
Улсын чанартай томоохон зам барьж байсан ч иргэдийн үл хөдлөх хөрөнгийг нурааж газар чөлөөлөх нь Хятадад маш үнэтэй, хэцүү бөгөөд урт хугацаа шаардсан ажил юм. Хятадууд өөрсдөө энэ байдлыг ашиглан газраа чөлөөлж өгтлөө өөрт ашигтай нөхцлийг тулган санаа зовох юмгүй суух бөгөөд заримдаа шүүхээр асуудлаа шийдүүлэхэд хүрнэ. Энэ хооронд хөгжилтэй гэмээр зургууд нь хаа сайгүй тардаг ажээ.
Гуанжоу дахь олон давхар хуучин байшин. Эндхийн оршин суугчидтай төрөөс тохиролцоонд хүрч чадаагүй тул байшинг тойруулан зам барьж, бүтээн байгуулалтыг дуусгажээ.
Лоян хотын захиргаа энэхүү гурван давхар байшингийн эзэнтэй сөргөлдсөн түүх яаж төгссөн нь тодорхойгүй. Юутай ч замын ажил байшинд тулаад зогсжээ.
Зөвхөн замын ажил эсэргүүцэлтэй тулгардаггүй аж. Газрын эзэн шинэ орон сууцны хороолол барихаар шийдээд, 20 метр өндөртэй толгодыг тэгшлэхээр ухжээ. Гэтэл нэг байшингийн эзэн нүүхээс татгалзаж, уулын эзэн болж үлдсэн байна.
Наньнин хотод бас шинэ хороолол баригдсан бөгөөд энэ жижиг байшингийн эзэн нүүлгүй, замын голд үлджээ.
Ийм байшингаас болж машинууд тойрч явдаг.
Зарим тохиолдолд байшинг хэд хэдэн хүн эзэмших нь бий. Бүгдээрээ зөвшөөрөөгүй тохиолдолд төрөөс юу ч хийж чадахгүй. Нинбо хотын энэ байшинг ах дүү хоёр эзэмшдэг бөгөөд тэдний хоорондын зөрчилдөөний улмаас хотын захиргаа яаж ч чадахгүй суусаар.
“Худалдааны төв өө?! Барьцгаа, барьцгаа! Би яг өмнө нь овоохойндоо наймаа хийнэ!”. Чанша хотод тохиолдсон явдал.
Бас нэгэн “сүүлчийн баатар”. Чунцин хотын шинэ хорооллын барилгын ажлыг үргэлжлүүлэхэд “тус болох”-ын тулд эзэн нь их мөнгө нэхэж суудаг.
Заримдаа “илүү” байшингууд “дажгүй” харагдах нь ч бий. Энэ байшин Шэньчэний шинэ бизнес төвийн барилгын ажлыг саатуулж байна.
Зөрчилдөөн хурцдах тохиолдол цөөнгүй гарна. Жишээ нь, барилгачид энд ганцхан орц үлдээсэн байна. Байшинд ус, цахилгаан байхгүй. Гэхдээ нэгэн оршин суугч эмэгтэй эндээ амьдарсаар л байгаа юм.
“Илүү” байшин хэдий жижигхэн байлаа ч, нүүлгэх амаргүй. Эргэн тойрныг нь ухаж төнхөж болно. Гэхдээ хүний өмчид халдаж болохгүй.
Зарим үед барилгачид санаатай санамсаргүйг бүү мэд, байшингийн талыг нурааж орхидог. Хэфэй хотын энэ байшин дээр: “Миний байшинг нураасан барилгын компанийн эзнийг шийтгэхийг төрөөс шаардаж байна. Миний байшинг эргүүлж өг!” гэж бичээстэй байна.
“Мятаршгүй” байшингийн эзэдтэй тохиролцоонд хүрч чадахгүй бол шүүхээр шийдвэрлүүлнэ. Шүүх зарим тохиолдолд нутгийн захиргааны эсвэл барилгачдын талд асуудлыг шийдсэнээр байшинг нураах болдог. Нөхөн олговор төлөх нь мэдээж.
Гэхдээ ихэвчлэн байшинг нь тойруулаад нилээн ухсаны дараа эзэд нь нөхцлийг зөвшөөрдөг гэнэ.
Зарим нь эцсээ хүртэл тэмцсээр л байна. Зураг дээр: Экскаваторыг дэлбэлж байгаа хэрэг биш /уг нь тэгмээр л байгаа байх/, харин байшингийн эзэд Еэвэн сараа тэмдэглэцгээж байна.
Тусгай зөрүүд хүмүүс барилгын ажлыг хэдэн сараар, бүр хэдэн жилээр уях нь бий.
Ер нь яагаад ингэж гөжүүдэлдэг юм бэ? Тэнгэр баганадсан өндөр барилгууд ирээдүйн нүүр царай биш гэж үү?
Зарим байрны эзэд төр засагтаа хандан, эх оронч үзлээр санаагаа далдлах боловч, яг үнэндээ бараг хамаг асуудал мөнгөнд л байгаа юм.
Дундад зууны цайз л гэсэн үг.
Ихэнх тохиолдолд хэр удаан зөрүүдлэх нь цаг хугацааны асуудал юм. Мөнгөөр, шүүхээр эсвэл тойруулж ухаад ч болов барилгачид санасандаа хүрнэ. Хятадын хөгжлийн хурд зогсолтгүй өсөж байна.








Ganhuyag Huygaa
2016/04/07 at 12:23
shuud bomb tawi
Byamba Ochir Baasanhvv
2016/04/07 at 23:28
nuraaj xayad ajilaa xii hujaa nar ydiin
9. ДҮГЭЭР САРЫН 01
2016/09/27 at 20:12
БОЛЬЁ ОО