
Амьдрал – хэзээ юу болохыг хэн ч таашгүй: улаан дарс цамц дээрээ асгана эсвэл товч нь салаад уначихна, гутал барина.
Энэ мэт таагүй зүйлээс болж дуртай хувцаснаасаа салах хүсэл хэнд ч байхгүй. Тэгэхээр та бүхэнд дараах аргуудыг туршаад үзэхийг зөвлөж байна.
1. Нимбэгийн шүүс болон хүнсний содоор суганы хар толбыг арилгаж болно.
2. Өмсөх дуртай ноосон цамцаа шинэ мэт харагдуулахыг хүсч байвал 3-4 цаг хөргөгчид хийгээрэй.
3. Хувцасны цахилгаанжилтыг арилгахын тулд хуурай салфетканы буруу талаар зүлгэж арчаарай.
4. Хувцасны жижиг үрчгэрийг үсний индүүгээр индүүдэж болно.
5. Тональ кремийн толбыг сахлын хөөсөөр арилгаж болно.
6. Багадсан гутлыг сунгах арга: усаар дүүргэсэн гялгар уутыг гутландаа хийж хөлдөөгчид хөлдөөнө.
7. Улаан дарсны толбыг арилгахын тулд дээрээс нь бага зэргийн цагаан дарс асгаад сод цацна. 2-3 цаг байлгасны дараа угааж цэвэрлэнэ.
8. Гутлын хэвийг алдагдуулахгүйн тулд дотор нь сэтгүүл хуйлж хийгээрэй.
9. Шинэ гутал холгохоос өмнө хөлийнхөө өсгийнд хатуу дезодорант түрхээрэй.
10. Арьсан хүрмийг зөөлөн болгохын тулд бага зэрэг чийглээрэй – зөөлөн бороонд алхаж болно.
11. Үсний лакаар улаан өнгийн уруулын будагны толбыг арилгана.
12. Ээмэгнийхээ түгжээг алга болгосон бол харандааны арын баллуураар шинийг хийж болно.
13. Шинэ гутал холгохоос урьдчилан сэргийлэх: ноосон оймс өмсөөд хэдэн минут үсний сэнс үлээлгээрэй. Хэд хэдэн удаа давтаж болно.
14. Нүдний шилний жижиг эргийг тогтоохын тулд өнгөгүй хумсны лак түрхээрэй.
15. Илгэн гутлын толбо арилгахдаа баллуур ашиглаарай.
16. Хувцасны бөөсийг сахлын хутгаар цэвэрлэж болно.
17. Хувцасны цахилгаан гацаад явахгүй байвал өнгөгүй уруулын будаг эсвэл зүгээр балын харандаа ашиглаарай. Уруулын будгаар эсвэл харандаагаар цахилгаанаа будаарай.
18. Багахан саванд угаалгын бодис болон сод холиод кэтний цагаан улыг шинэ мэт болгоно. Хаях гэж байгаа муу шүдний сойзоор сайтар үрж цэвэрлээрэй.
19. Урт түрийтэй гутланд жийнсэн өмдөө багтаахад маш амархан.
20. Хар жинсэн өмд өнгөө амархан алдаж цайрах гээд байдаг: угаах тоолондоо тал аяга ариутгасан уксус хийж угааж байгаарай.








Ц. Н. Пунсаа
2016/10/12 at 11:30
Ss
о юунцэцэг
2016/10/12 at 12:57
САйхан зевелгее байнаа баярлалаа
Зочин
2016/10/13 at 19:55
Xeregtei ym bn xeregjuulne bayrlalaa
Зочин
2016/10/15 at 16:06
Est vnen medeelel bna
Зочин
2016/11/02 at 11:44
Unher gaihaltai medeelel bna