Өөрийнхөө цусны бүлгийг зайлшгүй мэдэж байх ёстой 5 чухал баримт

3

Цусны бүлэг – эцэг эхээс өвлөн ирсэн эритроцитуудын шинж юм. Амьд явах явцад хэзээ ч өөрчлөгдөхгүй, бие махбодийн үйл ажиллагаанд маш их үүрэг гүйцэтгэнэ. Цусны бүлэг нь зөвхөн анагаах ухааны талаасаа бус мөн хүний зан чанарыг тодорхойлоход нөлөөлдөг ажээ.

Жишээ нь, Японд тусгай систем бий – цусны бүлгээр хүний зан чанарыг тодорхойлох “кецу-еки-гата” арга. Хүмүүс “Та ямар ордных вэ?” гэж асуудаг бол япончууд “Та ямар цусны бүлэгтэй вэ?” гэж асууна. Япончууд энэ асуудалд маш нухацтай хандана, та бүхэндээ цусны бүлгийн талаар мэдээлэл өгөхөөр бэлдлээ.

 

Цусны бүлгийн шинж чанар

1. Цусны бүлгээр хооллох нь

Юутай ч хоол хүнснээс эхлэх хэрэгтэй болов уу, яагаад гэвэл бидний эрүүл мэнд хоол хүнснээс шууд шалтгаалдаг. Цусны бүлэг бүр өөрийн гэсэн онцлогтой, үүнийхээ дагуу авч байх ёстой шим тэжээл гэж бий. Зарим нэг хоол судлаачид цусны бүлгээс шалтгаалсан хоолны дэглэм баримтлахыг зөвлөж байна.

Нэгдүгээр бүлгийн цустай хүн мах, загас, ногоо түлхүү хэрэглэнэ. Гэхдээ сүү, сүүн бүтээгдэхүүнээс татгалзаарай. Хэтрүүлэн идэх эсвэл хагас боловсруулсан бүтээгдэхүүн идэхээс зайлсхийнэ.

Хоёрдугаар бүлгийн цустай хүн аль болох цагаан хоол идэхийг эрмэлзэнэ. Мөн загас, тахиа, ислэг сүүн бүтээгдэхүүн тохиромжтой. Хурц амттай эсвэл шош, кофеноос татгалзана.

Гуравдугаар бүлгийн цустай хүмүүс загас, хонины мах, ногоо ихээр хэрэглэж цай ууна. Харин согтууруулах төрлийн ундаа, лаазалсан хүнснээс татгалзаарай.

Хэрвээ та маш ховор буюу дөрөвдүгээр бүлгийн цустай бол хүнд хоолноос шууд татгалзана. Энэ төрлийн хоол хүний энергийг шавхах тул экологийн цэвэр бүтээгдэхүүн хэрэглээрэй.

 

2. Хувь хүний зан чанар

Цусны бүлэг хүний зан чанар, темпераментад нөлөөлдөг. Чухам яаж гэдгийг сонирхоцгооё.

I – сэтгэлийн хаттай хүмүүс. Анхааралтай, шийдэмгий, өөртөө маш их итгэлтэй. Төрөлхийн лидер, өөрсдийгөө хагас үгнээс нь ойлгоосой гэж хүсдэг, өгсөн даалгаврыг нэн даруй биелүүлэхийг шаардана. Тэд шүүмж сонсох дургүй. Тавьсан зорилгодоо хүрэхийн тулд биеэ дайчлах чадвартай.

II – нээлттэй, нийтэч хүн. Ямар ч нөхцөл байдалд амархан дасан зохицно, өөрчлөлтөөс айхгүй. Гэхдээ эмзэг сэтгэлтэй, амархан гомдоно.

III – өөдрөг, нөхөрсөг хүмүүс. Адал явдалд дуртай, тэр болгон тав тух гээд байхгүй. Өөрчлөлтийг нааштай хүлээн авна, шинэ хүнтэй танилцаж, олон газраар аялах хүсэлтэй. Маш идэвхтэй. Харамсалтай нь хүмүүстэй тэр болгон дотно харилцаа үүсгээд байдаггүй,  эрх чөлөө, бие даасан байдлыг эрхэмлэнэ.

IV – чөлөөтэй сэтгэдэг хүмүүс. Зөөлөн ааштай, нээлттэй. Бусдыг сонсож, ойлгох чадвартай учраас сайн анд нөхөр байдаг.

 

3. Стресст үзүүлэх хариу үйлдэл

Хүн болгон л стрессийн байдалд орж үзсэн, хариу үзүүлэх үйлдэл нь харилцан адилгүй. Үүнд бидний цусны бүлэг нөлөөлнө.

1-р бүлгийн цустай хүмүүс огцом сэтгэл хөдлөлтэй байдаг. Тэр болгон амархан хянаад байж чаддаггүй уйтгар гуниг, уур хилэнд автах талтай. Өөрийгөө тайвшруулах ямар нэгэн зүйл олох хэрэгтэй. Жишээ нь бясалгал маш үр дүнтэй.

2-р бүлгийн цустай хүмүүс маш эмзэг. Стрессийн байдлаас гарахад маш их цаг хугацаа шаардана.

3-р бүлгийн цустай хүмүүс тайван хүмүүс байна. Заримдаа сэтгэл хөдлөлөө хянаж чадахгүй галзуурах нь уу гэлтэй байдалд ордог.

Хамгийн бат бөх хүн бол 4-р бүлгийн цустай хүмүүс. Тэднийг уурлуулна гэж бараг байхгүй, стресст маш тэсвэртэй.

 

4. Резус-фактор

Цус нь эсээс бүрдэх бөгөөд гадаргуу дээр нь уураг (антиген) буюу резус байрласан. Хэрвээ ийм уураг байвал эерэг резустай, байхгүй бол сөрөг резустай гэж үзнэ. Дэлхийн хүн амын 80%-д нь энэ уураг агуулагддаг.

Хүн өөрийн резус-факторыг мэдэж байх ёстой: цус сэлбэх эсвэл жирэмсний үед үрийн резустай нийцэхгүй байвал биеийн эс гадны уураг руу довтлоод байдаг.

 

5. Цусны бүлгийн зохицол

Цус сэлбэхэд цусны бүлэг зохицож байгаа эсэх нь маш чухал. Антибиет болон антиген бүгд адилгүй.

Нэгдүгээр бүлгийн цустай эерэг резустай хүний цусыг эерэг резустай бүх бүлгийн цус сэлбэж болно. Нэгдүгээр сөрөг – бүх бүлэгт зохицно. Нэгдүгээр эерэг цустай хүнд нэгдүгээр бүлгийн ямар ч резустай хүнийх тохирно, харин нэгдүгээр сөрөг резустай хүнд зөвхөн адил бүлгийн цус л тохирно.

Хоёрдугаар эерэг бүлгийн цусыг адил бүлгийн эсвэл дөрөвдүгээр эерэг бүлгийн цусанд сэлбэнэ, харин хоёрдугаар сөрөг бүлэг бол – хоёрдугаар болон дөрөвдүгээр бүлгийн аль аль резуст зохицно. Хоёрдугаар эерэг бүлгийн цустай хүнд дурын резустай нэгдүгээр бүлгийн цус эсвэл хоёрдугаар эерэг цус тохирно. Харин хоёрдугаар сөрөг цустай хүнд нэг эсвэл хоёрдугаар сөрөг бүлгийн цус зохицно.

Гуравдугаар бүлгийн цустай хүнд хоёрдугаар бүлгийн цустай адил.

Хэрвээ өвчтөн дөрөвдүгээр эерэг бүлгийн цустай бол зөвхөн адил бүлгийн цустай хүнд сэлбэнэ. Харин дөрөвдүгээр сөрөг бүлгийн цустай бол аль аль резусын дөрөвдүгээр бүлгийн цустай хүнд хийнэ. Харин дөрөвдүгээр бүлгийн эерэг цустай хүнд бүх бүлгийн аль аль резусийн цус сэлбэж болох бол сөрөг бол – сөрөг резустай бүх бүлгийн цус тохирно.

Цусны бүлэг зүгээр нэг анагаахын үзүүлэлт биш болохыг мэдэж авцгаалаа. Гэхдээ хүний цусны бүлэг 100 хувь хүний зан чанарыг тодорхойлно гэж ойлгож болохгүй. Нөгөө талаасаа анхааралгүй орхиж бас болохгүй ажээ.

Найз нартаа энэхүү нийтлэлийг хуваалцаарай.

67
ГоёГоё
15
ГайхмаарГайхмаар
10
БахархмаарБахархмаар
9
Ха ХаХа Ха
8
ХөөрхөнХөөрхөн
6
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Amarsaihan Amarsaihan

    Amarsaihan Amarsaihan

    2017/11/28 at 18:35

    Баярлалаа, Амжилт, амжилт!!!

  2. Enkhee Dashkhuu

    Enkhee Dashkhuu

    2017/11/29 at 00:38

    1

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *