Дунд эргэм насны хямралыг хэрхэн даван туулах вэ: энгийн 6 зөвлөгөө

2

Амьдралын хамгийн таагүй үеийг даван туулахад зориулсан зөвлөмж.

1. Хэзээ ч оройтно гэж байхгүй

Хүн болгонд л эргэж хараад мөрөөдөл нь мөрөөдөл хэвээрээ л үлджээ гэдгийг ойлгох үе байдаг. Тэр үед оройтжээ гэж бодож болох юм. Гэхдээ ийм зүйлд битгий хууртагдаарай.

Ном бичих, уулын оргилд гарах, аялалд явах эсвэл хийхийг мөрөөдөж байсан ажлаа хийхэд танд хангалттай цаг бий. Мэдээж таны эргэн тойрон эрч хүчтэй, амбицтай залуучууд их байгаа. Хэрвээ та хямралаас зайлсхийхийг хүсэж байгаа бол нас таны хүслийг хязгаарлахгүй гэдгийг ухаарах хэрэгтэй.

 

2. Шинэ боломжийг ухамсарлана

Цаг хугацааны эрхэнд амьдралын эрэмбэ өөрчлөгддөг, энэ бол хэвийн үзэгдэл. Одоо ямар ч утгагүй, зорилгогүй болсон мөрөөдөл хүслээ тавьж явуулахаас та айж байна уу? Хэрвээ та шинэ машин авч унахын оронд мөнгөө хуримтлуулах цаг болжээ гэж бодож эхэлсэн нь хүсэл зорилгоосоо хазайж байгаа хэрэг биш. Энэ бол амьдралын шинэ шатанд гарч ямар нэгэн үнэ цэнийг ухаарч байгаа хэрэг юм.

 

3. Тохиромжтой цаг үеийг хүлээхээ боль

Ямар нэгэн зүйл хийх цаг болжээ. Энэ нь илбэ үзүүлэх ч юм уу эсвэл хамаг мөнгөө казинод үр гэсэн үг биш. Юу хүсэж байгаагаа тодорхойл, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүл. Хүлээлт гэдэг зүйл үнэлэмж багасгаж мөнхийн айдаст байлгадаг юм.

Өөрийнхөө зорилгод хүр, амьдралаас авч болох бүхнээ ав, ажилдаа хариуцлагатай хандаж бай. Найз нөхөд, хамаатнуудаасаа зөвлөгөө авахаас бүү зов. Тэд зөв сонголт хийхэд тусална.

 

4. Өнгөрсөнд нь бүү харамс

Бид бүгд л ямар нэгэн зүйлд харамсдаг. Энэ мэдрэмжгүйгээр амьдарна гэж байхгүй. Гэхдээ даван туулах хэрэгтэй. Туслах ямар нэгэн арга хэмжээ аваарай: хэн нэгнийг гомдоосон бол уучлалт хүс, өөртөө өгсөн амлалтаа биелүүлж чадаагүй бол өөрөөсөө ч уучлалт хүсэж болно, дараа нь өнгөрснийг мартах хэрэгтэй. Урагшаа тэмүүлж байгаа хүнийг муу гэхгүй.

 

5. Найз нөхөдтэй байгаарай

Залуудаа найз нөхөд багатай байсан бол одоо тоог нь нэмэх цаг болсон. Дунд эргэм насны хямралын үед танд зөвлөгөө өгөх найз нөхөд байх ёстой. Тэд таны түшиг тулгуур болж ганцаардлаас аварна.

 

6. Эрүүл байх хэрэгтэй

Спорт амьдралын салшгүй хэсэг. Зөвхөн сэтгэл санаа, бие махбодийг дэмжихгүй. Спортоор тогтмол хичээллэдэг хүний оюун санаа тунгалаг байж стрессийг амархан даван туулж чаддаг. Үүнээс гадна спорт зааланд сонирхолтой хүмүүстэй танилцана, магадгүй дотны андаа олох ч юм билүү?

7
ХөөрхөнХөөрхөн
4
Ха ХаХа Ха
3
БахархмаарБахархмаар
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
1
ГоёГоё
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

7 Сэтгэгдэл

  1. Б. Барсаа Барсболд

    Б. Барсаа Барсболд

    2018/03/28 at 21:51

    Дунд нас гж хэдээс хэдэн нас бдг бол?

  2. Odnoo Mary

    Odnoo Mary

    2018/03/28 at 22:08

    35_45 yum bolob uu kk

  3. Nym Nymaa

    Nym Nymaa

    2018/03/28 at 22:33

    hymraad baigaa ym uu?yg yugaar kkk

  4. Odnoo Mary

    Odnoo Mary

    2018/03/28 at 22:39

    kk bnaaa bna bas

  5. Nym Nymaa

    Nym Nymaa

    2018/03/28 at 22:41

    Odnoo Mary tegeel binzenii orond orool ih hymrah tiim osoltoi kkkk

  6. Бат Ган Санж

    Бат Ган Санж

    2018/03/29 at 03:09

    iim medeen deer muu Keanu Reeves ahiin zurgiig tavidag n yaaj baigaan huurhii

  7. Isidore Reed

    Isidore Reed

    2018/03/29 at 12:04

    Harin tiin te

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *