Алдартай илбэчдийн үзүүлдэг илбийн нууцуудыг дэлгэе

1

Илбэчдийн үзэгчдэд үзүүлж буй илбийн үзүүлбэр одоог хүртэл биднийг алмайруулсаар л…

Энэхүү нийтлэлээр бид тайзны хөшгийг нээхээр шийдэж алдартай илбийн нууцаас дэлгэхээр бэлдлээ. Дараагийн удаа аюултай үзүүлбэр үзэхдээ та тайван байх болов уу? Нэг илбийг та өөрөө ч бэлдэж болно, туслах материал нь танай гэрт байгаа гэж найдаж байна.

Нэг хүнийг нөгөөд хувиргах илбэ

Илбэчин даавуун уутанд ороход туслах нь амыг чанга гэгч бооно. Дараа нь түүнийг хайрцагт хийж түгжиж орхино. Туслах хайрцаг дээр зогсоод даавуу унжуулна, даавууг буулгахад үзэгчдийн өмнө илбэчин гарч ирэх ажээ. Илбэчин хайрцгийг нээхэд боодолтой даавуун уутнаас туслах гарч ирнэ, үзүүлбэрийг илүү хурц болгохын тулд хувцсаа хүртэл сольж амжсан байхыг яана.

Нууц юунд оршино вэ: илбэчний уутанд гарц бий, ихэвчлэн дотроос нь онгойлгож болох далд цахилгаан оёсон байдаг. Туслах хайрцагны өнцөг дээр хөлөө тавина, гэхдээ дээд таг нь амархан нээгдэх юм. Туслах хөшгийг өргөхөд илбэчин хайрцгаас маш хурдан гарч ирээд хөшгийг авна, харин туслах нь эсрэгээрээ дотогш орно. Илбэчин хайрцагны түгжээг онгойлгож байх хооронд туслах уутанд орж давхар хувцсаа тайлна. Эдгээр хөдөлгөөнийг хурдан бөгөөд чадамгай хийснээр илбийн үзүүлбэр илүү бодит болно.

 

Хүн рүү хутга шидэх

Анх харахад маш аюултай үзүүлбэр санагдана. Гэхдээ бай болсон хүнд ямар ч эрсдэл байхгүй.

Нууц юунд оршиж байна вэ гэвэл илбэчин гараасаа хутгаа салгадаггүй, хурдан шаламгай хөдөлгөөнөөр хутгаа нууц халаасанд нуудаг юм. Байны ард бас нэг өөр туслах нуугдсан, тэр тусгай механизмын тусламжтайгаар  хутгыг гаргаж ирдэг. Энэ бүх үзүүлбэр маш хурдан явагдах учраас үзэгчдэд хутга нисэж байгаа мэт санагдана.

 

Сунгалт

Бүсгүйг толгой, гар, хөл нь ил гарахаар том хайрцагт хийнэ. Илбэчин түүний толгой, хөл, гарыг боломжгүй мэт сунгана. Хүний биеийг ийм хэмжээнд сунгах боломжгүй.

Үнэндээ илбэчин хайрцагны өмнө болон хойд хаалгыг нээж хоосон гэж харуулж байхад хоёр талд нь хоёр бүсгүй нуугдсан байгаа юм. Тэд арын хаалгаар хайрцагны дотор орж хөл, гарын хэсэгт өөрсдийн хөл, гараа шургуулна. Үзэгчдэд сэжиг авахуулахгүйн тулд хумсны будалт зэрэг нь бүгд адилхан байна. Туслахууд хөл гараа салгаж хийснээр сунгалтын илбийг амжилттай гүйцэтгэнэ.

 

Усыг мөс болгож хувиргах

Илбэчин стаканд ус хийнэ. Стаканаас ус гоожихын оронд хэрчим мөс унах ажээ. Энд физикийн ямар ч хууль зөрчөөгүй.

Стакан дотор энгийн нэг порлон хийсэн – хийсэн усыг шингээж авах зорилготой, харин мөсийг урьдчилан стаканд хийсэн байсан юм. Энэ илбийг гэртээ үзүүлж болно. Гэхдээ “илбэ”-ийн стакан гэрэлтдэггүй байх ёстойг анхаараарай.

 

Тагтааг алга болгох

Илбэчин нэг эсвэл хэд хэдэн тагтааг хайрцагт хийнэ. Тагийг нь авахад шувууд ул мөргүй алга болжээ.

Сандрах хэрэггүй, таглаанд нууц хэсэг бий – маш жижиг, үл харагдах. Тэр хэсэгт шувууд тайван нуугдаж байгаа юм.

 

Амьдаараа булшлуулах

Энэ үзүүлбэрийг ил задгай газар үзүүлнэ. Илбэчнийг хайрцагт хийж жинхэнээр нь газарт булна, харин хэдхэн секундын дараа илбэчин амьд мэнд булсан шорооноос гарч ирэх ажээ. Энэ илбийг тэр болгон үзүүлээд байдаггүй, зөвхөн чадварлаг илбэчин л хийж чадах үзүүлбэр.

Хайрцагт нууц хаалга байрлуулсан, тэр хаалгаар урьдчилан бэлдсэн газар доорх тасалгаа руу орно. Тэнд нэмэлт хүчилтөрөгч, гэрэл бий. Тусгайлан суурилуулсан хөдөлгөөнт таазны ачаар илбэчин тийм ч гүнзгий нүхэнд ордоггүй, амьсгалаа түгжээд хормын дотор дээш гарч ирнэ.

 

Арьс нэвт хатгах зүү

Айдас төрөм үзүүлбэр үзүүлэхийн тулд өөрийгөө өвтгөж байна гэж бодож байна уу, үнэн хэрэгтээ таны төсөөлж байснаас тэс өөр.

Илбэчин өөрийнхөө арьсыг зүүгээр нэвт хатгаагүй юм, энэ бол резинэн цавуугаар хийсэн арьсны хуурамч давхарга. Урсаж байгаа цус нь ч хиймэл, арьсыг нэвт хатгаж байгаа зүүнд урьдчилан шахсан байсан улаан өнгөтэй бодис юм.

 

Сэлэм залгих

Энэ үзүүлбэр зөвхөн илбэчний ур чадвараас шалтгаална.

Сэлэм орохдоо дотор эрхтнийг гэмтээх ёсгүй. Энэ үзүүлбэрийг үзүүлэхийн тулд маш их бэлтгэл сургуулилт шаардана. Ялангуяа хурц үзүүртэй сэлмээр хийх гэж байгаа бол сэлмийг шулуун оруулахын тулд хоолой зэргийг шулуун байлгаж сурах хэрэгтэй.

Та илбэчдийн үзүүлбэрт хэр их автдаг вэ? Эсвэл илбийг нь үзээд л нууцыг нь мэдэж орхих уу? Өөрийнхөө мэдрэмжийг сэтгэгдэл хэсгээр үлдээгээрэй.

62
ГайхмаарГайхмаар
16
ТэнэглэлТэнэглэл
10
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
6
Ха ХаХа Ха
2
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Chimgee Dorj

    Chimgee Dorj

    2017/12/13 at 19:11

    Tiim l y7m hiideg sh dee.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *