Хүүхдийнхээ сурлагыг дээшлүүлэхийн тулд багшаас асуух ёстой 8 асуулт

1

Эцэг эхийн хурал – сургалтын чухал хэсэг. Хүүхдийнхээ сурлагын явцыг багшаас асууж, хүмүүжлийн талаар зөвлөгөө авах боломж юм. Гэхдээ багштай илүү үр дүнтэй харилцаа тогтоохын тулд зөв асуулт тавьж сурах хэрэгтэй.

Эцэг эхийн хурлын үеэр багшид тавих дараах асуултуудыг бэлдлээ. Эдгээр асуулт нь нэг талаас багштай зөв харилцаа тогтооно, нөгөө талаас хүүхдийнхээ хүмүүжилд хэрхэн анхаарах талаар танд мэдээлэл өгөх болно.

Хүүхдийнхээ сурлагыг дээшлүүлэхийн тулд багшаас асуух ёстой 8 асуулт 1

Эцэг эхийн хурлыг ашиглан багш болон бусад сурагчдын эцэг эхтэй утасны дугаараа солилцоорой. Шинэ мэдээллээс хоцрохгүй бөгөөд сургалтын явцыг хянах боломжтой болно.

Хүүхдийнхээ сурлагыг дээшлүүлэхийн тулд багшаас асуух ёстой 8 асуулт 2

Багштай хүүхдийнхээ тухай ярихад багшид хэзээ боломжтойг дандаа асууж байгаарай. Багш тайван нөхцөлд илүү их цаг гаргаж чадах тэр цагаа хэлэх тул та илүү ихийг олж мэдэх боломжтой.

Хүүхдийнхээ сурлагыг дээшлүүлэхийн тулд багшаас асуух ёстой 8 асуулт 3

Багштай уулзаж байхдаа хүүхдийнхээ сул талыг олж мэдэхээс гадна сайн талыг нь мэдэх хэрэгтэй. Сайн талыг нь цаашид хөгжүүлэхэд танд болон хүүхдэд тань хэрэг болно.

Хүүхдийнхээ сурлагыг дээшлүүлэхийн тулд багшаас асуух ёстой 8 асуулт 4

Хүүхэд сургуулиас зөвхөн оюун ухааны хүмүүжил авахгүй, сэтгэл зүйн хүмүүжил бас авдаг. Хүмүүжлийн үйл явц нь шат дараалсан байх бөгөөд таны хүүхэд зөв явж байгаа эсэхийг та багшаас асууж байх хэрэгтэй. Цаашид юун дээр анхаарах вэ гэдгийг бас лавлахаа мартаж болохгүй.

Хүүхдийнхээ сурлагыг дээшлүүлэхийн тулд багшаас асуух ёстой 8 асуулт 5

Аливааг хөгжүүлэх (сурлага, сэтгэл зүй болон өөр бусад талыг) ажлыг зөвхөн сургууль дангаар хариуцахгүй. Зохих үр дүнд хүрэхийн тулд гэрийнхний зүгээс юу хийх ёстойг багшаас асууж мэдвэл зохилтой.

Хүүхдийнхээ сурлагыг дээшлүүлэхийн тулд багшаас асуух ёстой 8 асуулт 6

Хүүхэд өдрийн ихэнх цагийг багшийн хараан дор сургуульдаа өнгөрөөдөг. Хүүхэд хичээлдээ амжилт гаргаж байгаа ч сахилгагүй байна, эсвэл эсрэгээрээ байх нь бий. Тийм учраас зорилгыг эрэмбэлэх хэрэгтэй бөгөөд багш танд туслах болно.

Хүүхдийнхээ сурлагыг дээшлүүлэхийн тулд багшаас асуух ёстой 8 асуулт 7

Сургалтын үр дүнг үнэлэх маш олон арга бий: тест, шалгалт … Аль арга нь гэртээ ашиглавал илүү тохиромжтойг багшаас асуугаарай.

Хүүхдийнхээ сурлагыг дээшлүүлэхийн тулд багшаас асуух ёстой 8 асуулт 8

Хүүхдийнхээ сурлагын талаар мэдээлэл авахаар эцэг эхчүүд хуралд ирдэг. Хэрвээ та багшаас таны хүүхэд байсан бол гэсэн асуулт тавьбал маш сонирхолтой, магадгүй этгээд хариулт сонсож мэдэх юм. Багшийн өгсөн мэдээлэл танд хэрэг болно гэдэгтээ итгэлтэй байгаарай.

4
БахархмаарБахархмаар
0
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Зочин

    2016/10/13 at 14:43

    Manai bagshnar nomondeerees ym bichuulhees tsaashgui. Naad zah ni english heltei, wikipedia uhdag bagshnar baih heregteil dee

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *