Какаоны тухай сонирхолтой баримт! Яагаад какаог заавал уух ёстой вэ, ялангуяа 40-өөс дээш насныхан…

3

Та какао уудаггүй юу, дэмий дээ … яагаад гэвэл! Эрүүл мэндэд ямар ач тустай болохыг нь мэдэж авцгаая.

Эрч хүчээр сэлбэнэ бас вирус, халдвараас хамгаална.

Какао нь сэтгэл санаа сэргээж амьдралын баяр баяслыг нэмнэ.

Какаонд ой санамж сайжруулах, тархины үйл ажиллагааг дэмжих, цусан дахь холестерины хэмжээг тэнцвэржүүлэх бодис агуулагддаг.

Какао нь ашигтай микро элемент агуулдгаараа дээгүүр бичигддэг бөгөөд цинкийн агууламжаараа дээд амжилт тогтооно.

Какао-шошонд уураг (12-15%), тос, нүүрс ус (6-10%), В бүлгийн амин дэм, ширхэглэг, антиоксидантууд агуулагдана.

Саяханы нэгэн судалгаагаар какаонд кокохил гэх нэгэн холбоос байгааг тогтоожээ, энэ нь арьсны эс нөхөн төлжих, шарх эдгэрэх, үрчлээ багасахад нөлөөлнө.

Үүнээс гадна апикатехин гэх бодис агуулдаг – хавдар, чихрийн шижин, зүрхний шигдээс, цус харвалт зэрэг аюулт өвчнөөс хамгаална.

Какао нь кофе, цайг бодвол илүү их калоритой хэдий ч илүүдэл жинд хүргэхгүй болохыг америкийн эрдэмтэд баталжээ. Тэр ч бүү хэл багахан хэмжээний какао нь өлсгөлөнгийн мэдрэмж дардаг байна. Хэрвээ та турахыг хүсэж байгаа бол какао уугаарай.

Какаог үдээс өмнө хэрэглэхийг зөвлөж байна. Какаонд агуулагдах меланин гэх пигмент нь дулааны туяаг саармагжуулах буюу таны арьсыг нарны хэт туяанаас хамгаална.

Та бүхэндээ какаоны шим тэжээлийг авахаас гадна амттай ундаа уух жорыг танилцуулахаар бэлдлээ.

Какао, цинамон, хадаасан цэцэг энэ бүгд шим тэжээлтэй, микробтой тэмцэнэ, өвчнөөс урьдчилан сэргийлнэ, ялангуяа өвлийн хүйтэн улиралд. Какао нь хүчтэй атниоксидант, магни, амин дэмээр баялаг. Хэрвээ та 40-өөс дээш насных бол танд маш хэрэгтэй ундаа байх болно.

Цинамон цусны эргэлтийг идэвхжүүлнэ, үрэвслийг дарна, харин хадаасан цэцэг нь өвчин намдаах үйлчилгээтэй.

Орц:

  • 2 стакан сүү, хэрвээ бүйлсэн самрын сүү сонгосон бол бүр л шим тэжээлтэй болно
  • 1, ½ х.х нунтаг какао эсвэл шоколад
  • 1 ц.х цинамон
  • ½ ц.х нунтаг хадаасан цэцэг
  • Чимх давс
  • ½ ц.х стеви (өөрийн хүслээр)

Бэлдэх арга:

Саванд сүүгээ хийж дээрээс нь какао эсвэл шоколад, амтлагчууд, стеви болон давсаа нэмж зөөлөн гал дээр бүгд хайлтал хутгаж халаана.

Эх сурвалж

4
ГайхмаарГайхмаар
3
ХөөрхөнХөөрхөн
3
Ха ХаХа Ха
2
ХарамсалтайХарамсалтай
2
БахархмаарБахархмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГоёГоё
0
БурууБуруу
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *