Эдгээр аргуудын тусламжтайгаар 6 хоногийн дотор унжсан гэдэснээс сална

4

Гэдэс – хамгийн их асуудалтай хэсэг. Энэ хэсэгт хуримтлагдсан өөхөн давхарга амархан арилахгүй. Гэхдээ ямар нэгэн хичээл зүтгэлийн тусламжтайгаар багасгаж болдог нь сайшаалтай. Унжсан гэдэс нь муухай харагдахаас гадна эрүүл мэндэд ч муугаар нөлөөлнө.

Өөхлөлт нь чихрийн шижин, зүрхний өвчлөл зэрэгт хүргэдэг.

Хэрвээ та эртнээс гуалиг болохыг хүсэж байсан бол мөрөөдлөө биелүүлэх цаг иржээ. Гэдсээ долоо хоногийн дотор мэдэгдэхүйц багасгах боломж бий, үүний тулд хүчээ шавхаад байх ч хэрэггүй. Бидний зөвлөгөөг дагаад үз – гэдэсгүй болох баталгаа бий шүү.

Гэдэсгүй болох хоолны дэглэм

1. Давсны хэрэглээгээ эрс багасгах эсвэл бүрмөсөн татгалзах

Давс биеийн арьс сулрахад нөлөөлдөг, давс ихтэй хоол – ямар ч ашигтай зүйл байхгүй, эрүүл мэндэд хортой. Давсыг цэвэр гаралтай амтлагч ногоогоор орлуулах нь зөв.

Нарийхан гэдэс, давс хоёр зохицохгүй гэдгийг салатаа давслах гэж байхдаа санаарай. Давснаас татгалзаж чадвал хоолны өөрийн амтыг бүрэн мэдэрч чадна.

 

2. Бага нүүрс устай хоолны дэглэм

Энд ч гэсэн төвөгшөөгөөд байх зүйлгүй. Уураг, ногоо ахиухан ид, нүүрс уснаас түр зур татгалзах эсвэл  хэрэглээг нь багасга. Долоо хоногийн дараа – үр дүнг нь харна. Идэж болох хоол: өндөг, бяслаг, аарц, самар, өөхгүй мах (тугалны, адууны, цацагт хяруул, тахианы), загас, ногоо, бор будаа.

Идэж болохгүй хоол хүнс: төмс, гоймон, талх. Нэг долоо хоног л ийм дэглэм барихад таны гэдэс мэдэгдэхүйц багасна. Таны өлсгөлөнгийн мэдрэмж ч зовоохгүй, яагаад гэвэл уургаар баялаг хоол хүнс нь танд хангалттай эрч хүч өгнө.

 

3. Ямар ч сүү байхгүй

Сүүн бүтээгдэхүүнээс таны хоолны жагсаалтад бяслаг, аарц л үлдэх боломжтой. Сүүнд агуулагдах лактоз нь хоол боловсруулах үйл ажиллагааг доголдуулдаг. Хоол боловсруулах эрхтэнд муугаар нөлөөлдөг хүнсийг хассаны дараа л гэдэсгүй болох боломж нээгдэнэ.

 

4. Зөвхөн зөв жимс

Цитрусын төрлийн жимс болон жимсгэнэ идэж болно, хааяахан алим. Гэдэсгүй болохын тулд нүүрс ус, фруктозын агууламжтай хоол хүнснээс татгалзана. Тэгэхээр нэг хэсэгтээ ямар ч гадил, лийр идэж болохгүй. Жүрж, бэрсүүт жүрж, киви – сонгодог хувилбар.

 

5. Ямар ч хурц хоол байхгүй

Хурц хоол нь ходоодны шүүс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Өөрөөр хэлбэл, хоол идэх дуршил хөдөлгөнө. Тэгэхээр хоолны дэглэм баримталж байхдаа хоол амтлагчаас татгалзаарай.

 

6. Ямар ч лаазалсан хүнс байхгүй

Согтууруулах төрлийн ундаа, сахар, элдэв химийн нэмэлттэй боловсруулах хүнс – бүгд хортой тул жагсаалтаас бүгдийг хас. Гэдэс нарийхан болоход нь бүү саад бол, элдэв хортой хоол хүнсээр өөрийгөө хордуулахаа ч болих хэрэгтэй.

Транс тос зэрэг нь шууд хэвлий болон гуянд өөхөн давхарга болон хуримтлагддаг. Архи нь өөрөө калори өндөртэй, хурц хоол нь идэх дуршлыг нэмэгдүүлнэ. Сахар – ойлгомжтой хэрэг, үүнийг багахан зөгийн балаар орлуулж болох юм.

Хэрвээ энэ дэглэмийг долоо хоног баримталж чадвал үр дүн удаан хүлээлгэхгүй. Нарийхан болохын тулд өөрийгөө иймхэн дэглэмээр хязгаарлахад болохгүй зүйлгүй. Үүнээс гадна давсгүй, перецгүй хоол нь эрүүл мэндэд ч тустай.

Энэ дэглэм дээр бэлтгэл сургуулилт нэмчихвэл ч үр дүн хүсэн хүлээж байснаас ч давна. Та өөр дээрээ туршаад үз, үр дүнг нь бидэнтэй хуваалцаарай. Багахан хичээл зүтгэл гаргахад л …

40
ГоёГоё
14
ГайхмаарГайхмаар
13
ХөөрхөнХөөрхөн
12
ТэнэглэлТэнэглэл
10
Ха ХаХа Ха
4
БахархмаарБахархмаар
1
БурууБуруу
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

2 Сэтгэгдэл

  1. Zulaa Otgoo

    Zulaa Otgoo

    2018/03/07 at 15:23

    Galaa Otgon kk

  2. Chuluuntsetseg Chuka

    Chuluuntsetseg Chuka

    2018/03/07 at 15:37

    Ss

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *