
Үзэгчдийн талархалыг хүлээсэн эдгээр аймшгийн киноны зураг авалтын үеэр киноны үйл явдлаас ч аймаар явдлууд тохиолдож байсан бол яах вэ?
The Texas Chain Saw Massacre
Энэ кино үнэхээр аймшгийн кино. Киноны төгсгөлд гарч ирдэг араг ясыг санаж байна уу. Киноны зураг авалтанд зориулж Энэтхэгээс хүний жинхэнэ араг яс авчруулж байжээ.
Dracula
Гүн Дракула сарьсан багваахай шиг амьтан болж хувирдаг хэсэг кинон дээр гардаг. Дракулагийн дүрийг бүтээсэн жүжигчин Гери Олдмен энэ хэсэгт аймшигтай харагдахыг оролдож байвч дүрээ олигтой гаргаж чадахгүй байлаа. Дүрээ амжилттай гаргахын тулд Олдмен тухайн хэсэгт оролцон тоглож байсан жүжигчин болгоны чихэнд нэгийг шивнэв. Чухам юу гэж шивнэсэн нь одоо болтол тодорхойгүй боловч тухайн үед жүжигчид үнэхээр айсан дүрийг бүтээж чаджээ.
Hellraiser
Киноны зураг авалт дууссаны дараах баярын ёслол дээр жүжигчин Даг Брэдли киноны баг түүнийг үл тоомсорлож байсанд гомдолтой байгаагаа илэрхийлжээ. Яагаад гэвэл киноны зураг авалтын үеэр түүнийг хэн ч нүүрээ будаагүй байхад нь хараагүй байна, түүнийг үргэлж Пинхедагийн дүрээр л харж байжээ.
Paranormal Activity
Тус киног үзээд үнэхээр айж, дуустал үзэж чадалгүй маргааш өглөө нь үргэлжлүүлж үзсэнээ Стивен Спилберг хүлээн зөвшөөрсөн. Кино зураг авалтын үеэр жүжигчид урьдчилан кино зохиолтойгоо танилцаагүй, жүжигчин ямар дүрд яаж хувирах тухай найруулагчаас удирдамж авч шууд дүрээ бүтээж байжээ.
Hostel
Аймшгийн киноны ихэнх найруулагч жүжигчдээ дүрд нь оруулахын тулд айдас төрүүлэм орчинг хиймлээр бий болгодог бол найруулагч Эли Рот эсрэгээрээ, зураг авалтын явцдаа нөхцөл байдлыг өөрчлөхийг илүүд үздэг байна. Уг киноны зураг авалтыг Прага хотын хаягдаж эзэнгүй болсон сэтгэл мэдрэлийн эмнэлэгт хийжээ. Эзэнгүй эмнэлгийн жинхэнэ дүр зураг үнэхээр аймшигтай байх нь ойлгомжтой, бүр аймшгийн болгож жүжигчдээ амилуулахын тулд чавхдаст квартет урьж тоглуулж байжээ.
Poltergeist
Хезер О’Рурк охин киноны гол дүрийг бүтээж байхдаа 7 настай байсан бөгөөд киноны нэг хэсгийн зургийг авахуулахад үнэхээр их айжээ: ширүүн салхины урсгал ирэхэд орны толгойноос зуурч буй бяцхан охин гардаг хэсэг юм. Охин үнэхээр айсан тул Стивен Спилберг энэ хэсгийн зураг авалтыг зогсоож охинд энэ удаагийн зураг авалт дууссан гэж хэлэхэд хүрчээ.
Interview with the Vampire
Тус киноны цус сорогчийн дүр бүтээж байгаа жүжигчдийн нүүр хувиргалтад этгээд арга хэрэглэжээ: Нүүр будалтын үеэр жүжигчдийн цусны эргэлтээс болж нүүрний цусан хангамжийг нэмэгдүүлж хөөнгө царайтай болгохын тулд толгойгоороо уруу харуулж байсан бөгөөд хөөсөн судсыг нүүр хувиргагч нар тодруулан будаж байжээ.
The Exorcist
Киноны нэгэн үйл явдал: унтлагын өрөөнд “хүйтэн уур амьсгал”-ыг бий болгохын тулд өрөөг тас хөлдмөөр хэмд хүргэсэн бөгөөд жүжигчин Линда Блэр нимгэн унтлагын цамцтай дүрийг бүтээжээ. Үүнээс гадна нэгэн дүрийг бүтээж буй жүжигчин эмэгтэйн жүжиглэлт Макс Фон Сюдов (бас нэгэн дүрийг бүтээсэн жүжигчин) өөрийн хэлэх үгээ марттал нь айлгаж орхиж байжээ.
Night of the Living Dead
Тус киноны зомбигийн дүрийг бүтээсэн хүмүүсийн ихэнх нь жүжигчид биш. Киноны эхэнд гардаг зомби Макгрудерийг найруулагч Том Савини анх зоогийн газарт харжээ. Найруулагч хоол идээд сууж байгаа залуу дээр очоод, түүний найруулах киноны зомбигийн дүрд маш сайн тохирох тухай хэлэхэд залуу гэнэтийн саналаас татгалзаж чадалгүй зөвшөөрсөн байна.








Баатар Цэнд
2015/08/27 at 16:41
Ямарч бодит зүйл алга худлаа
Зочин
2015/08/28 at 11:54
chi bvv shaagtun
gichiihen
2015/08/28 at 15:17
ontsgoi goid zuil alga
ZAKA
2015/08/30 at 16:18
bolowson baihad ydag bnaa !
fox
2015/11/14 at 14:42
Сэтгэгдэл *Час хийсэн мэдээлэл алга хха
giichin
2015/11/14 at 17:36
Сэтгэгдэл *zl10
Зочин
2015/11/14 at 21:33
Нээх онцийн юм алгөө
avv
2015/11/15 at 01:18
Xxa yu biche ve
Зочин *
2015/11/15 at 12:22
Ontsgoi ym alga surtei ymaa