Өөртөө төгс тохирох үнэртэй ус сонгоход туслах 14 арга

4

Түрхсэн эзнээ 100% илэрхийлэх тийм үнэр сонгох – маш нямбай ажлын нэг. Харамсалтай нь өөрийнхөө үнэртэй усыг олохын өмнө хэдэн арван үнэртэй ус түрхэж үзэх хэрэгтэй болдог. Гэхдээ зарим нэг зөвлөмжийг дагаж чадвал энэ эрэл хайгуулын хугацааг багасгах бүрэн боломжтой. Энэ удаад та бүхэндээ уг аргыг танилцуулахаар бэлдлээ.

Үнэртний дэлгүүрт ямар нэгэн ойлголт, баримжаатай байхад туслах заваарчилгааг танд танилцуулж байна. Та өөрийн хайж байгаа үнэрээ олж чадна гэж найдаж байна. Дээрээс нь бонус таныг хүлээж байна: үнэртэй усны үнэрийг удаан хадгалах аргыг танд танилцуулах болно.

Үнэр сонгохын өмнө ямар бэлтгэлтэй байх вэ?

Гайхалтай санагдаж болох хэдий ч дэлгүүр явж мөрөөдлийн үнэртэй усаа авахаасаа өмнө гэртээ бэлдэх хэрэгтэй. Мэдээж та өөрийгөө ямар үнэртэнд дуртайг мэдэж байгаа: цитрусын төрлийн, жимсгэнийн, задийн гэх мэт…

  • Зар сурталчилгаагаар таны толгойд суусан элдэв ойлголт, бодлыг авч хая. Юуны түрүүнд та үнэр сонгож байгаа болохоос биш гоёмсог хайрцаг, сав худалдаж авах гээгүй. “Яг тэр” үнэр уйтгартай, муухан шиг савлагаатай ч байж болно.
  • Ганцаараа дэлгүүрт ирээрэй: яарах хэрэггүй болно бас өөрт илүү ойр дотно үнэртэх тэр үнэртэй усаа сонгож авч чадна.
  • Яарч сандарсан эсвэл хүнд өдрийн дараа үнэртэй ус сонгохоор дэлгүүр орох огт хэрэггүй. Сэтгэл санаа өөдрөг, хөнгөн шингэн байхдаа дэлгүүр хэсээрэй.
  • Хэрвээ та 3-4 үнэр үнэртэж үзээд хүссэнээ сонгож чадаагүй бол энэ удаад эрэл хайгуулаа зогсоосон нь дээр. Дараа өөр өдөр ирээрэй, таны хамар үнэртээд ядарсан, дараагийн үнэрийг ялгах чадваргүй болсон байгаа.

 

Дэлгүүрт үнэрийг хэрхэн зөв үнэртэх вэ?

  • Үл мэдэх үнэр туршиж үзэх гэж байна уу – тэгвэл цаасан дээр туршиж үзээрэй. Үнэрийг үнэртэй усны тагнаас эсвэл агаарт шүршиж үзэх нь утгагүй.
  • Үнэртэй ус таалагдсан уу? Сайн байна, одоо гарынхаа шуунд түрхээд хэсэг хүлээ. Үнэр аажим нээгдэнэ, “хүйтэн” арьсан дээр “халуун”-аас илүү удаан явагдана.

Яагаад шуу гэж? Тэнд судас цохилно, тэгэхээр үнэр илүү хурдан нээгдэнэ, тэгээд ч хамраас зайтай учраас хурдан дасахгүй аажим “үнэртэж” эхэлдэг байна.

  • Үнэртэй усны дэлгүүрт түгээмэл харагдах кофены үр үнэртэй ус сонгоход танд ямар ч дэмжлэг болохгүй. Харин хүйтэн ус ууж цэвэр агаараар амьсгалаад дэлгүүрт ороорой.
  • Үнэртэйгээ хэсэг зугаалсны дараа одоо сонголтоо хэрхэн хийхээ шийдэж болно. Таагүй мэдрэмж төрүүлээгүй, толгой эргүүлээгүй хамгийн гол нь танд өөрт тань таалагдах тэр үнэрийг сонгоно.

 

Үнэртэй усны үнэрийг удаан хадгалахын тулд яах вэ?

Үнэртэй усны үнэр хэр удаан хадгалагдах нь үнэрийн концентрациас шалтгаалдаг талтай. Өндөр байх тусам удаан хадгалагдана гэж үздэг.

  • Eau Frache: концентрац нь — 1–3 %, хадгалагдах — 2 цагаас багагүй;
  • Eau de Cologne: концентрац нь — 2–4 %, хадгалагдах—  2 цаг хүртэл;
  • Eau de Toilette: концентрац — 5–15 %, хадгалагдах—  4 цаг хүртэл;
  • Eau de Parfum: концентрац — 15–20 %, хадгалагдах— 5–6 цаг хүртэл;
  • Parfum: концентрац — 20–30 %, хадгалагдах— 10 цаг хүртэл.

Үнэртэй усны үнэр зөвхөн концентрацаас шалтгаалаад зогсохгүй нотноос ч шалтгаална. Үнэр ихэвчлэн 3 хэсгээс бүрддэг.

Дээд нот – үнэртэй танилцахад мэдрэх анхны мэдрэмж. Энэ бол цитрусын, шинэхэн нот байна. Энэ нот ихэвчлэн нэг цагаас илүү хадгалагдахгүй.

Зүрхний нот – үнэрийг нээж өгнө. Эндээс жимсгэнэ, усны, цэцгийн нотыг мэдэрнэ.

Үндсэн нот – үнэрийг удаан хадгалагдах эсэх нь шалтгаална. Модны, амбровын нот зэрэг багтана.

Цитрус болон илүү сэнгэнэсэн үнэрт ихэвчлэн хөнгөн суурьтай нотыг сонгодог. Тийм учраас таны сонгосон үнэр илүү сэнгэнэсэн байх тусам үнэртэх хугацаа нь бага байна гэж ойлгоорой.

 

Үнэртэй усыг хэрхэн зөв түрхэх вэ?

  • Үнэр доороос дээш ууршдаг. Тиймээс тохойны дотор нугалам, өвдөгний нугалам, хөлийн ул орчмоор түрхвэл зохилтой. Хэрвээ та хүзүүндээ шүршиж заншсан бол артер орчмоор цацахыг хичээгээрэй.
  • Үнэрийг удаан хадгалж үлдэхийн тулд түрхэхээсээ өмнө арьсаа чийгшүүлээрэй. Нэг фирмийн адил үнэртэй чийгшүүлэгч тос илүү тохиромжтой эсвэл гаж үнэргүй дурын чийгшүүлэгч тос ч түрхэж болно.
  • Хэрвээ та шуундаа үнэртэй усаа түрхдэг бол хооронд нь үрэх огт хэрэггүй шүү. “Нот эвдэгдэх” бус харин яагаад гэвэл арьсны хэм нэмэгдэж үнэр хурдан ууршиж арилна.
  • Хамгийн гол нь: түрхсэн үнэртэй усны хэмжээ үнэртэх хугацаанд огт нөлөөлөхгүйг анхаар, харин ч эргэн тойрон байгаа хүмүүсийг үргээж орхино.

Та үнэртэй усаа хэрхэн сонгож авдаг вэ? Танд хамгаас илүү ямар үнэр илүү таалагддаг вэ?

36
ГайхмаарГайхмаар
18
ГоёГоё
10
ТэнэглэлТэнэглэл
8
БахархмаарБахархмаар
8
ХөөрхөнХөөрхөн
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
Ха ХаХа Ха
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *