Өөрсдийн асар их эд хөрөнгийг ч умартаж, эгэл жирийн амьдралаар амьдрахыг хүсдэг 5 алдартан

0

Хичнээн баян, ямар ч алдартай байсан гэсэн эгэл амьдралаар амьдарч, бусдын нүдний өмнө ч тэр, далд ч тэр, энгийн байхыг илүүд үздэг алдартнууд олон бий. Манай сайт уншигч танд өөрсдийн асар их эд хөрөнгийг ч умартаж, эгэл амьдралыг сонгосон 5 алдартныг танилцуулж байна.

1. Bill Gates

© Mike Galos / Facebook

Дэлхийн хамгийн баян хүмүүсийн нэг болох тэрээр хэрхэн энгийн байхыг хамгаас сайн мэддэг нэгэн. Иймдээ ч түүний бургер авахаар дугаарлаж байгаа зураг үе үе цахим орчинд шуугиан дэгдээдэг. Microsoft компанийн үүсгэн байгуулагч тэрээр үүгээр ч үл барам орой бүр аяга тавгаа угааж энгийн амьдардаг тухайгаа дурссан байдаг билээ.

 

2. Sarah Michelle Gellar

© GONZALO/Bauergriffin.com/East News, © sarahmgellar / Instagram

“Buffy the Vampire Slayer” киноны од бүсгүйн нийт хөрөнгө $30 сая боловч тэрээр мөнгөний үнэ цэнийг ойлгодог, бүр дэлгүүр хэсэхдээ бараан дээр үнэ тохирч авахыг эрмэлздэг гэнэ. Тэрбээр, “Хямдралтай бараанууд муу гэсэн үг биш. Хямдралын эрх байвал би алдалгүй авахыг хичээдэг” хэмээж байв.

 

3. Mariska Hargitay

© therealmariskahargitay / Instagram, © Law & Order / NBCUniversal

Law & Order цувралаараа алдар нэрийн оргилд хүрсэн жүжигчин бүсгүй уг кинонд тоглохоосоо өмнө санхүүгийн хүндрэлтэй байдалд амьдардаг байсан аж. Тэрбээр, “Зээлийн карт өрөөр дүүрэн л байдаг байсан. Жүжигчин байна гэдэг мөнгө их олно, тэр хэмжээгээрээ гарна л гэсэн үг. Иймээс л би өөрийнхөө хэмжээнд тохируулж аливаа зүйлийг худалдан авдаг болсон” хэмээжээ.

 

4. Hilary Swank

© hilaryswank / Instagram © hilaryswank / Instagram

“Million Dollar Baby” киноны жүжигчин Hilary Swank бол Холливудын жүжигчдийн дунд таагүй амьдралаас элбэг хангалуун амьдралд хүрч чадсан гайхалтай түүхтэй хүмүүсийн нэг билээ. Түүнийг өсвөр насны охин байхад эцэг эх нь салж, ээж нь байрны түрээсээ төлж чадахгүй байсан тул машиндаа амьдарч байсан тэрээр өдгөө Оскарын шагналыг 2 ч удаа хүртээд байгаа юм. Тэрээр өөрийнхөө эгэл амьдралын тухай, “Миний хувцасны шүүгээнд олон янзын л хувцас бий. Гэхдээ загварлаг байхын тулд заавал брендийн хувцас өмсөх ёстой гэсэн үг биш” хэмээжээ.

 

5. Хатан хаан Элизабет

© Yui Mok / Getty Images Entertainment / Getty Images

Хатан хаан Элизабет хувцсаа дахин боловсруулж өмсдөг гэх мэтчилэн арвич хямгач амьдралтай гэдгээрээ зартай. Тэрээр хямдхан халаагуур ашигладаг, цаас, тууз зэргийг дахин боловсруулж хэрэглэдэг, түүнчлэн 40 ваттаас дээш энергийн зарцуулалттай гэрлийн чийдэн ашиглахыг xориглосон байдаг. Ордны нэгэн ажилтан түүний тухай дарсан ярихдаа, “Хатан хаан мөнгөний тал дээр маш хянамгай ханддаг. Нэг зоос байсан ч ялгаагүй. Тэр нэг л гар цүнхээ 30, 40 жил барьж яваа. Цаашдаа ч түүнийгээ л хэрэглэнэ гэж бодож байна” хэмээж байжээ.

Таны хувьд хэнийх нь дадал зуршил илүү сонирхолтой санагдсан бэ? Мөнгөө хэмнэх ямар аргууд таны хувьд үр дүнтэй байж болох вэ?

5
ГоёГоё
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
БахархмаарБахархмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *