Xориотой бүс: Яагаад Төвдийн дээгүүр онгоц нисдэггүй вэ?

1

Манай дэлхий үнэхээр бахдаж биширмээр сайхан. Энд ч тэр, тэнд ч тэр бидний мэдэхгүй шинэ зүйлтэй байнга учирна. Өнцөг булан бүрд л хүмүүс амьдарч байна, хаа сайгүй л аялцгаана. Аялагчдын хөл тасарна гэж байхгүй – онгоцоор зогсоо зайгүй нисэх ажээ. Дaйн бaйлдааны улмаас болоод зарим нэг бүс дээгүүр онгоц нисдэггүй, энэ нь ч аюулгүй байдлын үүднээс ойлгомжтой. Бас Төвдийн дээгүүр нисдэггүй юм байна. Энд дaйн бaйлдаан болоогүй, байгаль эх л төмөр хүлгийг энэ нутгаар нисгэхийг эсэргүүцэж байгаа юм.

loyaltylobby.com

Гималайн өндөр уулс олон агаарын тээврийн компаниудын хувьд xориотой бүс болоод удаж байна. Энд онгоц ердийн 10 км-ийн өндөрт нисэхгүй харин 4-6 километрийн өндөрт л нисэж чадна.

pinimg.com

Өндөр уулсын орой дээр агаарын нягтаршил бага, тиймээс агаарын даралт байнга унаж өөрчлөгдөж байдаг, харин салхи өөрийн чиглэлээ тогтмол өөрчилж байдаг ажээ. Үүгээр шувуу ч тэр болгон нисэж чадахааргүй. Харин онгоцны хувьд бүр ч хэцүү. Онгоц нисвэл байнгын агаарын эрчилсэн урсгалд орно. Онгоцны үйлчлэгч бүсгүйчүүд уух зүйлээр үйлчлэх нь битгий хэл өөрсдөө тайван ч сууж явж чадахгүй.

fotocdn.net

Өөр бусад таагүй зүйл ч бий. Хүчтэй салхи нь онгоцны тэнцвэрийг алдагдуулдаг байна.

oir.mobi

Ийм таагүй нөхцөл байдалд орвол нисгэгч төмөр хүлгээ 20 минутын турш 3 хүртэл километр доошлуулж газардах таатай газар олохоос өөрцгүй. Тэгээд уулсын дунд хаана буух уу?

wondersoftibet.com

Төвдийн эргэн тойрон уулархаг бүс нутаг хүрээлсэн, газардах бараг боломжгүй. Буухын тулд нисгэгч бараг л уул сүлжихэд хүрнэ. Уулсын өндөр нь өөрөө бараг 4 километр байдаг.

w-dog.ru

Та бүхэнд үнэнийг хэлэхэд зарим нэг онгоц энэ бүс нутгаар нисэж болно. Гэхдээ зоригч тээврийн агаарын хөлөг онгоц нисэхийг xориглодог журамтай. Хэрвээ та дэлхийн хамгийн өндөр оргил болох Гималайн дээгүүр нисмээр санагдаад байвал бaйлдааны онгоцны л нисгэгч болох байх даа.

wondersoftibet.com

Та онгоцоор нисэхээс айдаг уу?

14
ГайхмаарГайхмаар
2
Ха ХаХа Ха
2
ГоёГоё
1
БурууБуруу
1
БахархмаарБахархмаар
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *