27 настай Хятад эр хүүхэд шиг төрхөөсөө болоод ажилд орж чаддаггүй гэнэ

1

Дунгуаны (Хятад) 27 настай эр хүүхэд шиг төрхөөсөө болоод ажилд тэр болгон орж чаддаггүй ажээ. 30 дөхөж байгаа эр үнэхээр хүүхэд шиг төрхтэй. Мао Шэнь өөрийн наснаасаа хавьгүй залуу харагддаг гэж хэлбэл хэтрүүлсэн хэрэг огт болохгүй. Өөрийгөө 27 настай гэж батлах энэ эр дөнгөж 10 нас хүрсэн хүү шиг харагдах ажээ.

Зарим нэг хүмүүс үүнийг бурхны хишиг гэх бол Дунгуаны оршин суугч залуу өөрөө хaраал гэвэл таарна гэжээ. Яагаад гэвэл ажилд ороход нь байнга хүндрэл учруулдаг байна. Ихэнх ажил олгогч түүнийг насанд хүрсэн гэдэгт итгэдэггүй, тэд өөрсдийгөө эрсдэлд оруулахыг хүсдэггүй: гэнэт төрийн байгууллагын шалгалт орж ирээд л хүүхдийн хөдөлмөр мөлжсөн хэрэгт унагавал яана?

odditycentral.com

Өнгөрсөн долоо хоногт Мао Шэнь Хятадад шуугиан тарьжээ – Дунгуаны гудамжинд хийсэн түүний оролцоотой бичлэг Douyin (TikTok)-оор вирус шиг тарсан юм. Залуу бичлэгээр насаа хэлж саяхан харвасан аавыгаа асрахад шаардлагатай мөнгө олохын тулд ажил хийх гэсэн боловч олдохгүй байна гэдгээ тайлбарлан зовлонгоо дэлгэнэ. Шэнь найзтайгаа цуг орон нутгийн үйлдвэрт орохоор очиж л дээ. Тэд ажлаа хурдан олсон боловч ажил олгогч түүнийг харж байснаа ажилд авалгүй голжээ.

Шэнийн түүх Хятад даяар олон сая хүний зүрх сэтгэлийг хөдөлгөж чадсан юм. Хүүхэд царайтай залууд боломж олгоогүйд нь хүмүүс ажил олгогч нарыг буруутгажээ. Азаар интернэтээр цацагдсан бичлэгийн дараа Шэнь алдаршиж олон ажил олгогчоос ажлын санал авсан байна.

Хэдхэн хоногийн өмнө бас нэгэн бичлэг Douyin (TikTok) дээр тавигдсанаас харвал Мао ажилтай болсон бөгөөд аавыгаа эмчлүүлэх хангалттай мөнгө хуримтлуулж чадах байх гэсэн итгэл найдвартай болжээ. Энэ асуудлаа шийдээд найз бүсгүйтэй болж гэр бүл зохиох бодолтой яваагаа ч мөн нуусангүй.

Мао Шэнийн түүхийг Хятадын хэд хэдэн хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан хэдий ч чухам анагаах ухааны ямар шалтгааны улмаас 27 настай залуу хүүхэд шиг харагдаж байгааг тайлбарлаагүй байна. Бие махбодын хөгжлийг хариуцах гипофизтэй холбоотой байж болзошгүй. Том хүн хүүхдийн биедээ “гацдаг” тохиолдол гардаг, үүнийг анагаах гипофизтэй холбон тайлбарладаг юм.

2
ГоёГоё
1
БурууБуруу
1
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БахархмаарБахархмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

4 Сэтгэгдэл

  1. Maanii Maanii

    Maanii Maanii

    2022/07/31 at 12:17

    Манай Жаамаа шиг үү кк

  2. Chuluun Tumendelger

    Chuluun Tumendelger

    2022/07/31 at 12:39

    Хүүшээ ингээд өсвөр насандаа гацчихсан хэрэг үү !!! Хаха …цаана чинь хүмүүс бөөн бөөн мөнгөөр нүүр амаа татуулаад, татуулаад арай л гэж 27 той юм шиг болоод байхад даа….хаха ингээд өөрөө байгалаасаа гацчихдаг бол гоё уу хаха !!!

  3. Тамир Батсүх

    Тамир Батсүх

    2022/07/31 at 12:44

    Комедиан бол гэшш 😂

  4. Baasankhuu Lkhamsuren

    Baasankhuu Lkhamsuren

    2022/07/31 at 13:59

    Монгол авчирч хурдны морь унуулж сургая байз

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *