“Күнзийн цэг” – хүний бие дээрх хүчний онцгой цэг. Энэ цэгийг 5 минутын турш идэвхжүүлбэл…

5

Хүний бие бидний төсөөлж байснаас ч их хүч чадалтай. Дорнын анагаах ухаан хүний бие махбодийг эртнээс судлаж ирсэн түүхтэй. Олон зуун жилийн судалгааны үр дүнд хятадын уламжлалт анагаах ухаан маш олон нээлт хийж мэдлэг хуримтлуулж чадсан. Энэ бүгд өвчнийг анагаах үр дүнтэй аргыг олоход тусална.

Хятадуудын үзэж байгаагаар хүний амьдралыг 3 цэг удирдах бөгөөд дараах хүчийг агуулна: хоол боловсруулах эзэн – Чингис хааны цэг, цаг хугацааны эзэн – цзу-сань-ли цэш, оюун ухааныг удирдагч – Күнзийн цэг. Энэхүү нийтлэлээр бид сүүчлийн цэг болох Күнзийн цэгийг авч үзэх гэж байна.

 

Биологийн идэвхтэй цэг

Бие эрхтэн болгон бие дээрх цэгүүдтэй холбоотой байна. Тийм учраас нэг цэгт нөлөөлөхөд эрүүл мэндийн аливаа асуудлыг шийдэх бүрэн боломжтой. Архаг стрессээс салах Күнзийн цэг дээр нөлөөлж үр дүнг мэдэрцгээе. Яагаад чухал гэж асуумаар байна уу?

Архаг стресс – орчин цагийн түгээмэл асуудал болсон. Бид амьдралын галзуу хэмнэлээр амьдарцгааж байгаа учраас байнга стресст орно. Стресс бидэнд мэдэгдэхгүйгээр хуримтлагдсаар амьдралын чанарыг эвдэнэ. Сэтгэл санаа муудахаас гадна сэтгэл хөдлөлийг эвдэнэ, энэ бүгдийн үр дагаварт хоол боловсруулах эрхтний хэвийн үйл ажиллагаа алдагдах, хараа муудах гээд олон өвчний эх сурвалж болно.

Стресс цөсний хүүдийд муугаар нөлөөлдөг. Үр дагаварт нь холецистит, цөсний хүүдийн үрэвсэл, гэдэс дүүрэх зэрэг өвчин тусна. Архагшсан хэлбэр нь цөсний хөдөлгүүрийн хөөлт эвдэгдэж талсжсан элс болох бөгөөд цаашлаад чулуужиж эхэлнэ.

Энэ бүх өвчнийг таслан зогсоохын тулд Күнзийн цэгийг өөртөө нээ. Яагаад аугаа сэтгэгч, гүн ухаантны нэрээр нэрлэх болов уу? Күнз энэ цэг дээр дарахад “оюун ухаан саруулжиж, зүрхний цохилт жигдэрч, хараа онгойдог” гэж хэлдэг байжээ.

За ингээд тэр цаг хаана оршиж байна? Цэгийг олохын тулд гараа шилэн хүзүүн дээрээ тавьж үсний ургалт дуусаж байгаа хэсгээс дээш 2,5 см орчим газар дарж хонхорхойг олно. Тэр хонхорхой бол Күнзийн цэг. Цэгийг хуруугаараа эсвэл оффисын ажилтай бол харандаагаар дарж болно. Энэ цэгийг тойрог байдлаар зөөлөн 5 минут иллэг хийхэд хангалттай.

Энэ иллэгийн дараа бие суларч тайвширч байгааг мэдэрнэ. Толгой өвдөх, нүд бүрэлзэх, толгой эргэх, сонсгол муудахад энэ иллэг үр дүнтэй. Мөн иллэгийг тогтмол хийхэд цөсний хүүдийн үйл ажиллагаа сайжирч бие махбодь эрч хүчээр дүүрнэ. Цусны даралттай хүмүүс ч гэсэн үр дүнтэй гэж үзэж байгаа юм.

Хятадын анагаах ухаан нэгэн үнэнийг эртнээс тогтоосон – биологийн идэвхтэй цэгт нөлөөлснөөр аливаа өвчнийг анагаах боломжтой. Күнзийн цэгийн хувьд – хүний биед байгаа хамгийн хүчтэй цэгт тооцогдоно.

Бие таагүй үед биологийн идэвхтэй цэгүүдэд нөлөөлж сэргэж байгаарай. Нэг жижиг сайн зуршил таны амьдарлыг өөрчилнө шүү.

72
ХөөрхөнХөөрхөн
33
ГайхмаарГайхмаар
20
ГоёГоё
12
Ха ХаХа Ха
11
ХарамсалтайХарамсалтай
9
БахархмаарБахархмаар
4
ТэнэглэлТэнэглэл
3
БурууБуруу
Баярлалаа!

3 Сэтгэгдэл

  1. Г. Оюунцэцг

    Г. Оюунцэцг

    2018/03/29 at 16:14

    192031

  2. Yanjmaa Tumee

    Yanjmaa Tumee

    2018/03/30 at 13:09

    Нэг цэг байдаг юм уу хоёр цэг бдаг юм уу хэлээд өгөөч

  3. Oyun

    2018/09/30 at 12:34

    Bayrallaa. Hun burt heregtei tustai yumaa. Bi hiij uzlee. Nastai bidend tustai yum bna..

Сэтгэгдэл бичих

АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүй болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд XopoM.com хариуцлага хүлээхгүй. Required fields are marked *