Хэрэгтэй арга – Хэрхэн хатуу махыг зөөлөн болгох вэ?

0

Шинэхэн махаар шүүслэг стейк хийж чаддаг байх хэрэгтэй! Гэвч хатуу мах худалдаад авчихсан бол махаа “резинэн ул” шиг болгохгүйн тулд хоолны зарим нэг арга залийг ашиглах шаардлага гарна.

Маш олон арга бий. Жишээ нь, масаи овгийнхон үхрийн махаа шоргоолжны үүрэн дээр тавьдаг – шоргоолжны хүчил зүсэм махыг маш сайн зөөлрүүлдэг… Гэхдээ орчин үеийн эзэгтэй нарт энэ арга тохиромжгүй шүү дээ. За тоглоом шоглоомоо дараа больё. Үнэн хэрэгтээ махыг зөөлөн болгох үнэхээр амархан! Үүний тулд танд жирийн хоолны давс хэрэгтэй.

Рестораны махнаас ч илүү амттай болно!

Махыг хэрхэн зөөлрүүлэх вэ?

Энэ аргын үр дүнг харуулах зорилгоор мэргэжлийн тогооч Jack Skalfani зүсэм хатуу мах худалдаж авчээ. Тогооч энэ махыг филе миньон (filet mignon) шиг зөөлөн болно гэдэгт итгэлтэй байгаа. Филе миньон – энэ бол төсөөлж болох хамгийн зөөлөн мах юм.

Махаа хуурай, цэвэрхэн листэн дээр тавина.

Хэрэгтэй арга - Хэрхэн хатуу махыг зөөлөн болгох вэ? 2

Махаа бүхэлд нь далайн эсвэл том ширхэгтэй давсаар бүрнэ. Одоо түр цааш тавиарай. Тогооч махныхаа 2,5 сантиметр бүрд 1 цагийг зарцуулахыг зөвлөж байна. Өөрөөр хэлбэл хэрэв таны авсан зүсэм мах 7,5 сантиметр зузаантай бол махаа 3 цаг амраана гэсэн үг. Одоо тэвчээртэй хүлээх л үлдлээ.

Хэрэгтэй арга - Хэрхэн хатуу махыг зөөлөн болгох вэ? 3

Давс нь махны илүүдэл чийгийг өөртөө татаж уян хатан мөн зөөлөн болгоно.

Хэрэгтэй арга - Хэрхэн хатуу махыг зөөлөн болгох вэ? 4

Одоо махныхаа давсыг угаах цаг боллоо. Зүсэм махныхаа давсыг бүрэн арилтал урсгал усан доор барина.

Хэрэгтэй арга - Хэрхэн хатуу махыг зөөлөн болгох вэ? 5

Нотолгоо хэрэгтэй юу? Jack давсалсан махныхаа хажууд яг нэг худалдаачнаас авсан зүсэм махаа барьж байна. Арай бараан, сүвэрхэг баруун талын зүсэм мах хажуу талынхаа тод, хатуу махнаас мэдэгдэхүйц ялгаатай харагдаж байна.

Хэрэгтэй арга - Хэрхэн хатуу махыг зөөлөн болгох вэ? 6

Махаа болгох цаг ирлээ. Таны ямар сүмс хэрэглэх нь мөн хэрхэн амтлах нь огт хамаагүй. Эцэст нь амттай, шүүслэг, зөөлөн мах болох болно.

Хэрэгтэй арга - Хэрхэн хатуу махыг зөөлөн болгох вэ? 7

Зарим мах гайхалтай харагдаж байсан ч шарсны дараа амт, үзэмж нь онцгүй болох тохиолдол бий. Ийм зүйл болгохгүйн тулд махаа сайтар давслаад дараа нь угаагаарай.

Энэ аргыг дотны хүмүүстэйгээ хуваалцаарай! Ийм лайфхак танд заавал хэрэг болно!

28
ГайхмаарГайхмаар
10
ГоёГоё
10
БахархмаарБахархмаар
9
ХарамсалтайХарамсалтай
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
БурууБуруу
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Purevrentsen Purevdorj

    Purevrentsen Purevdorj

    2016/12/25 at 14:33

    Алтан Нар Мөнгөн Сар

  2. Uugaa Lkha

    Uugaa Lkha

    2016/12/25 at 14:36

    Баярлалаа. Амжилт

  3. Baagii Battulga

    Baagii Battulga

    2016/12/26 at 00:51

    Dashbal Tsatsraltuya Daynaa Dayandorj

  4. үнги

    2017/08/12 at 16:23

    medeelel tabij bgaa bol uhsenee hiij tugjij bdag yum

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *