Холливудын түүхэн дэх алдартнуудын хамгийн богино хугацаанд үргэлжилсэн 15 гэрлэлт

0

Алдартнуудын хувийн амьдрал цаг ямагт сэтгүүлч, шүтэн бишрэгчдийн анхаарлын төвд байсаар ирсэн билээ. Гэсэн ч тэдний амьдрал тэр бүр дардан байж, хайр дурлалын харилцаа нь насан туршийнх байж чаддаггүй. Манай сайт уншигч танд алдартнуудын хамгийн богино хугацаанд үргэлжилсэн гэрлэлтүүдийг танилцуулж байна.

15. Jennifer Lopez болон Cris Judd: 9 сар

© s_bukley/Depositphotos.com

2001 онд Jennifer Lopez бүжигчин Cris Judd-тэй танилцаад 2 сарын дараа сүй тавьж, гэр бүл болж байв. Гэвч тэд гэрлэлтээ ердөө 9 сарын дараа цуцлуулж байв.

 

14. Liam Hemsworth болон Miley Cyrus: 7 сар

© Featureflash/Depositphotos.com

10 жилийн туршид холбоотой байсны эцэст тэд 2019 онд гэрлэсэн боловч түүнээс 7 сарын дараа салсан юм. Insiders хэвлэлийн мэдээллэж буйгаар Liam Hemsworth цагийг гэр бүлдээ зарцуулж амьдрахыг хүссэн нь дуучин бүсгүйн амьдралын хэв маягтай нийцээгүй нь тэдний салалтын шалтгаан болсон хэмээсэн байна.

 

13. Drew Barrymore болон Tom Green: 6 сар

© Featureflash Photo Agency / Shutterstock.com

Жүжигчин Drew Barrymore жүжигчин Tom Green-тэй 2001 онд гэр бүл болсон ч ердөө хагас жилийн дараа гэрлэлтээ цуцлуулах хүсэлтээ шүүхэд өгч байв. Хожим тухайн үед 25 настай байсан жүжигчин бүсгүй залуу насаа гэр бүлийн амьдралд үрэхийг хүсээгүй хэмээсэн юм.

 

12. Bradley Cooper болон Jennifer Esposito: 4 сар

© s_bukley/Depositphotos.com

Жүжигчин Bradley Cooper-ийн амьдралд олон бүсгүйчүүд байсан ч тэрээр ганц л бүсгүйд гэрлэх санал тавьж байсан нь жүжигчин, бүжигчин Jennifer Esposito байв. 2006 оны 12-р сарын 30-ны өдөр гэр бүл болж байсан тэд ердөө 4 сарын дараа салсан юм.

 

11. Colin Farrell болон Amelia Warner: 4 сар

© Featureflash Photo Agency / Shutterstock.com

Жүжигчин Colin Farrell 2002 онд залуу жүжигчин Amelia Warner-тай гэр бүл болж байсан бөгөөд эхнэрээ дууддаг Millie гэх хочийг нь ядам хуруун дээрээ шивүүлж байсан удаатай. Гэсэн ч тэдний гэрлэлт удаан үргэлжилсэнгүй, гэр бүл болох шийдвэрийг хэт эрт гаргасан гэсэн шалтгаанаар салжээ. Тухайн үед Colin Farrell 24 настай байсан бол Amelia Warner 19 настай байв.

 

10. Nicolas Cage болон Lisa Marie Presley: 3 сар

© s_bukley/Depositphotos.com

Тэд 2002 онд Хавайн арал дээр Lisa Marie Presley-гийн аавын ертөнцийн мөнх бусыг үзүүлсний 25 дахь жилийн ойгоор гэр бүл болж байжээ. Тухайн үед Nicolas Cage-ийн дуучин бүсгүйд өгсөн $65,000 үнэтэй 6 каратын шар очир эрдэнийн шигтгээтэй бөгж олны анхааралд ихээр өртөж байв. Харамсалтай нь жүжигчин Nicolas Cage ердөө 3 сарын дараа салах өргөдлөө шүүхэд уламжилжээ. Lisa Marie Presley ч хожим энэхүү гэрлэлт нь алдаа байсан хэмээн дурдсан байдаг.

 

9. Kim Kardashian болон Kris Humphries: 72 хоног

© PopularImages/Depositphotos.com

NBA-ийн од, тамирчин Kris Humphries болон Kim Kardashian нар 7 сар болзсоны эцэст 2013 онд гэр бүл болж байв. Тэдний 10 сая долларын өртөгтэй хийсэн хуримын ёслол “Keeping Up With Kardashians” шоугаар шууд дамжуулагдан олон сая хүнд хүрч шуугиан дэгдээж байсан ч ердөө 72 хоногийн дараа хосууд салахаар болсноо нийтэд зарлаж байв. Салалтын дараа Kris Humphries сэтгэцийн өвчинд нэрвэгдэж, мэргэжлийн сагсан бөмбөгийн замнал нь дуусгавар болсон юм.

 

8. Pamela Anderson болон Rick Salomon: 60 хоног

© ABACA/EAST NEWS

Жүжигчин Pamela Anderson мэргэжлийн покер тоглогч Rick Salomon-той 2007 онд Лас Вегас хотод гэр бүл болж байв. Харамсалтай нь тэд 2 сарын дараа араар тaвилт гэсэн шалтгаантайгаар салах шийдвэр гаргаж байжээ. Тэд 7 жилийн дараа ахин гэр бүл болсон ч 15 сарын дараа дахиад л салсан юм.

 

7. Ali Landry болон Mario Lopez: 18 хоног

© s_bukley/Depositphotos.com

Жүжигчин Mario Lopez АНУ-ын мисс Ali Landry-тай 6 жил үерхсэний эцэст 2004 онд гэр бүл болсон ч 18 хоногийн дараа салж байв. Хожим 2011 онд Mario Lopez хуримын ёслолын өмнөхөн болсон найзуудын үдэшлэг дээрээ хуучин эхнэртэйгээ найз бүсгүйгээ араар нь тавьсан учраас салсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.

 

6. Eddie Murphy болон Tracey Edmonds: 14 хоног

© everett225/Depositphotos.com

Аль хэдийн 10 хүүхдийн аав болсон жүжигчин Eddie Murphy 2008 онд бизнес эрхлэгч Tracey Edmonds-той гэр бүл болж байв. 2008 оны эхний өдөр Bora Bora арлын далайн эрэг дээрх хуримын ёслолоо тун романтик байдлаар хийж байсан хосуудын хамтын амьдрал ердөө 2 долоо хоногийн дараа дуусгавар болсон юм.

 

5. Pamela Anderson болон Jon Peters: 12 хоног

© AP/Associated Press/East News

Pamela Anderson болон кино продюсер Jon Peters нар өнгөрсөн жил Малибуд гэр бүл болсон боловч ердөө 12 хоногийн дараа санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалж салж байгаагаа мэдэгдсэн юм. Тэдний хувьд одоогоос 30 орчим жилийн өмнө болздог байсан ба эцэстээ амьдралаа холбосон нь ийнхүү бүтэлгүйтлээр төгссөн ажээ.

 

4. Carmen Electra болон Dennis Rodman: 9 хоног

© Pichette Andre/ABACA/EAST NEWS

Мэргэжлийн сагсан бөмбөгийн тамирчин асан Dennis Rodman болон Carmen Electra нарын гэрлэлт 9 хоног үргэлжилж байжээ. 1998 онд тэд Лас Вегас хотод хамтдаа үдэшлэгт оролцоод гэрлэх шийдвэр гаргаж байсан ба хожим Carmen Electra энэхүү гэрлэлтээ тэн.эглэл байсан хэмээн тодорхойлсон юм.

 

3. Cher болон Gregg Allman: 9 хоног

© GP/MPI/Capital Pictures/Capital Pictures/East News

Поп дуучин Cher болон Greg Allman нарын гэрлэлт ердөө 4 хоног үргэлжилсэн ч тэд 10 хоногийн турш хамтдаа амьдарсан байдаг ажээ. Хожим Cher нөхөр нь хaр тaмхины хамааралтай байсан тул найдваргүй харилцаагаа тасалсан хэмээн мэдэгдэж байжээ.

 

2. Nicolas Cage болон Erika Koike: 4 хоног

Steve Granitz/WireImage

Маш богино үргэлжилсэн гэрлэлтүүдээрээ алдартай жүжигчин Nicolas Cage-ийн хамгийн богино хамтын амьдрал 4 хоног үргэлжилж байсан түүхтэй. Тэрээр мейк ап артист Erika Koike-тэй 1 жил болзсоны эцэст 2019 онд гэр бүл болсон ч гэр бүлийн амьдралд бэлэн биш байсан гэдэг шалтгаанаар салж байв.

 

1. Britney Spears болон Jason Alexander: 55 цаг

© ASSOCIATED PRESS/East News, © s_bukley/Depositphotos.com

2004 онд алдарт дуучин бүсгүй сургуулийн найз болох Jason Alexander-тай гэр бүл болсон ч хуримын ёслолоосоо 55 цагийн дараа салж байжээ.

Уншигч танд тэдний хэнийх нь хайрын түүх хамгийн сонирхол татам байсан бэ?

28
Ха ХаХа Ха
6
ХарамсалтайХарамсалтай
6
ГайхмаарГайхмаар
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *