Хамгийн хачирхалтай боловч үнэхээр тус болдог ардын эмчилгээнүүд

1

Хүн төрөлхтөн хөгжлийн баялаг түүхийнхээ хугацаанд байгаль орчин, амьтан ургамал, түмэн бодисыг судлан шинжилж ирсэн. Хүмүүс байгаль дээрх зүйлсийн уялдаа холбоо, шинж чанарыг өвчин эмгэгийг анагаан илааршуулахад хэрэглэж байсан. Мөн тодорхой зорилгын дор шинжлэх ухааны технологиор бүтээгдсэн зүйлс нь зөвхөн тэр зүйлдээ үйлчлээд зогсохгүй өөр бусад зүйлд ч үр ашигтай талтай байдгийг олж тогтоосон. Доор дурдсан ардын эмчилгээнүүд нь сонсоход сонин боловч үнэхээр үр дүнгээ өгдөг арга домууд юм байна.

Халдварын эсрэг ам зайлах Listerine уусмал нь хумсны мөөгөнцөрийг анагаадаг.

Өдөрт 2 удаа 15-20 минутаар ам зайлах антисептик уусмалд хөлийнхөө хурууг дүрснээр хумсны мөөгөнцөрийн олонх тохиолдлуудыг анагаах боломжтой аж. Listerine нь халдваргүйжүүлэх, ариутгах шинж чанартай бөгөөд заг хүйтэн өвчнөөс эхлээд шал цэвэрлэхэд хүртэл олон зүйлд ашиглаж болдог байна. Мөн цэврүү /өдөрт 2-3 удаа түрхэж хатаах/, хаг арилгахад тустай.

Тараг амнаас гарах таагүй үнэрийг арилгадаг.

Судалгаагаар чихэргүй тарган дахь амьд бактер нь бактерийн гаралтай амны таагүй үнэрийн түвшинг дардаг болох нь тогтоогдсон байна.

Оливийн тос экземийг анагаадаг.

Витамин Е-ээр баялаг оливийн тос нь арьсанд гайхалтай чийгшүүлэгч болдог. Шүршүүрт орсны дараа чийгтэй арьсандаа сайн чанарын оливийн тос түрх. Энэ нь арьсыг чийгшүүлэхээс гадна экземийн загатнааг намдаадаг.

Элсэн чихэр зогьсохыг зогсоодог.

Заримдаа зогсолтгүй удаан зогьсох үе байдаг. Халуун бүлээн юм уух, амьсгалаа түгжих аль нь ч нэмэр болдоггүй энэ зогьсооны үед цайны халбага дүүрэн хуурай элсэн чихрийг амандаа үмхэж уусгаарай. Эрдэмтэд гэнэт амттаны амт мэдэрсэн хэл аман дахь төгсгөлийн мэдрэлийг өдөөж, зогьсооны таталтыг зогсоодог гэж баталж байна.

Гаатай эсвэл шанц /cinnamon/-тай бохь зажлах нь стрессийг багасгадаг.

Судалгааны үр дүн гаатай эсвэл шанцтай бохь зажилснаар ухварыг дээшлүүлж, ядаргааг 20%-иар бууруулдаг болохыг харуулжээ. Судалгаанд оролцогчид сэтгэлээр унах явдал 25%-иар багасч, сэргэлэн цовоо байдал 30%-иар нэмэгдэж байна гэж мэдүүлсэн байна.

Duct tape буюу бидний нэрлэдгээр саарал скоч нь үүг арилгахад тустай.

Үүг эмчлэх хөлдөөх, хүчлийн эм, лазер эмчилгээ, халаах зэрэг олон аргууд байдаг. Гэвч эдгээр нь 60%-ийн үр дүнтэй. Гэтэл ямар ч өвчин мэдрүүлэхгүй атлаа 85%-ийн үр дүнг саарал скоч үзүүлдэг аж. Үүн дээрээ саарал скоч жижигхэн хэмжээгээр хайчилж наагаад 7 хонуулаад угааж, уушгин чулуугаар үрж цэвэрлээд дахин саарал скоч нааж 7 хонуулна. Энэ мэтчилэн үү арилах хүртэл наана.

Харандаа зуух нь толгойн өвчнийг анагаадаг.

Хөмхийгөө өөрийн мэдэлгүй зуух нь толгойн хүчтэй өвдөлтийг нэмэгдүүлдэг. Эрүү, шанааныхаа булчинг суллаж, толгойн өвдөлтийг намдаахын тулд шүдээрээ харандаа зөөлөн зуух хэрэгтэй.

Архи хөлний таагүй үнэрийг арилгадаг.

Хөлний үнэрийг арилгахын тулд самбай даавуунд архи шингээн арч. Архинд агуулагддаг алкохол нь антисептик үйлдэлтэй ба маш хурдан хатаах үйлчилгээ үзүүлдэг. Чийглэг орчинд хурдан үрждэг мөөгөнцөр бактериас үүдэлтэй үнэрийг алкохол үгүй болгож, хатаадаг.

Олив болон нимбэг далайн өвчнийг анагаадаг.

Далайн өвчин буюу хөдөлгөөнөөс үүдэлтэй өвчин нь шүлс ялгаруулж, дотор муухайруулдаг. Далайн өвчний эхний шинж тэмдгийн үед олив жимс идэж, нимбэг хүлхсэнээр эдгээрт агуулагдах танин хэмээх бодис нь дотор муухайрахыг намдаадаг.

Улаан лооль батга арилгадаг.

Витамин С болон А-гаар маш баялаг энэ хүнсний ногоо антиоксидант болон хүчиллэг шинж чанартай. Тиймээс энэ ногоог арьсны олон төрлийн жижиг өвчнүүдийг анагаахад хэрэглэдэг. Ялангуяа тослог арьсанд маш сайнаар нөлөөлдөг. Жижиг улаан лоолийг нухаад нүүрэндээ түрхэж, нэг цагийн турш байлгаад бүлээн усаар угааж, зөөлөн алгадан хатаа. Үүнийг 7 хоногт нэг удаа хийх хэрэгтэй.

3
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *