Орчин үед л үүссэн гэж боддог байсан боловч үнэн хэрэгтээ харьцангуй дээр үед оршин байсан 7 зүйл

0

Таны бодож байгаагаас ч хачирхалтай, уран зөгнөлт кинонд ч гарамгүй бодит үнэн гэж байдаг ажээ. Төсөөлөхөд ч бэрх, байх боломжгүй мэт зүйлс өнгөрсөнд байх яг ийм үзэгдлийг “Тиффанигийн асуудал” хэмээн нэрийддэг аж. Манай сайт уншигч танд орчин цагийн л хэрэглээ мэт боловч үнэн хэрэгтээ харьцангуй дээр үед оршиж байсан 7 зүйлийг танилцуулж байна.

1. Викингчүүд реп тyлаан хийдэг байсан.

© Vikings / MGM Television

Викингчүүдийг зэрлэг бүдүүлэг, далайд гарч аян дaйн хийж, эзлэн түpэмгийлэл л үйлддэг байсан хүмүүс гэж бодох явдал хүмүүсийн дунд их байдаг. Гэвч үнэн хэрэгтээ тэд ардчилсан хуулийн тогтолцоотой, эмэгтэйчүүдийг хүндэтгэдэг, хүүхэд ч гэсэн эрхтэй гэж үздэг үндэстэн байв.

Түүнчлэн тэд хоорондоо “flyting” гэж нэрлэгддэг шүлэглэх хэлбэрээр шад шүлэг хаялцаж, түүнийг сонсож буй хүмүүс дүгнэн шүүдэг байсан нь өнөөгийн реп тyлаантай дүйцэх ажээ. Ялангуяа найр наадмын үеэр зугаа цэнгээн болгож, мөн хэн нэгний цэцэн билгийг үзэхийн тулд тэд ийнхүү шүлэг хаялцдаг байжээ. Умардын эртний домогт ч бурхад тэнгэрүүд үгэн тyлаан хийж байсан тухай өгүүлсэн нь бий.

 

2. Эртний Грекчүүд компьютер хэрэглэдэг байсан.

© Ludovisi Collection / Wikimedia Commons, © Public Domain Mark 1.0, © Mogi Vicentini / Wikimedia Commons, © CC BY-SA 3.0

НТӨ 205-60 оны үед хамаарах цагираг хэлбэрийн зүйл бүхий төхөөрөмж олдсон явдлыг дэлхийн хамгийн эртний компьютер хэмээн үздэг. Энэхүү төхөөрөмж нь одон орны салбарт хэрэглэгдэж, чухам хэзээ нар, сарны хиртэлт гэх мэт зүйлс болохыг хэмжихэд хэрэглэгдэж байсан ба Эртний Олимпын наадмуудад оноо тоолох үед ч хэрэглэж байсан гэж үздэг ажээ.

© Gts-tg / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0, © Gts-tg / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

 

3. Хятад оронд 10-р зуунд гудамжны хоолны мухлаг ажиллаж байсан.

© New York City: American Museum of Natural History / Wikimedia Commons, © Public Domain Mark 1.0

Хятад оронд НТӨ 12-р зуунаас савхыг нийтээрээ хэрэглэж эхэлсэн гэгддэг. Тэгвэл 10-р зууны үе буюу Сүн улсын үед гудамжны худалдаа газар авч, гудамжинд хоолны мухлаг ажиллаж, баян, ядуу төрөл бүрийн хүмүүс цуглан хялбар аргаар хийх боломжтой хоолыг зооглодог байсан түүх бий.

 

4. Төмөр зэвcгийн үед энэтхэгчүүд телескоп, агааржуулагч хэрэглэж байв.

© PraveenMohan / Youtube.com

НТӨ 19-р зуунд Энэтхэгт Жантар Мантар нэртэй овор хэмжээ ихтэй төхөөрөмжийг гараг, эрхэсийн хөдөлгөөнийг ажиглахад хэрэглэдэг байв. Түүнчлэн тухайн цаг үед тэд телескоп зохион бүтээж хэрэглээнд нэвтрүүлээд байсан гэдэг.

Мөн халууны улиралд тэд сэрүүцэхийн тулд гэртээ агааржуулагч хэрэглэдэг байжээ. Тэд гэртээ усан сан бүхий өрөөтэй байсан бөгөөд халуунд ус ууршиж, халууныг дарж, орчныг чийгшүүлэх үүрэг гүйцэтгэдэг байсан аж.

 

5. 19-р зууны үед зураг засч, янзалдаг байсан.

© Schriever, J. B. / archive.org, © Public Domain Mark 1.0, © Schriever, J. B. / archive.org, © Public Domain Mark 1.0

Орчин цагт хүмүүс төгс гоо сайхныг бүтээхээр царай зүс янзлах, зургийн өө сэвийг дарах зэрэг үйлдлүүдийг ихээр хийх болсон билээ. Зөвхөн гоо сайхны төлөө ч бус бусдыг хөгжөөх, бүтээлч сэтгэлгээгээ бодит болгохоор өөрийн толгойг гартаа барин зогсох хүн гэх мэт сонирхол татам зүйлсийг орчин цагт л бид ихээр харах болсон. Мэдээж ийнхүү төгс төгөлдөр гэх хэмжүүрт хүрэхээр зургаа янзлах явдалд хүргэсэн шалтгаануудын нэг бол зуун жилийн өмнөх өнгөрсөн цагийн бүсгүйчүүдийн хар цагаан зураг дээр үлдсэн нарийн бэлхүүс, үрчлээгүй толигор сайхан төрх билээ. Тэгвэл тухайн цаг үед ч арьсны өө сэв дарах, биеийн хэлбэрийг өөрчлөх зэрэг аргуудыг зурагт хэрэглэдэг байсныг мэргэжлийн шинжээчид олж тогтоожээ. Тэд зургийг янзлахдаа өөрчлөлт оруулах хэсгийг хурц иртэй зүйлээр хусч арилгаад, арын орчны өнгөтэй ижил өнгөтэй бэх ашиглаж будах зэрэг арга ашиглаж байжээ.

© L. Szacinski / Agderbilder, © CC BY-SA

Орчин цагт өргөнөөр хэрэглэгдэж буй “Facetune” болон “Photoshop” зэрэг програмуудаар янзалсан зургийг ойртуулан ажиглавал хаана өөрчлөлт оруулсан байгааг тогтоож болдогчлон хуучны зурагт ч ийнхүү өөрчлөлт оруулдаг байжээ.

 

6. Месопотамичууд үйлчлүүлэгчийн санал хүсэлтийн дэвтэр хэрэглэдэг байсан.

© pexels.com, © Zunkir / Wikimedia Commons, © CC BY-SA 4.0

Эртний Вавилонд үйлчилгээний газрууд үйлчлүүлэгчийн санал хүсэлт, гомдлыг сонсох зорилгоор шавар хавтан дээр тэмдэглэл үйлддэг байжээ. Тухайлбал, НТӨ 18-р зууны үед хамаарах гомдол бичсэн хавтан олдсон байдаг ба түүн дээр чанаргүй зэс ембүү зарсан худалдаачинд гомдол гаргаж, чанартай бүтээгдэхүүнээр сольж өгөх шаардлагыг тэмдэглэсэн байв.

 

7. Эртний Ромд автомат худалдааны машин ажиллаж байв.

© Universal History Archive / Universal Images Group / Getty Images

Эртний Ромын Эзэнт Гүрний мэдлийн Египет орны Александрын баатар хэмээн нэрлэгддэг нэгэн эр зоосоор ус авч уух боломжтой автомат машин, зоосоор 10 минутын турш жүжиг тоглодог хүүхэлдэй зэргийг бүтээж байсан гэдэг. Тэдгээр хүүхэлдэйнүүд нь олсноос бэхлэгдсэн, салхины хүч болон, уурын хөдөлгүүрээр ажилладаг тогтолцоотой байв. Орчин цагийн уурын хөдөлгүүрээс ялгаатай нь тэрээр нүүрс биш модыг хэрэглэдэг байжээ.

Орчин цагт ихээр хэрэглэгдэх болсон эртний бүтээлүүд өөр бий болов уу?

10
ГайхмаарГайхмаар
4
ГоёГоё
2
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *