Япончууд яагаад үргэлж газар унтдаг вэ? Хэрэв та одооноос газар унтаж эхэлбэл таны биед ямар өөрчлөлтүүд гарах вэ?

0

Түрээсийн байранд нүүж ороод би орон дээр унтах болсон юм. Өөрөөр хэлбэл миний амьдрал дээшилж байгаа хэрэг л дээ. Би бүтэн нойртой унтах боллоо, зөөлөн орондоо шургаж унтах нь цаанаа л нэг тааламжтай. Дараа нь Япончууд газар унтдаг гэдгийг сонсоод нэг хэсэг бүр гайхсан юм. Тийм тухтай юм гэж үү? Япон соёл биднийхээс тэс өөр байдгийг тухайн үед сайн мэддэггүй байж.

© Depositphotos

Газар унтах нь Япончуудын хувьд зүгээр нэг ёс уламжлал, соёл төдий зүйл биш юм. Ухамсартайгаар хийсэн сонголт, япон хүн болгон эрүүл мэндийнхээ төлөө хийсэн сонголт. Уг дадал зуршил олон давуу талтай ажээ. Энэхүү нийтлэлээрээ дэлгэрэнгүй танилцуулъя.

 

Япон уламжлал

Япончууд өндөр насалдаг нь нууц биш. Наран мандах улсад 100-аас дээш насны 30 гаруй мянган хүн амьдарч байна. Генд хамаг учир байна гэж хэлэх нэгэн гарах л байх. Гэхдээ өндөр наслалт нь амьдралын хэв маягаас шууд шалтгаалдаг болох нь тодорхой болоод удаж байна.

Урьд нь бид Японы өндөр настан Канэ Танакэгийн тухай өгүүлж байсан удаатай. Тэрээр 119 насыг зооглосон нэгэн гайхалтай эмэгтэй билээ. Тэрээр өнгөрсөн жил бурхан болсон юм. Түүний өдөр болгон хийж дадсан зүйлүүдийн нэг бол шалан дээр унтах байв.

© Depositphotos

Орон дээр унтаж сурсан бидний хувьд хачирхалтай санагдах боловч япончуудын хувьд бол энгийн үзэгдэл төдийгүй маш олон давуу талтай ажээ. Нэгдүгээрт, нурууны эрүүл мэндэд нэн тустай. Таны нуруу удаан хугацаанд өвдөж байгаа бол тэгш гадаргуу дээр унтаж үзээрэй. Шалан дээр унтаж үзсэний анхны шөнөөс хойш та мэдэгдэхүйц нааштай өөрчлөлт гарсныг анзаарна гэдэгт би итгэлтэй байна.

Хоёрдугаарт, тэгш гадаргуу дээр унтсанаар таны нуруу зөв байрлалд байх болно. Энэ нь өдрийн турш буруу мурий байрлалд байсан нурууг тэнийлгэж өгөх тустай. Ингэснээр нуруу аажимдаа тэгширч ирэхэд нөлөөлнө.

© Depositphotos

Шалан дээр унтахад биеийн жин жигд тарах бөгөөд биеийн аль нэг хэсэгт ирэх хэт ачаалал багасна. Энэ нь цаашлаад дотоод эрхтний үйл ажиллагаанд сайнаар нөлөөлж өглөө бүрэн амарсан байдалтай сэргэг босож ирэхэд тусална. Үүнээс гадна шалан дээр унтахад бие хавагнах, бадайрах зэргээс хамгаалдаг ажээ.

 

Шалан дээр унтах нь ямар давуу талтай вэ?

Энүүхэндээ гэхэд, шалан дээр унтах нь өөр бусад талаасаа ч хэмнэлттэй. Ор бас орон дээр тавих матрас худалдаж авах шаардлагагүй. Багагүй үнэтэй тавилганууд шүү дээ. Япон уламжлал ёсоор футон дээр унтах ёстой. Энэ нь зузаан цаасан матрас гэх юм уу даа. Өглөө сэрээд хураахад төвөггүй, гэрт их зай ч эзлэхгүй.

© Wikimedia

 

Хэн шалан дээр унтаж болохгүй вэ?

Хэрвээ та нуруу, нугасны хүнд өвчтэй бол шалан дээр унтаж эхлэхээсээ өмнө эмчлэгч эмчтэйгээ зөвлөөрэй. Хатуу гадаргуу дээр унтаж болохгүй хэд хэдэн заалт байдгийг мартаж болохгүй.

© Depositphotos

Жишээ нь, харшилтай хүн газар унтаж болохгүй. Тайлбар маш энгийн: шалан дээр бүх л төрлийн бохирдол, тоос шороо хуримтлагддаг. Үүнээс болоод хүмүүс харшлах магадлал өндөр. Ханиалгана, хоолой загатнана. Энэ бүгдийг сайтар бодох хэрэгтэй. Мөн ясны өвчтэй хүмүүс газар унтахыг хориглодог заалттай. Үе мөч илүү их өвдөж болзошгүй.

Өндөр настай хүмүүс ч гэсэн газар унтахаас зайлсхийвэл зохино. Нас өндөр хүмүүсийн хөдөлгөөн хязгаарлагдмал, муудсан байдаг бөгөөд тэд шалнаас өндийж босож чадахгүй, хөл алдаж бүр унаж ч мэдэх юм.

© Depositphotos

Бас газар хамаагүй сэрүүхэн байдаг. Тиймээс газар унтах гэж байгаа бол яг хаана гудсаа дэлгэж унтахаа сайтар бодолцох хэрэгтэй. Шөнө дунд даарснаасаа болоод нойргүй хонохгүй тийм л газар сонгоорой.

Япон уламжлал аа гэж! Цаанаа учиртай, олон давуу талтай. Би хувьдаа газар унтаж байхаар шийдсэн. Эрүүл мэндэд тустай байх болно гэж найдаж байна. Танд миний санаа ямар санагдав?

31
ГоёГоё
5
ГайхмаарГайхмаар
5
Ха ХаХа Ха
4
ТэнэглэлТэнэглэл
3
ХарамсалтайХарамсалтай
3
ХөөрхөнХөөрхөн
2
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Batchimeg Luvsansharav

    Batchimeg Luvsansharav

    2023/02/01 at 20:04

    Бид нар өмнө нь орондоо банз ивээд унтдаг бсан даа

  2. Газар хөдлөлтөөс болгооомжлоод биз.

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *