Хувцас худалдаж авахдаа эдгээр 4 алдааг гаргахаас зайлсхийж чадвал та сэтгэл хангалуун байх болно

6

Та хувцас авахдаа томдуулж, жижигдүүлж байсан уу? Нэг бус удаа гэдэг нь ойлгомжтой бөгөөд интернет худалдан авалт хийхэд энэ нь бүр ч их тохиолдоно. Мөн таарсан хэмжээтэй хувцас угаасны дараа таарахаа болох тохиолдол ч их. Хэрвээ та хэдхэн дүрмийг ягштал баримталж чадвал өөртөө сайхан таарсан цамц, жинс авахад ядах юмгүй билээ.

Энэ удаа өөрийнхөө хэмжээг зөв авах, хэмжээгээ тааруулах, худалдан авах үед юунд анхаарах зэргийн тухай танилцуулах болно.

1. Хэмжээ буруу авдаг

  1. Ташааны тойрог. Энэ хэмжээсийг авахдаа толины өмнө хажуулдаж зогсож байгаад авна. Учир нь хэмжээс бүхий тууз нь ташааны хамгийн өргөн хэсгийн хэмжээг авах учир яг зөв газраар хэмжиж байгаа эсэхийг хянахад толь туслах билээ.
  2. Бүсэлхийн тойрог. Энэ хэмжээсийг авахдаа бүсэлхийн хамгийн нарийн хэсгээр авах боловч хэмжих тууз биед их наалдсан байж болохгүй.
  3. Цээжний тойрог. Хөх болон далны хамгийн их төвийсөн хэсгээр дайруулж хэмжээгээ авах ба нурууны хэсэг нь цээжний хэсгээс өндөр байх ёстой.
  4. Хүзүүний тойрог. (ихэнхдээ эрэгтэй цамцны хүзүүний хэмжээ авахад хэрэглэнэ) Хүзүүний 7-р үеийг дайруулан байхаар туузаа байрлуулах ба урд талдаа төвөнхийн доогуурх хонхорхойн дээд хэсгээр дайруулах хэрэгтэй.

Хэмжээгээ авсны дараа доорх хүснэгттэй харьцуулж таарах хэмжээг сонгох билээ.

  • RU — оросын хэмжээ
  • INT — олон улсын хэмжээ
  • EU — европын хэмжээ
  • US — америкийн хэмжээ

 

2. Үйлдвэрлэгчийн санамжийг анхаардаггүй

Интернетээр хувцас захиалахдаа хэмжээний стандарт нь үйлдвэрлэгч болгонд өөр байж болно гэдгийг бодолцох хэрэгтэй. Бараг сайт болгонд энэ талаар хүснэгт байх бөгөөд үүнд тухайн хэмжээнд тохирох тэмдэглэгээ болон бусад зүйлүүд нь таныг сонголтоо хийхэд тань тусална.

 

3. Сонголт хийхдээ хувцасны материалын онцлогийг бодолцдоггүй

Угаасны дараа хувцас тань сунаж, агшсан байлгахгүйн тулд худалдан авахаасаа өмнө тухайн хувцсыг хийсэн материалыг анхаарах хэрэгтэй. Хөвөн болон ноосон эдлэл угаасны дараа агшдаг бол нэхмэл болон синтетик утас бүхий материал эсрэгээрээ сунадаг билээ. Мөн үйлдвэрлэгчийн гаргасан угаах, ашиглах зааврыг яг таг мөрдөх хэрэгтэй ба энэ нь барааны шошго дээр байна.

 

Ямар материал бүхий хувцсыг нэг размер томдуулж авах вэ?

  • Ноосоор хийсэн төрөл бүрийн цамц. Нэгдүгээрт бие барьсан хувцас нь сул хувцсыг бодвол хүнийг дулаацуулахгүй. Хоёрдугаарт ноосон эдлэл нь угаасны дараа агшиж жижиг болох магадлал өндөртэй. Нэмээд хэлэхэд ноосон эдлэлийг агшаахгүйн тулд хуурай даавуун дээр хэвтээгээр нь дэлгэж тавьж хатаана.
  • Футболк, майк, дотуур хувцас болон бусад хөвөн даавуун хувцас. Хөвөн даавуун материал нь угаасны дараа ихээхэн агшдаг учир яг өөрийнхөө хэмжээнд тааруулж авч болохгүй юм. Гэхдээ бүтцэд нь эластан бий бол өөрийнхөө хэмжээнд тааруулж авч болно.
  • Захтай янз бүрийн цамц. Ийм цамц худалдаж авахдаа зах нь танд хэр таарч байгааг анхаараарай. Хэрвээ хүзүү, хувцасны зах хоёрын завсар сул зай байхгүй бол илүү том размер сонирхсон нь дээр. Учир нь угаасны дараа зах нь таны хоолойг боох болно.

 

Ямар хувцсыг нэг размер бага авах вэ?

  • Нэхмэл эдлэл. Ямар материалаар утсыг нь хийснээс үл хамааран нэхмэл эдлэл нь заавал сунадаг. Тиймээс нэхмэл эдлэлийг хагас юм уу бүтэн размер багаар худалдаж авах нь зөв бөгөөд ингээгүй нөхцөлд ханцуй тань хамаагүй урт болох болно.
  • Жинс. Хэдийгээр жинсийг хөвөн даавуун материалаар хийдэг боловч хийцийн онцлогоос шалтгаалан деним нь эхний угаалтын дараа сунадаг байна. Тусгай уян материал орсон бүтэцтэй жинс нь ингэдэггүй билээ.
  • Полиэстер орсон хувцас. Синтетик материал бүхий хувцас нь сунах шинж чанартай байдаг ба ялангуяа хувцасны доод хэсэг, ханцуй, зах хэсгээр их сунана. Арай бага размерын хэмжээтэй хувцас авснаар энэ бэрхшээлээс салж болох юм.

 

4. Гутлын хэмжээ буруу авдаг

Хэрвээ та интернетээр гутал захиалах гэж байгаа бол хөлийн хэмжээгээ хамгийн урт хэсгээр нь тааруулж авах хэрэгтэй. Хоёр хөлийн хэмжээг заавал авах хэрэгтэй ба учир нь ихэнх хүний хоёр хөлний хэмжээ ялгаатай байдаг байна. Аль том хөлийн хэмжээгээр гутал авна.

Гутал сонгохдоо анхаарах бас нэг зүйл бол хөлийн өргөн юм. Өргөнийг тодорхойлохын тулд хөлийн хамгийн өргөн хэсгийг сонгож хэмжинэ. Мөн л Оросын, Европын, Америкийн гэсэн хэмжээтэй. Америкийн хувьд N — хэвийн өргөн, M — дунд зэргийн өргөн, W — өргөн гэсэн утгатай.

 

Танд хувцасны хэмжээ сонгоход ямар нэг бэрхшээл гардаг уу?

100
ГоёГоё
27
БахархмаарБахархмаар
15
Ха ХаХа Ха
13
ГайхмаарГайхмаар
12
ТэнэглэлТэнэглэл
8
БурууБуруу
6
ХарамсалтайХарамсалтай
5
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Nandia Nandia Nandia Nandia

    Nandia Nandia Nandia Nandia

    2018/05/08 at 15:12

  2. Norjmaa Davaadorj

    Norjmaa Davaadorj

    2018/05/10 at 17:41

    S

  3. .

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *