Олимпын наадамд оролцож буй тамирчдын сэтгэл хөдлөл ямар ч киноноос хэдэн зуу дахин илүү байдгийг нотлох 20+ гэрэл зураг

0

Токиогийн олимп амжилттай явагдаж дууслаа. Бид ч ганзага хоосон буцсангүй. Энэ хэдэн өдөр хөгжөөн дэмжигчид хөөрч баясаад зогссонгүй, тамирчид өөрсдөө ч биднээс дутахааргүй догдлон хөөрчээ.

Олимпын наадмуудын 2000 оноос хойших олон гэрэл зургуудыг бид үзэж сонирхсон бөгөөд тамирчдын сэтгэл хөдлөл үгээр илэрхийлшгүй болохыг ойлгосон юм.

21. Усанд сэлэлтийн тамирчин Кейлтин Сандено (АНУ) (баруун гар талаас) алтан медаль авсан нутаг нэгт тамирчин Мисти Хайменд баяр хүргэж байгаа нь (2000)

© East News

 

20. Кристиан Гилле (зүүн гар талынх) болон Томаш Выленжек нар Германы төрийн дууллаа сонсож байгаа нь, тэд каноэ завины уралдаанд түрүүлжээ (2004)

© ASSOCIATED PRESS / East News

 

19. Оросын тамирчин Елена Исинбаева тулгуурт харайлтаар дэлхийн шинэ амжилт тогтоож алтан медаль хүртжээ (2004)

© ASSOCIATED PRESS / East News

 

18. Германы усанд сэлэлтийн тамирчид болох Петра Далльман (зүүн гар талынх) болон Антье Бушшульте нар буухиа уралдаанд гуравдугаар байрын шагнал хүртэн хоёр өөр сэтгэл хөдлөл гаргасан юм (2004)

© ASSOCIATED PRESS / East News

 

17. Японы жудочин Рёко Тани францын тамирчин Фредерик Жозинег ялж алтан медаль хүртэх болсондоо баярлаж байгаа нь (2004)

© ASSOCIATED PRESS / East News

 

16. Австрийн уулын цанын уралдааны тамирчин Михаэла Дорфмайстер шагналын тавцан дээр алтан медалиа хүртээд нулимсаа барьж дийлсэнгүй (2006)

© ASSOCIATED PRESS / East News

 

15. Одоогийн байдлаар 23 удаагийн олимпын аварга болсон Майкл Фелпс (АНУ) долоо дахь алтан медалиа хүртэх болсонд яг л хүүхэд шиг баярлаж байна, тэр ч сэтгэл хөдлөлөө нуухыг хүссэнгүй (2008)

© AFP / East News

 

14. Алтан медаль авахаар болсноо ойлгоод сэтгэлийн хөөрлөө барьж чадахгүй байгаа Оросын теннисчин Елена Дементьева (2008)

© East News

 

13. Америкийн уулын цанын тамирчин Жулия Манкусо хоёрдугаар байр эзлэн, авах шагналдаа баярлаж байгаа нь (2010)

© imago sportfotodienst / East News

 

12. Өмнөд Солонгосын туялзуур сэлэмчин тамирчин Вон У Ён алтан медалийн шийдвэрлэх тэмцээний дараа (2012)

© imago sportfotodienst / East News

 

11. Их Британийн завины уралдааны тамирчид болох Хизер Стэннинг (зүүн гар талаас) болон Хелен Гловер нар ялалт байгуулсныхаа дараа (2012)

© AFP / East News

 

10. ӨАБНУ-ын усанд сэлэлтийн тамирчин Чад Гай Бертран ле Кло анхны алтан медаль түүний Олимпын медалийн цуглуулгад ирж байгааг мэдээд их баярлажээ (2012)

© imago sportfotodienst / East News

 

9. Швейцарын цаначин Дарио Колонья скиатлоны ялагч болсноо мэдээд нулимсаа барьж дийлсэнгүй (2014)

© imago sportfotodienst / East News

 

8. Италийн усанд сэлэлтийн тамирчид Грегорио Пальтриньери (доор байгаа нь) болон Габриэле Детти нар бие биедээ нэгдүгээр мөн гуравдугаар байр эзэлсэнд нь баяр хүргэж байна (2016)

© imago sportfotodienst / East News

 

7. Унгарын тамирчин Катинка Хоссу 400 метрийн усанд сэлэлтийн алтан медальтан болсондоо тун их баяртай байна (2016)

© AP / East News

 

6. Австрийн тамирчид Саночники Питер Пенц (урд байгаа нь) болон Георг Фишлер нар дөнгөж сая хүрэл медалийн эзэд болжээ (2018)

© AP / East News

 

5. Данийн тамирчин Виктор Аксельсен бадминтоны нэгдүгээр байрны шийдвэрлэх тэмцээнд ялалт байгуулж чадлаа (2021)

© AP / Associated Press / East News

 

4. Нидерландын сэтгэл хөдлөл ихтэй хөнгөн атлетикийн тамирчин Сифан Хассан “алтан” үр дүндээ нэг л итгэж өгөхгүй байгаа бололтой (2021)

© AP / Associated Press / East News

 

3. Хүндийн өргөлтийн тамирчин Ли Вэньвэнь өөрийнхөө гаргасан амжилтад сэтгэл хөдлөлөө нууж чадаагүй юм (2021)

© AP / Associated Press / East News

 

2. Белорусийн тамирчин Иван Витвинович батутын харайлтын нэгдүгээр байрын эзэн болсноо мэдэхээс ганц секундийн өмнө (2021)

© YUKI IWAMURA / AFP / East News

 

1. Оросын жудочин Мадина Таймазова хүрлийн төлөөх тyлаанд ялж чадсандаа эхэр татан уйлж байна (2021)

© FRANCK FIFE / AFP / East News

Та Токиогийн зуны Олимпын наадмыг үзэж сонирхсон уу? Уралдаан тэмцээний үр дүнд сэтгэл хангалуун байна уу эсвэл илүү ихийг хүлээж байв уу?

13
ГоёГоё
3
БахархмаарБахархмаар
2
БурууБуруу
1
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
ГайхмаарГайхмаар
0
Ха ХаХа Ха
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *