэж байвал тогтмол арчилж байгаарай. Арчлахад танаас их хөдөлмөр, цаг шаардахгүй. Бас мөнгө ч үрэхгүй.

© DepositPhotos

Ул нь хагарсан хөл муухай харагддаг бас явахад өвдөж таагүй мэдрэмж төрнө. Хөлийн ул эхлээд жижиг хэмжээгээр хагарна, аажимдаа томорсоор бүр гүн болох ажээ. Үүгээр зогсохгүй зарим тохиолдолд үрэвсдэг. Тэгэхээр цаг алдаж дэмий суух хэрэггүй. Өнөөдрөөс эхлээд хөлөө арчлаарай.

© DepositPhotos

Эмэгтэй хүний хөлийг залуухан байлгах хэдхэн дүрэм бий. Эдгээр дүрмийг дагаж чадвал таны хөл сайхан бас эрүүл байж чадна.

 

Хөлөө зөв арчлах нь

Хөлөө 15 минут бүлээн усанд хийж зөөлрүүлж тайвшруулна. Хөлийн арьс зөөлөрснөөр тэжээлийн тосны шим тэжээл бүрэн гүйцэд шингэж арьс чийгшихэд тусалдаг. Хөл дүрэх савтай усыг улам үр дүнтэй болгохыг хүсвэл усандаа бүйлсэн самар, чидун жимс, А болон Е амин дэм, далайн давс, эмийн ургамал зэргийг нэмж болно.

© DepositPhotos

Улны арьс зузаарч арзайсан бол арзгар чулуу ашиглаарай – тойрог байдлаар эргүүлж үрнэ.

© DepositPhotos

Арзгар чулуугаар байнга үрээд байх хэрэггүй, яагаад гэвэл арьс улам эмзэг болдог талтай.

© DepositPhotos

Үхжиж зузаарсан арьсыг гуужуулсны дараа таны хөлийн ул хамаагүй илүү зөөлөн болно. Одоо бас нэг чухал арчилгааг хийнэ.

© DepositPhotos

Хөлөө хатаагаад дараа нь чийгшүүлэгч тос түрхээрэй.

© DepositPhotos

Хөлөндөө тос түрхэхээс гадна мөн гялгар уутаар ороох арчилгааг хийж болно. Гялгар уутанд кокосын тос эсвэл чийгшүүлэх өөр бусад тос хийнэ. Хөлөндөө 10-15 минут углана.

Хөл хатсаны дараа таны хөл хамаагүй эрүүл бас арчилсан байгаа нь харагдана. Зөв гутал өмсөхгүй бол эдгээр арчилгаа үр дүнгээ өгөхгүй. Аль болох бариу бас өндөр өсгийтэй гутал өмсөхөөс зайлсхийнэ.

© DepositPhotos

Хөлийн улыг арчлах ардын уламжлалт арга ч бий. Хөлийн арьс зузаарч арзайсан, хагарсан үед аспирин, архины уусмал сайн үр дүнтэй үйлчилдэг. 10 ширхэг аспириныг 250 мл архитай хольж сайтар хутгана. Бэлдмэлийг харанхуй газар 5 хоног байлгаарай.

Дараа нь бэлдмэлийг марльд хийгээд хөлөө ороож хонуулна. Өглөө нь боолтыг авч хөлөө угаагаад тос түрхэнэ.

Хөлийн арьсыг байнга арчилж чадвал арьс зузаарах, хагарах гэсэн асуудлыг мартаж болно. Тиймээс хөлөө зөв арчилцгаая.

14
ГоёГоё
7
ГайхмаарГайхмаар
5
БурууБуруу
4
Ха ХаХа Ха
3
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Dora Dorjeva

    Dora Dorjeva

    2019/02/09 at 21:00

    50 настай хөл залуу байдаг юм ккк 60,70 гэж бичвэл

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *