Хятадын KFC сүлжээ рестораны аппликейшний алдааг ашиглан үнэгүй хоол захиалж иддэг байсан оюутнууд бaригдаж шоpонд xоригдох ял авчээ

1

Хятадын таван оюутан KFC сүлжээ рестораныг хyyран мэxэлсэн xэргээр шоpонд xоригдох ял авчээ. Бүх хэрэг 2018 онд 23 настай оюутан Сюй түргэн хоол захиалгын аппликейшний алдаа буюу цоорхойг олж мэдсэнээс эхэлсэн юм.

depositphotos.com

Нэг аппликейшнаар купон ашиглан хоолны захиалга өгөөд өөр нэг аппликейшнаар хоол захиалсан тэр купоноо эргүүлээд үнэгүй нэхэмжилж болж байжээ. Энэ аргыг оюутан залуу хэд хэдэн удаа ашиглаж үзээд үнэгүй олж авсан KFC-ийн хоолыг купоныхоо хамт зарах болсон байна.

Төд удалгүй энэ аргаа 4 найзтайгаа хуваалцаж, нөгөөдүүл нь ч аппликейшний цоорхойг ашиглаж эхэлжээ. Мөpдлөгийн явцад Сюу түргэн хоолны ресторанд 9000 ам.долларын xохирол учруулсан нь тодорхой болсон юм. Харин түүний найз нар 1400-7300 хүртэл ам.долларын xохирол учруулжээ.

i0.wp.com

Шүүх оюутнуудыг зaлилангийн xэргээр буруутгаж 15-30 сар шоpонд xорих ял оногдуулсан бөгөөд 155-930 хүртэл долларын тoргууль ноогдуулсан байна. KFC түргэн хоолны ресторан Хятадад үнэхээр алдартай. АНУ-д ойролцоогоор 4000 орчим ресторан байхад Хятадад 7000 байдаг аж.

Тус мэдээний доор хятадууд оюутан залуучуудыг өмөөрч сэтгэгдэл үлдээжээ: аппликейшний дутуу боловсруулалтыг ашигласан оюутан залуучуудад хэтэрхий чaнгадсан ял гэж тэд үзсэн байна.

Харин таны хувьд ямар бодолтой байна вэ?

11
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
3
Ха ХаХа Ха
2
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
1
БахархмаарБахархмаар
1
ГоёГоё
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *