Нүүрний арьсан дээрх толбыг арилгахын тулд нимбэг хэрэглээрэй

1

Нимбэг бол хүний нүүрний арьсыг эрүүлжүүлж, залуужуулж, эрүүл дүр төрх, зөөлөн, гэрэлтсэн, гөлгөр арьстай болгох цэвэр байгалийн бүтээгдэхүүн билээ.

Нэг ширхэг нимбэгийг үрэгчээр үрж жижиглээд нүүрээ хэдэн минутын турш арчина. Дараа нь бүлээн усаар угаагаарай. Мөн бага зэрэг будааны гурил, зөгийн бал, нимбэгийн шүүс зэргийг хольж энэ холимгоо нүүрэн дээрээ түрхэж болно. 15 минут болгоод арчиж авна. Дахин угаана.

Арьсаа суллахын тулд нэг ширхэг өндөгний цагааныг нэг хоолны халбага нимбэгийн шүүс, хоёр хоолны халбага бор сахартай холино. Холимгоо тойрог байдлаар, хөнгөн иллэг хийх замаар түрхээд 15 минут болгоод угаана.

Та нүүрний натурал, ашигтай маск хийж болох ба үүний тулд өндөгний цагааныг бага зэрэг нимбэгийн шүүстэй холино. Өндөгний цагаанаа хоёр хоолны халбага нимбэгийн шүүстэй холиод гурав тэнцүү хуваана.

Эхний хэсгийг нүүрэндээ тавиад хэсэг хугацааны дараа дараагийн хэсгийн тавина. Удалгүй сүүлийн хэсгийг тавина. Маск хатсаны дараа угаана.

Хар толбыг багасгахын тулд 1 хоолны халбага нимбэгийн шүүсийг 1 хоолны халбага өргөст хэмхийн шүүс, 1 хоолны халбага улаан лоолийн шүүс, 1 хоолны халбага зандан модыг холино. Холимгоо нүүрэндээ түрхээд 20 минут орчим болгоод угаана.

Батгатай тэмцэхийн тулд хөвөнтэй саваагаа нимбэгийн шүүсэнд дүрж, гэмтсэн газар түрхэнэ. Хэдэн минутын дараа угаагаад хуурай алчуураар арчина. Өдөрт хоёр удаа давтана..

14
ГайхмаарГайхмаар
7
ТэнэглэлТэнэглэл
7
Ха ХаХа Ха
5
ГоёГоё
4
БурууБуруу
2
БахархмаарБахархмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *