Гэрийн эзэгтэйгээс загвар өмсөгч хүртэл: амьдрал 50 наснаас хойш эхэлдэг гэдгийг өөрийн биеэр батлан харуулж буй Кэролайн Лабушер эмэгтэйн түүх

0

Зарим нэг хүмүүс дараах зүйлд маш итгэлтэй байдаг: буурал үсээ нуухгүй явахын тулд маш их эр зориг, өөртөө итгэлтэй байх ёстой гэнэ. Гэхдээ буурал үс гэдэг бол өөрийн чимэг гэдгийг хүлээн зөвшөөрсөн олон эмэгтэйчүүд байдгийг бид бас мэднэ. Өнөөдрийн нийтлэлийн эзэн ч үүнийг өөрийн биеэр баталж чаджээ.

Кэролайн Лабушер аз жаргалыг бүрэн мэдэрдэггүй байжээ

Кэролайн Лабушер Лондонд төрсөн. Эцэг нь түүнийг бага байхад нь орхин явжээ. Эргэн тойрных нь хүмүүс охиныг өөртөө хэтэрхий итгэлгүй гэдэг байв. Тэрээр 2 хүүхдийн ээж болоод 30 нас хүртлээ өөрийгөө үзэсгэлэнтэй гэдгээ ойлгоогүй явсан гэдэг. Эмэгтэй маань хөгшрөлтийн шинж тэмдэгтэй тэмцэж байна гээд бууралтаж эхэлсэн үсээ будна.

Лабушер нэгэн ярилцлагаараа ийн ярьжээ: “Би ер нь толинд тэр болгон өөрийгөө хардаггүй байсан. Өөрийгөө царайлаг гэж боддоггүй, би хуримынхаа өдөр ч өөрийгөө толинд хараагүй. Залуу байхад хэн нэгэн миний гэрэл зургийг дарж байвал би буруу харчихдаг байлаа. Одоогийнх шигээ гоо үзэсгэлэнг мэдэрч чадаагүй байсан хэрэг” гэжээ.

Түүний амьдралын төлөвлөгөө нэгэн хэвийн байв. Ярилцлагын үеэр: “Надад сургууль огт таалагддаггүй байсан, тэгээд 16 настайдаа сургуулиа орхисон л доо. Би Le Cordon Bleu сургуульд хоолны бас оёдлын дамжаанд явсан. Надад ажил мэргэжлийн хувьд ямар ч төлөвлөгөө байгаагүй, би зүгээр л аялж, нөхөрт гарч гэр бүлтэй болохыг хүсэж байсан юм” гэжээ.

 

Нэгэн санамсаргүй явдал эмэгтэйн амьдралыг орвонгоор нь эргүүлжээ

Өөртөө итгэх итгэл, найдвар гэх зүйлийг насаараа мэдрэхгүй өнгөрөх байх гэж бодож байтал эмэгтэй нэг л өдөр өөрийгөө өөр өнцгөөс харах боломж олдсон байна.

2017 оны 10 дугаар сард загвар өмсөгчөөр ажилладаг түүний охин Амелия босс нь буурал үстэй загвар өмсөгч хайж байгаа тухай ярьжээ. “Би загвар өмсөгч байгаагүй, гэхдээ би буурал байсан юм” гэж Лабушер дурсан ярьсан юм.

Энэ азтай тохиолдлоос хойш олон жилийн дараа Лабушерийн гэрэл зургийг Британийн Vogue сэтгүүл хэвлэн нийтэлсэн байна.

 

Буурал үс нь түүний чамин гоёл болон хувирчээ

Лабушер 40 настай байхдаа өөрийнхөө гадаад төрхийг байдаг л нэг төрх гэж үзэн хөгшрөлтийн шинж тэмдэгтэйгээ тэмцэх гэж оролддог байв. Буурал үсээ будна, сурталчилгаанд хууртан насны өөрчлөлттэй тэмцэх элдэв янзын гоо сайхны бүтээгдэхүүн түрхэнэ, нүүрээ янз бүрээр арчилж үзнэ, ботокс, филлер ч шахуулж байсан удаатай.

2017 онд загвар өмсөгч болох боломжийг гартаа атгаад л Кэролайн өөрийгөө байгаагаар нь хүлээн авахаар шийджээ. “Би хөгшин харагдахыг үнэхээр хүсэхгүй явжээ. Гэхдээ одоо 20-30 жилийн өмнөхөөс илүү өөртөө хамаагүй итгэлтэй бас зоригтой хүн болсон байна. Би элдэв арга хэмжээнд ганцаараа явдаг бөгөөд бүгдэд “тийм ээ” гэж хариулдаг болсон” хэмээн ярьсан удаатай.

Мөн “Эрчүүд өөрөөсөө илүү залуу эмэгтэй сонирхсон хэвээр л байна. Би анхаарал татдаг, хэдий ихэнх нь эерэг хандлагатай байдаг ч гэлээ намайг битгий хөгшин гэж байгаарай” гэж ярьжээ. Бас нэгэн ярилцлагын үеэр Лабушер өөрийнхөө гоо сайхныг тодорхойлсон юм: “Би нас ахиад илүү дээр харагдах болсон байх гэж боддог. Ямар нэгэн шалтгаанаар буурал үс надад итгэл найдвар өгчээ”.

 

Лабушер одоо олон эмэгтэйчүүдэд үр дүнтэй зөвлөгөө өгч амьдралын амтыг мэдэрч байна

Лабушер сошиал сүлжээндээ өөрийн намтрыг ийн бичжээ: “Би өөрийнхөө жинхэнэ төрхийг харуулахаас байнга айж явжээ. Залуудаа хийж чадаагүйгээ 58 насандаа хийж чадлаа”. Тэр буурал үсээрээ бахархдаг бөгөөд гадаад төрхөөрөө бусдыг алмайруулсаар л байна. Тийм ч учраас алдартай сэтгүүлүүд өөрийн нүүр хуудсыг түүний гэрэл зургаар чимэх болсон.

Тэрээр нөхрийн хамт амаргүй амьдралыг туулсан ба одоо тэд Дубайд амьдардаг, амьдралын аз жаргалыг мэдэрч байна. Загвар өмсөгч эмэгтэй яг одоогийн цаг хугацаагаар л амьдардаг, ирээдүйн том төлөвлөгөө тавихгүй явна.

Лабушер өөрийн арьсны онцлогийг сайн ойлгосон мэргэжлийн гоо сайханчаа олоод ретинол агуулсан гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэж байхыг онцгойлон  зөвлөжээ. Гоёлын будаг байнга түрхэхээс татгалзах ёстой гэнэ. Өдөр тутмын нүүр будалт – залуу төрхийн заналт дaйсан. Кэролайн арьсандаа тэр болгон хүрээд байдаггүй бөгөөд сахарын агууламжтай хүнс хэрэглэхээс аль болох татгалздаг заншилтай. Үүнээс гадна амьдралын идэвхтэй хэв маягийг дагаж өөрийгөө хайрлахыг бүсгүйчүүд, эмэгтэйчүүдэд зөвлөж байна.

Танд буурал үс байдаг уу? Нас ахиж байгаагаа ойлгоход танд ямар санагддаг вэ?

6
БахархмаарБахархмаар
3
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
1
ГоёГоё
0
Ха ХаХа Ха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

сэтгэгдэл

  1. Firm Flower

    Firm Flower

    2022/11/24 at 20:35

    Аз Жаргал

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *